Уул уурхайн ахлах инженер
Уурхайн ахлах инженер нь уурхайн төлөвлөлт, хуваарь гаргах, төрийн байгууллагад тайлагнах, уурхайн гэрээт ажилчдын техникийн үнэлгээ, уурхайн ашиглалтын ерөнхий бэлэн байдлыг хангах, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Албан тушаал: Уул уурхайн ахлах инженер
Төлөв: Үндсэн ажилтан
Эхлэх огноо: 2021 оны 11 сар
Байршил:
- Баян Хөндий төслийн талбай (Баянхонгор аймгийн Шинэжинст сум)
- 2022 оны дунд үед уурхайн үйлдвэрлэлийн өмнөх ажил эхлэх хүртэл Улаанбаатар хотод
Үйл ажиллагааны чиглэл:
- Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдал
- Байгаль орчин
- Орон нутгийн харилцаа
- Сургалт
- Захиргаа
- Зөвшөөрөл, төр захиргааны байгууллагатай харилцах
- Архив, бичиг хэргийн хяналт
- Орчуулга
Үүрэг хариуцлага:
- Судалгаа, уурхайн зураг төсөл, чанарын хяналт, уурхайн төлөвлөлт ба хуваарь гаргах, тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавих, засвар үйлчилгээний стратегийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах.
- Уурхайн үйлдвэрлэлийн төлбөр тооцоо тайлагнах, уурхайн талбай дээрх гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтүүдийг хянах, сайжруулах боломжуудыг тодорхойлох
- Уурхайн талбайд тогтмол аудит хийж стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, үр ашгийг дээшлүүлэх боломжийг хайх
- Уурхайн бүх бүтээн байгуулалт, үйлчилгээний зураг төсөл, барилгын гүйцэтгэлийн зураг төслийг хариуцаж ажиллах
- Уурхайн гэрээт гүйцэтгэгчийн сар бүрийн нэхэмжлэхийг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх
- Уурхайн үйл ажиллагааны төлөвийг урьдчилан гаргаж, төсөв боловсруулах, зардал хянах
- Бүрэн бүтэн, тодорхой, үнэн зөв байлгах үүднээс төслийн талбайн ажлын үр дүнг хянаж, шаардлагатай тохиолдолд танилцуулга, тайланг бэлтгэх
- Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тасалдлыг багасгах зорилгоор уурхайн үйл ажиллагаатай уялдаа холбоотой ажиллах
- Уул уурхайн үйл ажиллагааг амжилттай дуусгахад шаардагдах хүний нөөц, тоног төхөөрөмжийг тодорхойлох
- Уул уурхайн тодорхой төслүүдийг гүйцэтгэхийн тулд зориулалтын уул уурхайн тоног төхөөрөмж үнэлэх, сонгох
- Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хууль тогтоомж болон Компанийн баталсан дүрэм журмыг,дагаж мөрдөх
- Ажилтнуудыг сургалтад хамруулах болон удирдах
- Удирдлагын баг болон техникийн ажилтнуудтай харилцаж зөвлөгөө өгөх
- Олборлолтыг оновчтой болгох загваруудыг үнэлэх, олборлолтын арга, эрсдэл, тээвэрлэлтийн хүчин чадал, аюулгүй байдал, ашиглалтын зардал зэрэг хүчин зүйлсийг үнэлэх
Tавигдах шаардлага:
Техник
- Уул уурхайн инженер, геологич эсвэл ижил төстэй мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Уул уурхайн инженерээр хамгийн багадаа 7 жил ажилласан туршлагатай
- Бусад техникийн мэргэжилтнүүдийг удирдаж байсан туршлагатай
- Инженерийн онолуудын талаар бүрэн ойлголттой байх. Монгол Улсын мэргэшсэн инженер бол давуу тал болно
- Компютерийн программ дээр сайн ажилладаг байх шинэ програмыг хурдан сурч ажиллах чадвартай.
- Бусдын хяналтгүйгээр өөрийн ажлын ачааллыг үр дүнтэй зохион байгуулах
- Байгууллагын бүх түвшинд бичгээр болон аман хэлбэрээр өөрийн санал, зөвлөмжийг ойлгуулах чадвартай байх
- Цагийн болон бүтээмжийн өндөр ур чадвартай байх
- Ажил үүргийн өндөр стандартыг хадгалах
- Уурхайн бусад техникийн ажилтнуудад зөвлөх
- Төлөвлөгөө, техникийн нөхцөл, журам, гарын авлага зэрэг техникийн баримт бичгүүдийг уншиж ойлгох, тайлбарлах чадвартай байх