-
Товч танилцуулга
Алтан Нар орд нь Баянхѳндий ордоос хойд зүгт 16км зайтай оршдог. 2020 оны 3-р сард Монгол улсын Ашигт Малтмал Газрын Тосны Газар (“АМГТГ”)-аас Алтан Нар тѳслийн ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг авсан. Алтан Нар ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл нь 4,669 га талбайг хамардаг бѳгѳѳд Алтан Нар алт-полиметаллын ордоос гадна Оюут Хѳндий зэсийн талбай, Номин Тал зэс-алтны талбайг агуулж байна. Ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг 30 жилийн хугацаатай олгосон ба үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой.
Алтан Нар нь карбонат-полиметаллт алтны (CBMG) хэмээн ангилагдсан нийт 5.6 км урттай гадаргын эрдэсжсэн бүсэд оршдог, гүндээ болон одоогоор мэдэгдэж буй суналын дагуу нѳѳцийг тэлэх боломжтой гэж үздэг. Карбонат-полиметаллт алтны орд нь эпитермаль ордын дэд бүлэгт хамаардаг ба Баррик Гоулдын Поргера уурхай (Папуа Шинэ Гвиней), Рио Тинтогийн олборлож байсан Келиан уурхай (Индонези), Лундинын Фрута Дел Норте, Континентал Гоулдын Буритика төсөл (Колумби) зэрэг ордууд нь дээрх төрөлд багтдаг. Энэ төрлийн ордууд нь ерөнхийдөө нуман тогтоц (арлан нум г.м.) дахь порфирийн интрузивын дээд хэсэгт тохиолдох ба эрдэсжилт нь 500 гаруй метр гүн үргэлжлэх боломжтой байдаг.
Тусгай зѳвшѳѳрлийн талбайд хайгуул судалгаа хязгаарлагдмал хийгдсэн бѳгѳѳд ѳнѳѳгийн нѳѳцийн 90% нь газрын дѳт гүнд буюу 150 метрт агуулагдаж байна. Нѳѳц нь хэтийн тѳлѳв бүхий 18 талбайн хоёрт тооцоологдсон, суналын дагуу болон гүндээ нээлттэй байна.
Ѳнѳѳг хүртэл, Нээлтийн бүс ба Хойд Холбоо талбайд бодитой нѳѳц тодорхойлогдсон. Алтан Нарын үлдсэн 16 хэтийн тѳлѳв бүхий талбайд үргэлжлүүлэн хайгуулын хѳтѳлбѳр гүйцэтгэн, хүдэржсэн системийн ойлголтыг бататгахаар тѳлѳвлѳсѳн. RPMGlobal нь 2018 оны 5 сард Алтан Нарын эрдсийн нѳѳцийн тооцооллыг танилцуулахдаа хэд хэдэн захын агуулгыг тооцсон бѳгѳѳд RPMGlobal Баянхѳндийн ил уурхайн нѳѳцийг 0.7 г/т алттай дүйцэх нэгж, харин ил уурхайгаас доош гүнд орших нѳѳцийн захын агуулгыг 1.4 г/т-оор тооцоолохыг зѳвлѳсѳн. Алтан Нар алт-полиметаллын төслийн геологийн нѳѳцийн дэлгэрэнгүй мэдээллийг 2021 оны 3-р сарын 29-нд танилцуулсан Алтан Нар алт-полиметаллын төслийн NI 43-101 техникийн тайлангаас авч танилцана уу.
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.
-
Тайлан
2021.03.29
2019.02.04
2018.06.21
2015.03.24
-
Зураг
-
Зураглал