Хөвийн Хар

  • Товч танилцуулга

    Зуун Мод молибден-зэсийн порфирийн ордоос баруун хойш 2.2 километрт тус ордын тусгай зөвшөөрлийн талбайд оршдог Хөвийн Хар зэс-мөнгөний хайгуулын төсөл нь Компанийн 100% эзэмшилд байдаг. Хөвийн Хард геологийн зураглал, судлын нягтаршлын зураглал, геохимийн дээжлэлт, геофизикийн судалгаа болон цооног хоорондын зай хол байхаар өрөмдлөгийн ажлуудыг хийсэн. Геофизикийн гажилтай цэг шалгах зорилгоор хийсэн өмнөх өрөмдлөгийн ажлаар 308-342 метр гүнд 1.3% зэс болон 9.24 г/т мөнгөтэй 34 метрийн интервалийг огтолсон (цооног ZMD-121). Хөвийн Хард хийсэн нэмэлт өрөмдлөгийн ажлаар том хэмжээний буюу 900 метр урт үргэлжлэх хүдэржсэн корридор байгааг тогтоосон ба өрөмдсөн гурван цооног гурвуулаа 0.2%-иас илүү зэсийн агуулга бүхий өргөн интервалуудыг (12-42 метр) огтолсон.

    Өмнөх хайгуулын ажлын үр дүнгээр Хөвийн Харын талбайд зэсийн порфирийн төрлийн хүдэржилтийн хэтийн төлөв байгааг баталгаажуулсан.

    Эрдэнэ нь Зуун Мод молебден-зэсийн орд болон Хөвийн Хар зэс-мөнгөний төслүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэхэд шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсээр байх ба үүнд жил бүр төлөгддөг тусгай зөвшөөрлийн төлбөр, байгаль орчны дүгнэлт болон орон нутгийн хөгжлийн ажлууд багтдаг.

    Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

  • ТАЙЛАН

    No technical report available at time. See Erdene’s latest MDA disclosure for technical description of the project (click here)

  • зураглал

  • ЗУРАГЛАЛ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой