Хар Морь

  • Товч танилцуулга

    Хар Морь (“Dark Horse”) талбайн нь Баян Хѳндий тѳслѳѳс хойш 3 км зайд, Эрдэнэ Ресурсийн 100% эзэмшлийн Хѳндий ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайд томоохон структуруудын огтлол дээр оршдог.

    Хар Морь талбайг 2019 оны 4-р улиралд Хѳндий ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайн хязгаарлагдмал хайгуул хийгдсэн хэсэгт нээн илрүүлсэн ба Алтан Сум талбайн алтны эрдэсжилттэй ойролцоо оршдог. 2019 оны эцэст гадаргуун хайгуул буюу геологийн зураглал, геохимийн судалгааг (чулуун болон хѳрсний дээжлэлт) хийхэд хэд хэдэн чулуун дээжинд сиенитийн порфирийг зүссэн комб кварц-адулярын судалд 5 г/т-оос 87.8 г/т хүртэлх алтны агуулга илэрсэн.

    2020 оны 6-р сард Хар Морь талбайд 50.8 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал багтаасан 8.8 г/т алтны агуулга бүхий 6 метрийн интервал, 45.3 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал багтаасан 14 г/т дундаж агуулгатай 4 метрийн ѳрѳмдлѳгийн дээжүүдийг илрүүлснээр энэхүү бүсэд шинэ алтны талбайг нээв. Хар Морь талбайд хязгаарлагдмал судалгаа хийгдсэн бѳгѳѳд 1.3 км структурын трендийн дагуу зүүн хойд зүгт судлын дагуу нарийн тодорхойлогдон үргэлжилсэн хѳрсѳн дэх алтны аномаль байх боломжтой нь энэхүү талбай геологийн ѳндѳр хэтийн тѳлѳвтэй болохыг илэрхийлнэ. Түүнчлэн, Зүүн-хойд, Баруун-хойд структурын огтлолцол дээр/ойролцоо хэд хэдэн тусгаарлагдсан боловч хүчтэй хувирсан хѳрсѳн дэх алтны аномаль байгааг тодорхойлсон.

    2020 оны хоёрдугаар хагаст Эрдэнэ Ресурс нь Хар Морь талбайд нийт 4,660 метр, 25 цооног (AAD-40-аас 64 хүртэл) ѳрѳмдсѳн.

    2020 оны 10-р сард ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрийн нэгдүгээр үе шатны эерэг үр дүнгүүдийг танилцуулсан ба хоёр цооногт ѳндѳр агуулга бүхий алтны агуулга огтолсон:  AAD-48 - газрын гадаргаас 27 метрийн гүнээс эхлэх алтны ѳндѳр аномаль бүхий 7 метрийн бүсэд (0.2 г/т хүртэл) 30.6 г/т алтны агуулга бүхий 1 метр интервал огтолсон. AAD-48 цооногоос зүүн зүгт 1.25 км зайд KMT-03 сувгийн доор 29 метрийн босоо гүнд AAD-41 цооногт 10.8 г/т алтны агуулгатай 1 метрийн интервалыг огтолсон. Бүх цооногуудад алтны аномаль агуулга болон/эсвэл индикатор элементүүд (As, Mo, Sb) бүхий өргөн бүсүүд огтлогдсон.

    Компани нь Хар Морь талбайд 2020 оны 12 сард хийсэн хайгуулын ѳрѳмдлѳгийн эцсийн үр дүнгүүдийг (хэвлэлийн мэдээ) 2021 оны 1-р сард танилцуулсан. Алтны эрдэсжилт нь Хар Морь талбайн хязгаарлагдмал судлагдсан, Хойд-Ѳмнѳд (N-S) тренд структурын дагуу нам соронзон, эпитермаль брекч ба штокверк судлын байршил болон 4 км үргэлжлэх хѳрсѳн дэх алтны гажилтын трендийн дагуу бүсэд байрлаж байна. AAD-48 цооногоос (2020 оны 10 сарын 26-ны хэвлэлийн мэдээ) баруун зүгт 1 км зайд орших AAD-51, AAD-57 болон AAD-58 цооногуудыг Хойд-Ѳмнѳд (N-S) структурыг судлахаар ѳрѳмдсѳн. Хойд-Ѳмнѳд структур нь Баян Хѳндий ордоос 1 км-т Эрдэнэ Ресурсийн 100% эзэмшил бүхий 2,309 га Хѳндий ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайд ѳмнѳ зүг рүү Алтан Сумын хагарал, хойд зүгт Тѳв Нээлтийн Бүс хүртэл 3 км үргэлжлэн оршдог.

    Шинэ нээлт нь хойд зүгт AAD-51, ѳмнѳ зүгт AAD-58 цооног хүртэл 1.2 км-ийн трендийн дагуу үргэлжилж, Хойд Ѳмнѳд (N-S) структуртай ойролцоо цагаан гялтгануур хувирал, бага соронзон гажилт болон хѳрсѳн дэх алтны аномальтай давхцан оршиж байна. Хар Морь талбайн Хойд Ѳмнѳд (N-S) структурын дагуу 1.2 км-ийн трендэд томоохон алтны эрдэсжилт огтолсон, үүнд (ѳмнѳд зүгээс хойд зүг рүү):

      • AAD-58 цооногоос хойд зүгт 1.2 км зайд орших AAD-51 цооногт 138 метрээс эхлэн 5.6 г/т алтны агуулга бүхий 3 метрийн интервал, 222 метрээс эхлэн 0.9 г/т алтны агуулга бүхий 10 метрийн интервалуудыг огтолсон.
      • AAD-58 цооногоос хойд зүгт 500 метрт орших AAD-61 цооногт 10 метрээс эхлэн 0.53 г/т алтны агуулга бүхий 130 метрийн интервал огтолсон.
      • AAD-61 цооногоос ѳмнѳ зүгт 500 метрт орших AAD-57 цооног нь 52 метрээс эхлэн 0.6 г/т алтны агуулга бүхий 16 метрийн интервал огтолсон нь 194 метрээс эхлэн 1.7 г/т алтны агуулга бүхий 30 метрийн интервал багтаасан 1.2 г/т алтны агуулга бүхий 48 метрийн интервал агуулж байна.
      • AAD-57 цооногоос ѳмнѳ зүгт 180 метрт орших AAD-58 цооногт 10 метрийн гүнээс эхлэн 5.97 г/т алтны агуулга бүхий 45 метрийн интервал огтолсон нь 27.1 г/т алтны агуулга бүхий 8 метрийн интервал агуулж, үүнд 82.5 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал багтаж байна.

    Хайгуулын хѳтѳлбѳрийн үр дүнгүүдэд тулгуурлан Хар Морь талбайг Баян Хѳндий ордын нээлтээс хойш хамгийн чухал нээлт хэмээн тодорхойлж байна. Ѳрѳмдлѳгийн интервалууд, дѳрвѳн километр трендийн турш тодорхойлогдож буй геофизикийн болон геохимийн тэмдэглэл нь Хар Морь талбайн хэтийн тѳлѳвийг баталгаажууллаа.

    Тайлагнасан интервал нь цооногийн огтлолын зузаан болно. Хар Морь талбайд эрдэсжсэн бүсийн чиглэлийг тодорхойлох хангалттай ѳрѳмдлѳг хийгдээгүй тул одоогоор бодит зузааныг тодорхойлох боломжгүй.

    Эрдэсжилт бүх зүгт нээлттэй байна.

    Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

  • ТАЙЛАН

    No technical report available at time. See Erdene’s latest MDA disclosure for technical description of the project (click here)

  • ЗУРАГЛАЛ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой