Алтан Нар

  • Товч танилцуулга

    Алтан Нар орд нь Баян Хѳндий ордоос хойд зүгт 16км зайтай оршдог. 2020 оны 3-р сард Эрдэнэ Ресурс нь Монгол улсын Ашигт Малтмал Газрын Тосны Газар (“АМГТГ”)-аас Алтан Нар тѳслийн ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг авсан. Алтан Нар ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл нь 4,669 га талбайг хамардаг бѳгѳѳд Алтан Нар алт-полиметаллын ордоос гадна Эрдэнэ Ресурсийн Оюут Хѳндий зэсийн талбай, Номин Тал зэс-алтны талбайг агуулж байна. Ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг 30 жилийн хугацаатай олгосон ба үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой.

    Алтан Нар нь  карбонат-полиметаллт алтны (CBMG) хэмээн ангилагдсан нийт 5.6 км урттай гадаргын эрдэсжсэн бүсэд оршдог, гүндээ болон одоогоор мэдэгдэж буй суналын дагуу нѳѳцийг тэлэх боломжтой гэж үздэг. Карбонат-полиметаллт алтны орд нь эпитермаль ордын дэд бүлэгт хамаардаг ба Баррик Гоулдын Поргера уурхай (Папуа Шинэ Гвиней), Рио Тинтогийн олборлож байсан Келиан уурхай (Индонези), Лундинын Фрута Дел Норте, Континентал Гоулдын Буритика төсөл (Колумби) зэрэг ордууд нь дээрх төрөлд багтдаг. Энэ төрлийн ордууд нь ерөнхийдөө нуман тогтоц (арлан нум г.м.) дахь порфирийн интрузивын дээд хэсэгт тохиолдох ба эрдэсжилт нь 500 гаруй метр гүн үргэлжлэх боломжтой байдаг.

    Тусгай зѳвшѳѳрлийн талбайд хайгуул судалгаа хязгаарлагдмал хийгдсэн бѳгѳѳд ѳнѳѳгийн нѳѳцийн 90% нь газрын дѳт гүнд буюу 150 метрт агуулагдаж байна. Нѳѳц нь хэтийн тѳлѳв бүхий 18 талбайн хоёрт тооцоологдсон, суналын дагуу болон гүндээ нээлттэй байна.

    2018 оны 5 сарын 7 хүртэл бүрдүүлсэн судалгааны үр дүнд тулгуурлан ѳнѳѳгийн нѳѳцийг тооцоолсон:

    Баттай ба бодитой нѳѳц

    Хүдэр

    Сая тонн

    Au

    (г/т)

    Ag

    (г/т)

    Za

    (%)

    Pb

    (%)

    AuEq3 

    (г/т)

    Au

    мян.унц

    Ag

    мян.унц

    Zn

    мян.т

    Pb

    мян.т

    AuEq3 

    мян.унц

    5.0

    2.0

    14.8

    0.6

    0.6

    2.8

    317.7

    2,349.7

    31.6

    29.0

    453.0

    Боломжит нѳѳц

    Хүдэр

    Сая тонн

    Au

    (г/т)

    Ag

    (г/т)

    Za

    (%)

    Pb

    (%)

    AuEq3 

    (г/т)

    Au

    мян.унц

    Ag

    мян.унц

    Zn

    мян.т

    Pb

    мян.т

    AuEq3 

    мян.унц

    3.4

    1.7

    7.9

    0.7

    0.7

    2.5

    185.7

    865.8

    23.7

    22.3

    277.1

    Тэмдэглэл:

    1. Энэхүү нѳѳцийн тайлан дахь мэдээллүүд нь RPM-ийн ажилтан, Австралийн Геосудлаачдын Институтын гишүүн Жереми Кларк (Jeremy Clark)-ийн хяналт дор боловсруулагдсан. Ноён Кларк нь дурдсан ордын эрдэсжилтийн талаар ѳндѳр туршлагатай бѳгѳѳд CIM Тодруулгын стандартын дагуу Мэргэшсэн этгээдийн шаардлага хангасан мэргэжилтэн юм.

    2. Нѳѳцийн тайлангийн талаар дээрх хүснэгтэд багтсан мэдээлэл нь 2018 оны 5-р сарын 7 хүртэл хийгдсэн ѳрмийн судалгааны үр дүнд тулгуурласан. Нѳѳцийн тайлан нь нарийн ѳгѳгдѳл биш бѳгѳѳд судалгааны үр дүн, байршил, хэлбэр болон тархац зэрэг хязгаарлагдмал мэдээлэлд тулгуурлан боловсруулагдсан. Дээр ѳгѳгдсѳн ѳгѳгдлүүд нь тооцооллын харьцангуй байдалд тулгуурлан бүхэл тоонд шилжүүлсэн болно. Үүнээс шалтгаалсан тооцооллын зѳрүү гарах магадлалтай

    3. *Au Equivalent (AuEq) буюу алтны дүйцэх нэгж нь 2023 - 2027 “Energy & Metals Consensus Forecasts” -ын 2018 оны 3 сарын 19-ний ѳдрѳѳр алтыг нэг унц US$1310, мѳнгийг нэг унц US$17.91, хар тугалга нэг фунтыг US$1.07, цайрыг нэг фунтыг US$1.42 байхаар тооцоолсон. Металлург металл авалтыг компанийн урьд нь хийгдсэн анхан шатны судалгаанд тулгуурлан хийсэн бѳгѳѳд уусгалтын аргаар, үүнд колчеданы арга орсон нь баяжмалыг ялган авах нь алт болон мѳнгийг салгах боломжтой. Алт, мѳнгѳ, хар тугалга, цайрын агуулж буй металл болон агуулгыг харахад бүгд эдийн засгийн хувьд гарган авахад үр ашигтай байх боломжтой гэж үзсэн.

    a. Алтны дүйцэх нэгжийн агуулгын тооцоолол: AuEq г/т = Au г/т + Ag г/т*0.0124+Pb%*0.509+Zn%*0.578, металл авалт 88.8% Au, 80.6% Ag, 80.4% Pb болон 69.1% Zn.

    b. Алтны дүйцэх нэгжийн унцыг нѳѳцийн тооцооллын тонныг алтны дүйцэх нэгжийн агуулгад үржүүлэн, унцад шилжүүлсэнээр тооцоолсон. Ашигласан тооцоолол: AuEq унц = [Тонн x AuEq агуулга (г/т)]/31.1035.

    4. Нѳѳцийн тайланг хуурай, газар дээрх тѳлѳвт нь үндэслэн тайлагнасан

    5. Ил уурхайн нѳѳцийг 0.7 г/т харин ил уурхайгаас гүнд буй нѳѳцийн захын агуулгыг 1.4 г/т AuEq байхаар тооцохыг зѳвлѳсѳн болно.  Алтны дүйцэх нэгжийг (“AuEq”) алтыг нэг унц 1,310 ам.доллар, ил уурхайн зардал нэг тонн тутамд US$6, нэг тонн хүдрийг боловсруулах зардал US$20, ба металл авалт 88.8% Au, 80.6% Ag, 80.4% Pb and 69.1% Zn.

    6. Дээрхи эрдсийн нѳѳц нь эдийн засгийн тооцоололд ороогүй бѳгѳѳд эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тооцоогүй байгаа болно.

    *NI 43-101 Техникийн тайлан: Altan Nar Gold Project Bayankhongor Aimag, Southwest Mongolia 

    Ѳнгѳрсѳн жилүүдэд Компанийн хайгуулын судалгааны баг Баян Хѳндий тѳсѳлд ихэнхи нөөц бололцоогоо дайчлан ажилласан нь Алтан Нарын тусгай зѳвшѳѳрлийн талбайд хязгаарлагдмал хайгуул хийгдсэний үндсэн шалтгаан байв. 2019 оны эцэст структурын огтлолуудыг шалгахаар хэрэгжүүлсэн хайгуулын хѳтѳлбѳрѳѳр Алтан Нар дахь хамгийн ѳндѳр агуулгууд бүхий үр дүнгүүдийг илрүүлсэн.  

    Алтан Нарын структурын зангилааг эсвэл ѳргѳсѳж нарийссан судлуудын бүсүүд (zones of dilation)-ийг тогтцын хувьд зүүн хойш чиглэлтэй структурын коридор дагуу байх эрдэсжсэн өргөн бүсүүд байна гэж таамаглаж байсан ч саяхан хийгдсэн баталгаажуулалтын болон ордын загварчлалын ажлын үр дүнгээс харахад нэн өндөр агуулгууд нь давхарга хэлбэрийн бүс үүсгэж байгаа нь ажиглагдлаа. Үүнийг эпитермаль буцлалтаас үүссэн гэж тооцож байна. Эдгээр хүчин зүйлс нь ѳндѳр агуулга бүхий давхарга үүсэх таатай нѳхцлийг бүрдүүлснийг 2019 оны эцэст хийгдсэн ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрийн үр дүн батлах бѳгѳѳд тус ордод болон ордыг агуулах 5.6 км урттай эрдэсжсэн бүсийн дагуу хийгдэх ирээдүйн хайгуулын хѳтѳлбѳрийг боловсруулах чиглэл болно.

    2019 оны 4-р улирлын хайгуулын хѳтѳлбѳрийн үр дүнгүүд:

    Ѳрѳмдлѳгѳѳр Нээлтийн Бүсийн ѳндѳр агуулга бүхий цѳмийг тэлэв.

    • Өрөмдлөгѳѳр 17 г/т алтны агуулга бүхий 23 метрийн интервал огтолсон бөгөөд үүний 7 метрийн интервал нь 70 метрийн босоо гүнд 45.7 г/т алт, 93.4 г/т мѳнгѳ, 1.54% хар тугалга, 3.4% цайрын агуулгатай байсан (TND-135).
    • 12.2 г/т алтны агуулга бүхий 10 метрийн интервал огтолсон ба үүний 2 метр нь 52.9 г/т алтны агуулгатай байсан (TND-134) нь “Gap Zone” (“Урьд нь ѳрѳмдлѳг хийж байгаагүй талбай”) ѳмнѳ бүсэд ѳндѳр агуулга бүхий эрдэсжилт байгааг баталлаа.
    • 4.68 г/т алтны агуулга бүхий 10 метрийн интервал (TND -138) зэрэг үр дүнгүүд багтаж байгаа нь алтны ѳндѳр агуулга бүхий эрдэсжилт “Gap Zone”-ийн хойд хэсэгт байгааг батлав.

    TND-136 цооногоор хүдэржилт өмнѳ зүгт нээлттэй болохыг баталгаажуулсан.

    2019 оны 4-р улиралд хийгдсэн хайгуулын хѳтѳлбѳрѳѳр ѳндѳр агуулга бүхий огтлолууд нь  өмнө хийгдсэн бага агуулга бүхий нѳѳцийн блокоос гадна оршиж байгаа бөгөөд Нээлтийн Бүсийн ѳндѳр агуулга бүхий цѳмийг тэлээд зогсохгүй, хүдрийн давхаргад өндөр агуулга тасралтгүй үргэлжилж буйг харууллаа. Ингэснээр Алтан Нарын нѳѳцѳд эерэгээр нѳлѳѳлѳн, суналын дагуу болон дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэн тэлэх боломжийг илэрхийлж байна.

    Энэхүү хѳтѳлбѳрѳѳр Нээлтийн Бүсээс ѳмнѳ зүгт суурь металл болон аномаль алтны эрдэсжилт нь структурын коридорын дагуу үргэлжилж буйг илрүүлж цаашид үргэлжлүүлэн судлах талбайг тодорхойлсон.

    Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн 2020 оны 2-р сарын 4-ний хэвлэлийн мэдээнээс танилцана уу.

    Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

  • ТАЙЛАН

    2021.03.29
    NI 43-101 Technical Report for the Altan Nar Gold-Polymetallic Project

    2019.02.04
    NI 43-101 Technical Report for the Preliminary Economic Assessment of the Khundii Gold Project

    2018.06.21
    Altan Nar Gold Project - National Instrument 43-101 Mineral Resource Technical Report

    2015.03.24
    Altan Nar NI 43-101 Technical Report, Q1-2015

  • Зураглал

  • ЗУРАГЛАЛ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой