Хэрэглэх нѳхцѳл

ТОЙМ

Энэхүү вебсайт (“website”)-д агуулагдах нѳхцөлүүд, хууль эрхзүйн мэдээ мэдэгдэл (“terms”)-ээр энэхүү вебсайтыг хэрэглэх таны хэрэглээ зохицуулагдана. Хэрэв та энэхүү нѳхцөлүүдийг хүлээн зѳвшѳѳрѳхгүй байвал вебсайтыг ашиглахгүй байхыг зѳвлѳж байна. Вебсайтыг ашиглаж байгаа нь нѳхцөлүүдийг хүлээн зѳвшѳѳрч байгааг илэрхийлнэ.

Энэхүү вебсайтад агуулагдах мэдээ мэдээллийн эх үүсвэрийг Эрдэнэ Ресурс Девелопмент Корп.-оос авсан боловч мэдээний үнэн зѳв байдал болон энэхүү мэдээг нийтэлснээс үүсэх хуулийн хариуцлагыг бид хүлээхгүй болно.

Энэхүү вебсайт нь сурталчилгааны ямарваа хэлбэр буюу үнэт цаас худалдах, санал болгох зорилгогүй болно. Зѳвхѳн ерѳнхий мэдээллийн эх үүсвэр болох зорилгоор боловсруулагдсан.

Энэхүү мэдээлэл нь Эрдэнэ Ресурс Девелопмент Корп.-ийн ирээдүйн санхүүгийн гүйцэтгэлийн талаар урьдчилсан таамаглалыг агуулах, энэ нь бодит үр дүнгээс ѳѳр байх магадлалтай. Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. нь энэхүү мэдээллийг шинэчлэх үүрэг хүлээхгүй. Компанийн үйл ажиллагаа, эрсдэл болон бусад мэдээллийн талаар www.sedar.com-ooc танилцах боломжтой.

ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Зах зээлийн мэдээлэл нь TurboFeed-ээр (20 минутын хоцрогдолтой) дамжуулагддаг. Та гуравдагч талын үнэт цаасны үнийн мэдээллийг авч байна. Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. нь дээр дурдсан вебсайтад шууд мэдээлэл хүргэх болон дамжуулдаггүй бѳгѳѳд энэхүү вебсайтад тавигдсан мэдээ мэдээллийн үнэн зѳв байдлыг хангах, шинэчлэх, засварлах үүрэг хүлээдэггүй болно.

Энэхүү вебсайт нь гуравдагч талын линк болон мэдээллийг хадгалж болно. Энэхүү линк нь тухайн вебсайтын мэдээлэл, бодлого, үйлчилгээг дэмжих үндэслэл болохгүй. Энэхүү вебсайт дээр байршуулсан линк нь хэрэглэгчдийн хэрэглээ, ашиг сонирхолд нийцүүлсэн бѳгѳѳд линк дэх мэдээллийг erdenegold.com нь эзэмшдэггүй, санал болгоогүй болно. Та энэхүү линкээр дамжин орсон тохиолдолд тухайн вебсайтын нѳхцөлийг хүлээн зѳвшѳѳрч байгаа болно. Гуравдагч талын вебсайт болон хэрэглэгч нь зохиогчийн эрх болон оюуны ѳмчийн эрхийн хуулийн хүрээнд зохицуулагдана. Гуравдагч талаас Erdene.com-д тавигдсан мэдээллийн үнэн зѳв байдлыг компани хариуцахгүй.


© 2019 Erdene Resource Development Corp.
All rights reserved.
Website by Adnet