Эрдэнэ Монгол ХХК - 2023 оны 1-р сард Эрдэнэ Ресурс нь Баянхөндий төслийг хөгжүүлэх зорилгоор Монголын томоохон уул уурхайн олборлогч Монголиан Майнинг Корпорэйшн-тэй стратегийн түншлэлийг байгуулж, 2024 оны 1-р сард эцэслэсэн. Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд ММС нь Эрдэнэ Ресурсийн охин компани болох Эрдэнэ Монгол ХХК-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийн, 50%-ийг эзэмших болсон. Эрдэнэ Монгол ХХК нь Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Эрдэнэ Ресурс нь Эрдэнэ Монгол ХХК-ийн 50%-ийг эзэмшихээс гадна алтны 400,000 унцаас дээш олборлолтын хүрээнд Хөндий, Алтан Нар, Улаан болон эдгээр тусгай зөвшөөрлүүдийн 5 км орчимд шинээр авах тусгай зөвшөөрлүүдийн хувьд 5%-ын Борлуулалтын орлогын төлбөр ("NSR")-ийг хүлээн авах нөхцөлтэй.
