Албан тайлагнал

Тайлагнах үүрэг бүхий хувьцаа гаргагчийн хувиар Эрдэнэ Канадын үнэт цаасны захиргаа болон Канадын үнэт цаасны хадгаламжийн төвийн үйлчилгээ болох Цахим баримт бичгийн дүн шинжилгээ, хайлтын систем (SEDAR)-д мэдээллийн тайлангуудаа тогтмол хүргүүлдэг. Энэхүү систем нь:

  • Канад дахь үнэт цаас зохицуулагч байгууллагын шаардсан үнэт цаасны мэдээллийг цахим хэлбэрээр хүргүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
  • Канадын үнэт цаасны талаар цугларсан мэдээллийг олон нийтэд түгээх боломж олгодог.
  • Цахим хэлбэрээр тайлагнагч болон Канадын үнэт цаасны зохицуулагч байгууллага хооронд цахим харилцаа холбоо тогтоох боломжийг бүрдүүлдэг.

Эрдэнэ нь SEDAR-д компанийн хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэх улирал тутмын тогтмол тайлан, санхүүгийн гүйцэтгэл, компанийн хувьцаа эзэмшигчдэд хамааралтай материаллаг мэдээлэл зэргийг хүргүүлдэг.

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой