Эрдэнэ Ресурс нь бизнесийн үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журмыг сахин ажиллахыг эрмэлздэг. Компанийн соёл, үйл ажиллагаанд засаглалын дадал, дүрэм журмыг баримтлан ажилласнаар Компани илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой гэж бид үздэг. Иймээс ёс зүйн дүрэм журмыг баталж, захирал, ажилтан, албан тушаалтнууд тус бүрд дүрэмд тусгагдсан стандартуудыг даган мөрдөх шаардлагыг тавьдаг.
Компанийн засаглалын тогтолцоог дор тайлбарлав.
Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрдэнэ компанийн үйл хэрэг, удирдлагыг зүй зохистой чиглүүлэх үүрэгтэй байна. Энэхүү чиг үүргийг шууд болон Аудитын хороо, Цалин урамшууллын хороо, Компанийн засаглал ба мэдээлэл түгээх бодлогын хороо, Дотоод хяналтын хороо, Техникийн хороо зэрэг таван хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ.
Эрдэнэ компанийн удирдлагууд стратеги төлөвлөлт, бизнесийн зорилгоо боловсруулж, жилийн болон тухай бүрийн удирдлагын явцын тайлангаар дамжуулан ТУЗ-д танилцуулан, ТУЗ-аар хянуулан батлуулна. Түүнчлэн ТУЗ нь жилийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлангууд, төсөв, удирдлагын төлөөллийн эрхийн мэдэгдэл, материаллаг өөрчлөлтийн мэдээллүүд, төсвөөс гадуурх материаллаг өөрчлөлт орох худалдан авалт, хувьцаа гаргалт зэргийг хянаж, батална.
Компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоо болон үйл ажиллагааны тогтвортой байдлаас үүдэн ТУЗ-д шинээр нэр дэвшин ажиллах гишүүдэд тусгайлсан хөтөлбөр, сургалт хийдэггүй. Гэвч шинээр сонгогдсон ТУЗ-ийн гишүүд нь үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлага, гишүүдэд болон компанид тавигдах шаардлага, хязгаарлалт болон компанийн бүхий бодлого, дүрэм журмын хуулбарыг багтаасан бүрэн хэмжээний танилцуугыг хүлээн авдаг.
ТУЗ жилд дөрөв удаа, шаардлагатай тохиолдолд түүнээс олон удаа хуралдана.
Үнэт цаасны холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрдэнэ Ресурсийн ТУЗ-ийн таван гишүүний дөрөв нь “хараат бус гишүүн” байдаг. Хараат бус гишүүн гэж Эрдэнэ Ресурстэй шууд болон шууд бус харилцаагүй, гагцхүү ТУЗ-ийн гишүүний хувьд хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт хийх замаар үйл ажиллагаанд оролцох боломжтой этгээдийг хэлнэ.
ТУЗ нь компанийн удирдлагаас хараат бус байдлаа зүй зохистойгоор хадгалах, хараат бус үнэлэлт дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Иймээс Аудитын хороо, Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороодын бүх гишүүд нь хараат бус гишүүдээс бүрддэг.
ТУЗ-ийн дэргэд Аудит ба эрсдэлийн хороо, Цалин урамшууллын хороо, Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороо, Дотоод хяналтын хороо, Техникийн хороо гэсэн таван байнгын хороо байна. ТУЗ нь бизнесийн онцгой асуудлыг шийдвэрлэх үүднээс тухай бүрт түр хороо байгуулан ажиллуулж болно.
Аудит ба эрсдэлийн хороо нь хараат бус Анна Биолик, Лэйтон Крофт, Кэн МакДоналд (Хорооны дарга) нарын гурван гишүүнээс бүрдэнэ. Тус хороо нь компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын үйл явц, компанид тулгарах үйл ажиллагааны үндсэн эрсдэлийг удирдах дотоод хяналт, удирдлагын мэдээллийн систем зэрэгт хяналт шинжилгээ хийх үүрэгтэй байна.
Аудит ба эрсдэлийн хороо завсрын үеийн санхүүгийн нэгтгэсэн тайланг хянан баталж, жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг хянаж, ТУЗ-өөр хэлэлцүүлэн батлуулах санал оруулахаас гадна Компанийн хөндлөнгийн аудиторын аудитын үр дүнг үнэлж, аудиторыг шинэчилнэ. Аудит ба эрсдэлийн хорооны бүх гишүүн тайлан баланс, орлогын тайлан, мөнгөн урсгалын тайланг уншиж ойлгох чадвартай байна. Түүнчлэн хамгийн багадаа нэг гишүүн нь олон улсын нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудын дагуу хавсаргасан тодруулга бүхий санхүүгийн цогц тайланд дүн шинжилгээ хийж, тайлбарлан хөрвүүлэх чадвартай байх шаардлагатай. Уг хороо нь жилд дөрвөөс цөөнгүй удаа хуралдана.
Аудит ба эрсдэлийн хорооны бодлоготой дараах линкээр танилцана уу.
Цалин урамшууллын хороо нь Кэн МакДоналд (Хорооны дарга), Камерон МакРэй нарын гишүүдээс бүрдэнэ. Цалин урамшууллын хороо нь Эрдэнэ Ресурсийн гүйцэтгэх албан тушаалтнуудын ажлын гүйцэтгэл, урамшуулал зэргийг хянаж, Компанийн хувьцааны урамшууллын хѳтѳлбѳр, ирээдүйд олгогдох хувьцааны эрхийн төлөвлөгөөний зүй зохистой хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй. Тус хороо нь гүйцэтгэх албан тушаалтнуудын урамшууллын төлөвлөгөө, нөхцөлийг хянаж, ТУЗ-өөр хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй. Цалин урамшууллын хороо жилд хоёр удаа хуралдана.
Цалин урамшууллын хорооны бодлоготой дараах линкээр танилцана уу.
Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороог Анна Биолик (Хорооны дарга), Лэйтон Крофт нарын гишүүн бүрдүүлдэг. Тус хороо нь Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох бодлого зэрэг компанийн ил тод байдлын зарчим, зохицуулалтын шаардлагуудыг хянах үндсэн чиг үүрэгтэй. Түүнчлэн ил тод байдлын зохих систем, үйл явц, хяналтыг бүрдүүлж, мэдээ мэдээлэл, чухал баримт бичгүүдийг ил тод, нээлттэй болгохоос өмнө хянах үүрэгтэй байна.
ТУЗ-д шинэ гишүүн нэр дэвшүүлэх, гишүүдийг үнэлэх үүргийг ТУЗ хэрэгжүүлэх бөгөөд захирал бүр ТУЗ-өөр хэлэлцүүлэх асуудлыг санал болгох эрхтэй. ТУЗ-д шинэ гишүүн нэр дэвшүүлж, ТУЗ-өөр хэлэлцүүлэх эрх нь ТУЗ-ийн гишүүн бүрт нээлттэй хэдий ч ТУЗ-д нэр дэвшигчдийн чадвар, Хувьцаа эзэмшигчдийн Ээлжит хурал дээр танилцуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороо хянана. Тус хороо нь жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана.
Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хорооны баримт бичигтэй дараах линкээр танилцана уу.
Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороо нь тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн гишүүдийг нэр дэвшүүлэх, гүйцэтгэх удирдлагыг томилохын тулд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой хүнийг сонгоход компанид дэмжлэг үзүүлэн ажилладаг. Түүнээс гадна ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын олон талт байдал нь шийдвэр гаргах үйл явцыг сайжруулан, тэнцвэртэй байдлыг хадгалах боломжтой гэж үздэг.
Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороо нь тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн гишүүдийг нэр дэвшүүлэх, гүйцэтгэх удирдлагыг томилохын тулд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой хүнийг сонгоход компанид дэмжлэг үзүүлэн ажилладаг. Түүнээс гадна ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын олон талт байдал нь шийдвэр гаргах үйл явцыг сайжруулан, тэнцвэртэй байдлыг хадгалах боломжтой гэж үздэг.
Байгууллагын олон талт байдлын бодлоготой дараах линкээр дарж танилцана уу.
Дотоод хяналтын хороог компанийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли (Хорооны дарга) болон санхүү хариуцсан захирал Роберт Женкинс нар бүрдүүлдэг. Компанийн Хяналтын бодлогын дагуу Компанийн захирал, ажилтнууд, тэдгээртэй хамаатай гэр бүлийн гишүүд компанийн үнэт цаас арилжаалах үед зөвшөөрөл олгож, хяналт тавина.
Дотоод хяналтын бодлоготой дараах линкээр танилцана уу.
Техникийн хороо нь Петер Акерли (Хорооны дарга) болон , Камерон МакРэй нарын уул уурхай, ашигт малтмалын олборлолтын чиглэлээр олон жилийн туршлага бүхий хоёр гишүүдээс бүрдэнэ. Уг хороо нь хайгуул, хѳгжүүлэлт, тусгай зѳвшѳѳрѳл, нѳѳцтэй холбоотой техникийн болон уурхайн үйл ажиллагаа, боломжуудыг ТУЗ-өөр хянуулан хэлэлцүүлэхийн өмнө тодорхойлж, удирдлагын дэмжлэг ѳгч ажилладаг.
Техникийн хорооны бодлоготой дараах линкээр танилцана уу.
Тусгай хороо нь Лэйтон Крофт, Кэн МакДоналд нарын гишүүдээс бүрдэнэ.
Компани, түүний бүх хамааралтай этгээд нь эрх зүйн болон бизнесийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах үүрэгтэй.
Компанийн ёс зүйн хэм хэмжээ, Бизнесийн ёс зүйн бодлоготой дараах линкээс танилцана уу.
Эрдэнэ Ресурсийн ТУЗ болон удирдлага нь хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод мэдээ мэдээллийг хүргэн, харилцаа холбоо тогтоохыг эрхэмлэдэг. Энэ нь мэдээ мэдээллийн ил тод байдлын бодлогод тусгагдсан байдаг. Мэдээ мэдээллийн ил тод байдлын бодлогын зорилго нь хөрөнгө оруулагчид, олон нийтэд компанийн тухай мэдээллийг үнэн зөв, ил тод, цаг тухайд нь хүргүүлж, зохицуулагч байгууллагуудын шаардлагыг ханган ажиллахад оршино.
Компанийн "Mэдээ мэдээллийн ил тод бодлогын журам"-тай дараах линкээс танилцана уу.
Эрдэнэ Ресурс нь компанийн удирдах албан тушаалтнууд, ажилтнуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг компанийн нэрийн өмнөөс эсвэл хувийн хэрэглээнд ашиглахдаа компанийн тухай аливаа мэдээлэл оруулах, блог хөтлөх эсвэл бусад хэлбэрээр хувь нэмрээ оруулахад зөв зохистой ашиглах, чиглүүлэх зорилготойгоор олон нийтийн сүлжээнд мэдээ мэдээлэл нийтлэх журмыг баталсан.
Компанийн “Олон нийтийн сүлжээнд мэдээ мэдээлэл нийтлэх журам”-тай дараах линкээс танилцана уу.
Компанийн батaлсан Шүгэл үлээгчийг хамгаалах бие даасан бодлогын хэрэгжилтэд Аудитын хороо хяналт тавьж, Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороо хэрэгжилтийг ханган зохицуулна. Шүгэл үлээгчийг хамгаалах бодлого нь бүх ажилтнууд аливаа зөрчлийн аль шатанд оролцсоноос үл хамааран тухайн зөрчлийн талаар нэрээ нууцлан мэдэгдэхэд тухтай, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Шүгэл үлээгч нь шүгэл үлээх мэдээллийг [email protected] хаягаар эсвэл Аудит, эрсдлийн удирдлагын хороотой дараах хаягаар дамжуулж явуулна уу.
Кромарти Драйв, 200 тоот, Дартмут, Нова Скошиа муж, Канад Улс B3B 0G1
Шүгэл үлээгчийг хамгаалах бодлогыг бүрэн эхээр нь дараах линк дээр дарж үзнэ үү
Гүйцэтгэлийг Удирдлагын оролцоотойгоор ТУЗ нь үечилсэн байдлаар үнэлдэг бөгөөд ТУЗ-ийн тусгай хурал зарлан хуралдуулдаггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдахаас өмнө Хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэх Эрх хэмжээг төлөөлүүлэх мэдэгдэлд ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын талаар ил тод мэдээлнэ.
Компани нь санал өгөх олонхийн бодлогыг баримталж, "зөвшөөрсөн" саналаас илүү олон "татгалзсан" санал авсан ТУЗ-ийн гишүүн нь өөрийн саналаар ТУЗ-өөс огцрох хүсэлтийг ТУЗ-ийн даргад хүргүүлэх шаардлагатай. Энэхүү бодлого нь зөвхөн өрсөлдөөнгүй санал хураалтад буюу нэр дэвшүүлсэн тоо нь сонгогдох гишүүдийн тоотой тэнцүү үед хамаатай. Хэрэв ТУЗ-ийн гишүүн өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтийг гаргаагүй бол ТУЗ нь дараагийн санал хураалтаар тухайн гишүүнийг нэр дэвшүүлэхгүй.
Санал өгөх олонхийн бодлоготой дараах линк дээр дарж танилцана уу.
Компани нь бүх хувьцаа эзэмшигчдэд санал хураалтаар нэр дэвшүүлж буй гишүүдийн мэдээллийг хүлээн авч танилцах, хариу өгөхөд хангалттай хугацаа олгох үүднээс урьдчилж мэдэгдэх бодлогыг баталсан.
Урьдчилан мэдэгдэх бодлоготой дараах линкээс танилцана уу.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн үйл ажиллагаа, нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөхийн хэрээр дээр дурдсан байгууллагын засаглалын арга барилууд даган өөрчлөгдөх боломжтой. ТУЗ нь байгууллагын засаглалтай холбоотой асуудалд анхаарал хандуулан, үүрэг хариуцлагаа үр нөлөөтэй ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ, хяналтын механизм, тогтолцоог бий болгон төлөвшүүлэхийг эрмэлзэн ажиллана.
