Удирдлага

Эрдэнийн удирдлага болон хайгуулын баг нь тухайн илрүүлэхээр зорьж буй ашигт малтмалын хайгуулын салбартаа нарийн мэргэшсэн ба үйл ажиллагаа эрхэлж буй бүс нутагтаа олон жил ажилласан туршлагатай хамт олон юм.

Петер К.Акерли, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Захирал, ТУЗ-ийн гишүүн

Петер К.Акерли

Петер Акерли нь ашигт малтмалын хайгуул, төслийн санхүүжилт, төсөл хөгжүүлэлт болон хөрөнгийн биржид бүртгэлтэй ашигт малтмалын компаниудыг удирдах чиглэлээр 35 жил ажилласан туршлагатай. Тэрээр Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн үүсгэн байгуулагчдын нэг ба 2003 оны 3 дугаар сараас хойш Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.

Тэрээр ажил мэргэжлийнхээ он жилүүдийн дийлэнх хугацаанд Хойд, Өмнөд Америк, Ази тивийн орнуудад ажилласан ба тэр дундаа Монгол Улсад молибден-зэсийн томоохон ордын нөөцийг баталгаажуулах, Алтан Нар алтны ордыг илрүүлж, нөөцийг тогтоох, Баян Хөндий алтны ордыг нээн илрүүлэх зэрэг ажлуудад техникийн багийг удирдан ажилласан туршлагатай геологич юм.  Мөн компанийн нэгдэн нийлэх үйл ажиллагаа, хувь нийлүүлэх болон санхүүжилтийн чиглэлээр арвин туршлагатай бөгөөд 2004 онд Эрдэнэ Ресурс Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсноос хойш дээр дурдсан санхүүжилтүүд болон үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан. Петер Акерли нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Мориен Ресурсиз Корпорацийн (“Morien Resources Corp”) захирлаар ажиллахдаа “Эрдэнэ” компанийг үүсгэн байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, Донкин Коул (“Donkin Coal”), Блэк Пойнт Аггригейт (“Black Point Aggregate”) төслүүдийг худалдан борлуулж, Гленкоре-Кстрата (“Glencore-Xstrata”) болон Вулкан Материалс (“Vulcan Materials”) компанитай хэлэлцээрийн үйл ажиллагаанд оролцон, ногдох хувь хэмжээг борлуулалтын цэвэр ашгийн төлбөр болгон хөрвүүлсэн.

2019 онд, Монгол улсын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон; 2022 онд Монгол Улсын уул уурхайн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллан, хувь нэмрээ оруулсныг үнэлж “Оны шилдэг хөрөнгө оруулагч” шагналаар тус тус шагнасан.

Мөн тэрээр Темекс Ресурсиз Корпорацийн (“Temex Resources Corp”) Удирдах зөвлөл болон компанийг Лейк Шор Гоулд Корпорацид (“Lake Shore Gold Corp”) худалдах үйл ажиллагааны Тусгай хороонд ажиллан, зөвлөгөө өгч ажилласан. Түүнээс гадна, Нова Скошиа мужид амжилттай хэрэгжиж буй “Катапульт” манлайллын хөтөлбөрийг санаачлан, гол дэмжигч компанийн нэг болгох эхлэлийг тавьсан. Петер Акерли нь Халифакс дахь Сэнт Мэригийн (Saint Mary’s University) их сургуулийг геологич мэргэжлээр (BSc) төгссөн (1988).

Роберт Женкинс, Санхүү Хариуцсан Захирал

Роберт Женкинс

Роберт Женкинс нь 2019 оны 5 сарын 1-ээс Санхүү хариуцсан захиралаар томилогдон ажиллаж байна. Тэрээр 2018 онд Эрдэнэ Ресурсийн Бизнес стратеги хариуцсан дэд ерѳнхийлѳгчѳѳр томилогдон, компанийн бизнес болон санхүүгийн тѳлѳвлѳлтийг хариуцан ажиллаж байсан. 2010-аас 2017 оны хооронд Боб нь Канадын тэргүүлэгч хѳрѳнгийн удирдлагын компанид санхүү болон үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан. Боб нь нягтлан бодох бүртгэл, аудитын голлох 4 компанийн нэгнээс ажлын гарааг эхэлсэн. Роберт Женкинс нь Сэнт Мэригийн их сургуулийг (“Saint Mary’s University”) Санхүүгийн бакалавр (“B.Comm”) зэрэгтэй дүүргэсэн Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч (“CPA”) юм. 

Анхбаярын Билгүүн, Бизнес Хөгжил Хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Анхбаярын Билгүүн

А.Билгүүн нь уул уурхайн санхүүжилтийн чиглэлээр мэргэшин, Монгол Улсын төдийгүй Хойд Америкийн хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм. Канадаас 2010 онд Монгол Улсад эргэн ирж, Монруд ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Улаанбаатар дахь Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монголын Хөрөнгө оруулалтын банк групп (MIBG) ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. MIBG нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцоход зөвлөгөө өгөхийн сацуу дотоодын үйлчлүүлэгчиддээ олон улсын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг бүрдүүлж өгсөн Монголын хөрөнгө оруулалтын брокер, дилерийн компани юм. MIBG ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа А.Билгүүн Торонтогийн болон Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудтай санхүүжилт болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байсан. MIBG ХХК-д ажиллахаасаа өмнө тэрбээр Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын болон олборлолтын компаниудад санхүүгийн болон нэгдэн нийлэх асуудлаар зөвлөгөө өгч ажилладаг Толл Кросс Секюритис (“Toll Cross Securities”)-ийн хөрөнгө оруулалтын банкны хэлтэст ажиллаж байсан. А.Билгүүн Сэнт Мэригийн их сургууль (“Saint Mary’s University”)-ийг Санхүүгийн бакалавр (B.Comm) зэрэгтэй дүүргэсэн Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээч (CFA) юм.

Майкл Х.Гиллис, Хайгуул, Үйл Ажиллагаа Хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Майкл Х.Гиллис

Майкл Гиллиз нь 2006 оны 3 дугаар сард Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар, 2010 онд Монгол дахь Үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон ба 2017 оноос Үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр давхар томилогдон ажиллаж байна. Ийнхүү томилогдохоос өмнө буюу анх 2004 онд тэрээр Компанийн хөгжил хариуцсан менежерийн албыг хашиж байв. Ноён Гиллиз нь ашигт малтмалын хайгуулын салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай ба томоохон төслүүд дээр ажиллан, удирдах албан тушаал хашиж байсан. 1996-2002 онд Каоклей Ресурсиз Инк. Корпораци (“Kaoclay Resources Inc”)-д геологич, газрын менежерийн албыг хашиж байсан.

Гиллиз 1985 онд Ст.Фрэнсис Хавер Их сургууль (“St Francis Xavier University”)-ийг геологич мэргэжлээр бакалаврын (BSc Hons) зэрэгтэй дүүргэсэн байна.

Peter Dalton, Senior Geologist

Peter Dalton

Peter Dalton has worked as a geologist for Erdene Resource Development for over 15 years and has been directly involved in the discoveries of Altan Nar, Bayan Khundii and Dark Horse. Peter’s responsibilities include exploration planning and program oversight as well as interpretation of results and project generation. 

Mr. Dalton is a Professional Geologist with the Association of Professional Geoscientists of Nova Scotia and holds an Advanced Diploma in Geographic Sciences and Remote Sensing from the Centre of Geographic Sciences (NSCC COGS) and a Bachelor of Science in Geology from Acadia University 2004. 

Гэндэнжамцын Бат-Эрдэнэ, Ахлах Геологич

Гэндэнжамцын Бат-Эрдэнэ

Г.Бат-Эрдэнэ 2010 оны 3 дугаар сараас эхлэн тус компанийн ахлах геологичоор томилогдон ажиллаж байна. Тэрээр Рио Тинто (“Rio Tinto”), Трой Ресурзис (“Troy Resources”) зэрэг томоохон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад үнэт болон полиметаллын хайгуулын чиглэлээр 25 гаруй жил ажилласан туршлагатай геологич билээ. Г.Бат-Эрдэнэ Монголын Геологийн Холбооны тэргүүлэх гишүүн төдийгүй Монголын алтны геологийн талаар хэд хэдэн нийтлэл хэвлүүлж байсан.

Г.Бат-Эрдэнэ нь 1986 онд Эрхүүгийн Улсын Их Сургуулийг геологич мэргэжлээр бакалавр (BSc), 1999 онд Монгол Улсын Техникийн их сургуулийг геологич мэргэжлээр Магистр (MSc) зэрэгтэй тус тус дүүргэсэн.

Жон M.Л.Лёнс, Төсөл Хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Жон M.Л.Лёнс

Жон Лёнс 2021 онд Төсөл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдон, төслүүдийн хуваарь, төсөв болон цар хүрээг Компанийн үйл ажиллагаатай уялдуулан, аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Тэрээр 2017 оноос хойш Компанийн ашигт малтмалын хайгуул, олборлолтын төслүүдийг үргэлжлүүлэхэд шаардлагатай төр засгийн зөвшөөрөл авах үйл ажиллагааг удирдан,  Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин, Олон нийттэй харилцах асуудлуудад хяналт тавин ажилласан. Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Жон нь 2001 оноос хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна.

Тэрбээр Маастрихт Их сургууль (“Maastricht University”) болон ЕвроЭмБиЭй консорциум (“EuroMBA Consortium”)-ын бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэй бөгөөд Массачуссетсын Вийтон коллеж (“Wheaton College”)-ийг физик, анторопологийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй (B.A summa cum laude) дүүргэсэн. Тэрээр Монгол, Орос хэлтэй.

Даррин Бродерик, Санхүүгийн Газрын Дарга

Даррин Бродерик

Даррин Бродерик 2017 оны 12 дугаар сард Санхүүгийн газрын даргаар томилогдсон бөгөөд Эрдэнэд орохоос өмнө АНУ-д төвтэй програм хангамжийн томоохон борлуулагч компанийн партнераар ажиллаж байсан. Тэрээр Африкт үйл ажиллагаа эрхэлдэг, хэд хэдэн уурхайтай олон улсын алт олборлогчдод Байгууллагын нөөц төлөвлөлтийн (ERP) системийг нэвтрүүлэн, хэрэгжүүлсэн байна. Бродерик 2010 онд Байгууллагын нөөц төлөвлөлтийн шинэ (ERP) систем нэвтрүүлэхэд Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацид туслалцаа үзүүлэн ажилласан бөгөөд түүнээс хойш Компанийн системийг байнга дэмжин ажиллаж байна.

Бродерик Сэнт Мэригийн Их сургууль (“Saint Mary’s University”)-ийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэсэн (B.Comm.,), Итгэмжлэгдсэн нягтлан бодогч (“CPA”) юм.

Б.Баярмаа, Захиргааны Ерѳнхий Захирал

Б.Баярмаа

Б.Баярмаа нь 2005 оны 3 дугаар сард Захиргаа хариуцсан менежерээр томилогдсон. Тэрбээр олон улсад мэргэжил эзэмшин, ашигт малтмалын салбарын захиргааны чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр Монгол, Орос, Англи, Солонгос дөрвөн хэлтэй. Баярмаа нь Эрдэнэ Монгол ХХК-ийн захиргааны үйл ажиллагааг удирдахын сацуу санхүүгийн болон удирдлагын зохицуулалтын тайланг боловсруулдаг. Тэрээр 1994 онд Монгол Улсын их сургуулийг Эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй, 1998 онд Солонгосын Соганг их сургууль (“Sogang University”)-ийг Олон улсын эдийн засгийн магистр зэрэгтэй тус тус дүүргэжээ.

Д.Сюзан Фрэйзр, Компанийн Нарийн Бичгийн Дарга

Д.Сюзан Фрэйзр

Сюзан Фрэйзр 2003 оны 3 дугаар сараас Компанийн нарийн бичгийн даргын албыг хашиж байна.

Тэрээр МакИннес Купер хуулийн фирм (“McInnes Cooper”)-ийн Халифакс дахь салбарын партнер бөгөөд байгууллагын эрх зүйн чиглэлээр 25 гаруй жил ажиллаж байгаа ба ашигт малтмалын салбар дахь нээлттэй болон хувийн компаниудыг төлөөлөн ажилладаг туршлагатай хуульч юм.

Мөн үнэт цаасны тухай хууль тогтоомжийн дагуу олон нийтэд хувьцаа санал болгох, хаалттай хэлбэрээр санхүүжүүлэх, хөрөнгийн биржид бүртгүүлэх, нэгдэн нийлэх, худалдан авалт, зохицуулалтын төлөвлөгөө гаргах, ил тод байдлыг тогтвортой хангах, үнэт цаасны хууль тогтоомжийн бусад шаардлагад нийцүүлэн ажиллах талаар олон жил ажилласан туршлагатай.

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой