Баян Хөндий Алтны Тѳсѳл

  • Товч танилцуулга

    Баян Хѳндий алтны орд нь монгол улсын баруун ѳмнѳд хэсэгт Хѳндий Алтны дүүрэгт Алтан Нар ордоос 16 км зайд оршдог. 2019 оны 8-р сард Монгол улсын Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (“АМГТГ”)-аас Эрдэнэ Ресурсийн Баян Хѳндий нѳѳцѳд ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл олгосон. Энэхүү ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайд Эрдэнэ Ресурсийн ѳндѳр агуулга бүхий Баян Хѳндий алтны орд оршдогоос гадна Алтан Сум (“Altan Arrow”), Хойд Хѳндий (“Khundii North”) болон Хар Морь (“Dark Horse”) зэрэг хэтийн тѳлѳв бүхий талбайнууд 2,309 г талбайг хамран оршдог. Ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл нь 30 жилийн хугацаатай олгогдсон бѳгѳѳд үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой.

    Нарийвчилсан ТЭЗҮ

    2020 оны 7-р сард Эрдэнэ Ресурс нь Баян Хѳндий Тѳслийн хараат бус нарийвчилсан ТЭЗҮ-ийн үр дүнгүүдийг танилцуулсан. Нарийвчилсан ТЭЗҮ-ийн тайлан болон 2020 оны 7-р сарын 20-ны хэвлэлийн мэдээтэй танилцана уу.

    NI 43-101 Техникийн тайлангийн онцлох мэдээлэл (Алтны үнийг US$1,400/унц тѳсѳѳлсѳн)

    • Суурь үзүүлэлтээр татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэн (5% хорогдуулалтаар) (NPV5%) $100 сая ам.доллар болон дотоод ѳгѳѳжийн түвшин (IRR) 42% тооцоологдсон нь ѳнѳѳгийн алтны ханшид (US$1,800/унц) тулгуурлан тооцвол тус бүр $215 сая ам.доллар болон 77% болж өснѳ.
    • Баян Хѳндийн эцсийн ТЭЗҮ-д танилцуулснаар ашиглалтын турш хүү, татвар болон элэгдлийн ѳмнѳх орлого нийт $257 сая ам.доллар бѳгѳѳд ѳнѳѳгийн алтны ханшид тулгуурлавал $400 сая ам.доллар болж ѳснѳ.
    • Хөндий Алтны Дүүргийн хөгжүүлэлтийн анхны шатанд нийт 381,700 унц алт олборлоно.
    • Нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг (“AISC”) нь $733 ам.доллар, анхан шатны хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ $59 сая ам.доллар
    • Баян Хөндийд 3.16 г/т дундаж алтны агуулга бүхий 521,000 унц баттай болон бодитой геологийн нѳѳц (“Measured and Indicated Resources”) тодорхойлогдсон
    • Мѳн 3.71 г/т дундаж алтны агуулга бүхий 409,00 унц батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“Proven and Probable Reserves”) тогтоосон. 
    • Жилд олборлох алтны дундаж хэмжээ 63,500 унц бѳгѳѳд хоёрдугаар жилд 77,600 унц хүртэл ѳснѳ. 
    • Тѳслийн үргэлжлэх хугацаа нийт 8 жил бѳгѳѳд үүнд: уурхай байгуулах 1 жил, Баян Хөндий ордын ашиглалтын хугацаа 6 жил, уурхайн хаалтын хугацааг 1 жил байхаар тѳлѳвлѳсѳн.
    • Эргэн тѳлѳгдөх хугацаа: 2 жил
    • Монгол улсад оруулах ѳгѳѳж ѳндѳр, уурхайн ашиглалтын хугацаанд Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар (ААНОАТ), Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ) ба бусад татвар, хураамжид нийт 103 сая ам.доллар тѳлж, Баянхонгор аймагт 400 гаруй шинэ ажлын байр бий болгоно.   

    Геологийн ба үйлдвэрлэлийн нөөцийн тооцоолол

    Баян Хѳндий Алтны Тѳсѳл – Геологийн нѳѳцийн тооцоолол 0.4 г/т алтны захын агуулга, 2021 оны 6 сарын 17

    Ангилал

    Хэмжээ

    (сая т)

    Агуулга

    (Au г/т)

    Алт

    (мян.унц)

    Баттай

    3.0

    2.39

    233

    Бодит

    5.3

    2.08

    352

    Баттай ба Бодит

    8.3

    2.19

    585

    Боломжит

    0.5

    2.18

    36

    Баян Хѳндий Алтны Тѳсѳл - Үйлдвэрлэлийн нѳѳц, 2020 оны 7-р сарын 1

    Ангилал

    Хэмжээ

    (сая т)

    Агуулга

    (Au г/т)

    Алт

    (мян.унц)

    Батлагдсан нөөц

    1.2

    4.2

    166

    Магадалсан нөөц

    2.2

    3.5

    244

    Үйлдвэрлэлийн Нөөц

    3.4

    3.7

    409

    Дэлгэрэнгүй мэдээлэлтэй компанийн 2020 оны 7-р сарын 20, 2021 оны 8 сарын 16-ны хэвлэлийн мэдээ болон нарийвчилсан ТЭЗҮ-ийн тайлантай танилцана уу.

    Тѳслийн санхүүжилт

    2020 оны 11 сард Эрдэнэ Ресурс нь Канадын Экспорт хѳгжлийн агентлаг (“EDC”)-тай Монгол улсын баруун ѳмнѳд бүсэд орших Баян Хѳндий алтны тѳслийн хѳгжүүлэлтийн хүрээнд 55 сая ам.доллар хүртэл зээлийн санхүүжилтийг тѳвлѳрүүлэх зорилт бүхий баримт бичигт гарын үсэг зурсан (хэвлэлийн мэдээтэй танилцана уу). EDC-ийн санхүүжилт нь нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэснээр батлагдах нѳхцѳлтэй.

    Бүтээн байгуулалтын бэлтгэл

    Баян Хѳндий алтны тѳслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн бѳгѳѳд үүнд:

    • Нүүрсэнд уусгах технологийн боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан загварчлал болон инженерчлэл, мѳн уурхайн дэд бүтцийг дэмжих ажлууд тѳлѳвлѳгѳѳний дагуу хийгдэж байгаа бѳгѳѳд 2021 оны 1-р улиралд эцэслэн батлагдахаар тѳлѳвлѳсѳн.
    • Тѳслийн дэд бүтцийн нарийвчилсан техникийн зургийг боловсруулан 2021 оны 1-р улиралд хүсэлт гарган эцэслэснээр 2021 оны 2-р улиралд бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжтой болно.
    • Голлох байгууламжууд болон үйлчилгээний тендер, гэрээний ажлууд хийгдэж эхэлсэн
    • Тѳслийн талбайд байгаль орчны хяналтын станцыг байрлуулсан.
    • Бүтээн байгуулалт, инженерчлэл, эрсдэлт-үйл ажиллагааны (“HAZOPS”) судалгааны үнэлгээ хийгдэж байна.

    Байгаль орчин, олон нийт ба засаглал

    Эрдэнэ Ресурс нь тѳслийн Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ (“ESIA”), Байгаль орчинд нѳлѳѳлѳх байдлын нарийвчилсан үнэлгээ (“DEIA”)-г боловсруулсан:

    • Европын Сэргээн Босголт, Хѳгжлийн Банк (“EBRD”)-ны шаардлагын дагуу Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ (“ESIA”)-г боловсруулж, 2020 оны 3-р улиралд олон нийтэд танилцуулсан;
    • Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ (“ESIA”)-тэй холбоотой нийгэм, байгаль орчны ѳгѳгдлүүдийг бүрдүүлж байгаа бѳгѳѳд нэмэлт суурь судалгаануудыг гүйцэтгэж байна.
    • Монгол улсын хууль журмын дагуу боловсруулсан Байгаль орчинд нѳлѳѳлѳх байдлын нарийвчилсан үнэлгээний (“DEIA”) хүрээнд олон нийтийн саналыг тусгах үйл ажиллагаа үргэжилж байна.

    Эрдэнэ Ресурс нь уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай гол зѳвшѳѳрлүүдийг авсан:

    • Ил уурхай болон холбогдох дэд бүтцийг барихад шаардагдах 100 га талбайн зѳвшѳѳрѳл олгосон.
    • Бүтээн байгуулалтын талбайн ерѳнхий зохион байгуулалтын хяналтыг гүйцэтгэсэн.

    Ирээдүйд тэлэх боломжууд   

    2020 оны 8-р сард Эрдэнэ Ресурс нь Хѳндий Алтны Дүүрэгт 18,000 метрийн ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрийг эхлүүлсэн. 2020 оны эцэст нийт 14,300 метрийн ѳрѳмдлѳгийг гүйцэтгэснээс: Баян Хѳндийд 9,345 метрийн 54 цооног (тэлэлтийн 4 цооногийг оруулан), Баян Хѳндий ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайд орших Хар Морь талбайд 4,660 метрийн 25 цооногийг ѳрѳмдсѳн.  Хойд Мидфийлд, Баруун ѳмнѳд Страйкер бүсүүдийн үр дүнгүүдээр Баян Хѳндийн ордын хязгаараас гадна хэд хэдэн ѳндѳр агуулга бүхий интервалуудыг огтолсон нь Баян Хѳндийн нѳѳцийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

    Хар Морь талбайд хийсэн ѳрѳмдлѳгийн үр дүнгээр нь хэд хэдэн ѳргѳн бүсүүдийг огтолж газрын дѳт гүнд, ѳндѳр агуулга бүхий эрдэсжилтийг илрүүлсэн. Үүнд 21.2 г/т алтны агуулга бүхий 22 хүртэл метрийн интервал (5.97 г/т алтны агуулга бүхий 45 метр интервалаас 0.54 г/т алтны агуулга бүхий 130 метрийн интервал) багтаж байна. Эдгээр ѳрѳмдсѳн цооногууд нь Хар Морь талбайн дѳрвѳн километр трендийн турш оршиж байгаа бѳгѳѳд Баян Хѳндий ордтой ойролцоо томоохон алтны нээлтүүдийг хийх боломжтойг илтгэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Хар Морь хуудаснаас танилцана уу.

    Хѳндий ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайд Хар Морь талбайгаас гадна хэтийн тѳлѳв бүхий хэд хэдэн талбай оршиж байна:

    • Ѳмнѳд Баян Хѳндий талбай нь Баян Хѳндий алтны ордоос баруун ѳмнѳ зүгт 350 метрт байрладаг. Ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрѳѳр хэд хэдэн 1 метрийн интервал (>0.1 г/т) бүхий алтны аномаль огтолсон бѳгѳѳд үүнд 2.45 г/т алтны агуулга бүхий 1 метр интервал багтаж байна. Энэхүү нээлтээр ордын ѳмнѳ зүгт нэмэлт хайгуул хийж, эрдэсжсэн бүсийг тэлэх боломжтойг харуулж байна.
    • Алтан Сум талбай нь Хѳндий тусгай зѳвшѳѳрлийн талбайн гол хэсэгт Баян Хѳндий ордоос хойд зүгт 4.0 км зайд оршдог. Энэхүү талбайн ѳрѳмдлѳгийн судалгаа нь талбайн гол структурын ѳндѳр агуулгыг огтолсон ѳмнѳ бүсэд тѳвлѳрсѳн, үүнд 39 г/т алтны агуулга бүхий 1м интервал, 70 г/т алтны агуулга бүхий 2м интервал огтлогдсон. Алтан Сумд өрөмдсөн нийт 21 цооногийн (2,605 тууш метр) 77% нь алтны эрдэсжилт огтолсон.
    • Хойд Хѳндий талбай нь Баян Хѳндий ордоос зүүн хойд зүгт 4 км-т оршдог бѳгѳѳд 2018 онд анхны өрөмдлөгийн судалгаа хийсэн. 2017 онд хийсэн гадаргуун хайгуулын зураглалын үр дүнд энэхүү талбайг илрүүлсэн бѳгѳѳд 1,500 метр урт үргэлжлэх структураар хянагдсан кварцын штокверк болон брекчийн судлын бүсээс дээжилсэн кварцын судлын биетэд 22 г/т хүртэл ѳндѳр агуулга бүхий алтны эрдэсжилт илэрсэн. Эдгээр штокверк бүсүүд нь тасралтгүй үргэлжлэх ба 35 м хүртэлх зузаантай (AAD-29) бөгөөд зарим хэсэгт 1 метрийн зузаантай 2.1 г/т (AAD-30) хүртэлх алтны аномаль утга мөн хэсэгчлэн тохиолдох зэсийн аномаль (>500ppm) илэрсэн.

    Баян Хөндийн тусгай зөвшөөрөлд 1%-ийн борлуулалтын цэвэр ашгийн төлбөрийг Сандсторм Гоулд Лтд-д ирээдүйд олборлох үйл ажиллагаанаас хуваарилах үүрэг хүлээсэн.

    Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

  • Bayan Khundii Gold Deposit

    Overview

    The Bayan Khundii Gold Deposit is located in southwestern Mongolia, within the Khundii Minerals District, approximately 16 kilometers south of the Company’s Altan Nar deposit. In August of 2019, Erdene secured a mining license for Bayan Khundii from the Mineral Resource and Petroleum Authority of Mongolia (“MRPAM”). The Bayan Khundii mining license covers 2,309 hectares and, in addition to the Bayan Khundii high-grade gold deposit, includes Erdene’s highly prospective 20km2 Greater Dark Horse prospect area, including the Dark Horse Mane high-grade gold discovery.  The mining license is valid for an initial term of 30 year with the ability to extend to 70 years. 

    Peter Dalton, P.Geo. (Nova Scotia), Senior Geologist, Erdene Resource Development Corporation, is a Qualified Person within the meaning of National Instrument 43-101 and has reviewed and approved the scientific and technical information contained herein.

  • Dark Horse Mane Gold Deposit

    Overview

    Most of the drilling to date has been focused on the Dark Horse Mane discovered in early 2021. Erdene discovered the Dark Horse Mane, 2 kilometers north of the Bayan Khundii deposit, when initial drilling returned 6.0 g/t gold over 45 meters, beginning 10 meters downhole, including 8 meters of 27.1 g/t gold (AAD-58). Drilling over the past two years has defined a 1.5-kilometer trend of alteration and gold mineralization at Dark Horse Mane that remains open along strike to the north and south, and at depth. Highlight interceptions at Dark Horse Mane since the initial discovery include:

      • AAD-58: 45 meters of 6.0g/t gold, including 22 meters of 12.0g/t gold.
      • AAD-177: 23 meters of 11.4g/t gold, including 4 meters of 59.8g/t gold.
      • AAD-178: 15 meters of 42.8g/t gold, including 5 meters of 123.5g/t gold
      • AAD-146: 17 meters of 16.7g/t gold, including 3 meters of 65.0g/t gold
      • AAD-137:  24.5 meters of 9.4g/t, including 13 meters of 16.1g/t gold

    The Dark Horse Mane gold mineralization is associated with a north-south trending, linear structural corridor which intersects deep seated northeast trending transform faults, believed to be a conduit for primary mineralizing fluids, potentially from a magmatic porphyry source at depth. The N-S structure has been traced over five kilometers, from the southern portion of the Bayan Khundii deposit to the northern extension of Dark Horse Mane. Similar, parallel structures have also been identified east and west of Dark Horse Mane within the Greater Dark Horse area.

    (Please note that these resource estimates are included within the Bayan Khundii Project Reserves and Resources).

    Peter Dalton, P.Geo. (Nova Scotia), Senior Geologist, Erdene Resource Development Corporation, is a Qualified Person within the meaning of National Instrument 43-101 and has reviewed and approved the scientific and technical information contained herein.

  • ТАЙЛАН

    2023.08.15
    Bayan Khundii Gold Project Updated Feasibility Study NI 43-101 Technical Report

    2020.09.01
    Bayan Khundii Gold Project Feasibility Study NI 43-101 Technical Report

    2019.12.04
    NI 43-101 Technical Report for the Pre-Feasibility Study of the Bayan Khundii Project and Preliminary Economic Assessment of the Altan Nar Project

    2019.02.04
    N1 43-101 Technical Report for the Preliminary Economic Assessment of the Khundii Gold Project

    2018.11.01
    National Instrument 43-101 Mineral Resource Technical Report

    2018.03.26
    Bayan Khundii NI 43-101 Technical Report

    2017.03.23
    Bayan Khundii NI 43-101 Technical Report, Q1-2017

  • ESIA

    2020.06.04
    ESIA Khundii Gold Project

    2020.06.04
    Non-Technical Summary ESIA Khundii Gold Project

    2020.06.04
    Хѳндий Алтны Тѳслийн Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ

    2020.06.04
    Хѳндий Алтны Тѳслийн Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ, техникийн бус хураангуй

  • ЗУРАГЛАЛ

  • ЗУРАГЛАЛ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой