Зуун Мод

  • Товч танилцуулга

    Компанийн 100% эзэмшилд байдаг Зуун Мод порфирийн орд нь 12 километрийн урттай, молибдений хүдэржилтийн өргөн бүсийг агуулсан байдаг. Энэ орд нь Монгол Улсын Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт Хятадын хилээс 200 километрийн зайд, Баян Хөндий төслөөс зүүн тийш 60 километрийн зайд оршдог. Тус орд нь 30 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ба тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгах боломжтой.

    Өмнөд Корридор гэгдэх порфирийн системийн гурван километр урт үргэлжлэх хэсэгт Эрдэнэ компани Хойд Рэйстрак (RTN), өмнөд Рэйстрак (RTS), Стокворк гэсэн хүдэржилтийн гурван бүсийг илрүүлсэн. Эдгээр бүсүүдэд хийсэн анхны өрөмдлөгийн ажлаар гүндээ нээлттэй байх, газрын гадаргад ойр, зузаан интерваль бүхий хүдэржилт байгааг илрүлсэн.

    Эрдэнэ компани 2011 оны 6 дугаар сард Австралийн Сидней хотын Минарко МайнКонсалт (“Minarco MineConsult”) фирмээр төслийн нөөцийн NI 43-101 тайланг шинэчлэн хийлгэсэн. Зуун Мод молибденийн орд нь 0.04%-н молибденийн захын агуулагатай, дунджаар 0.057% молибден (Mo) болон 0.069% зэсийн (Cu) агуулгатай 218 сая тоннын (“Мтн”) бодит болон боломжит нөөцтэй. Энэ нь металл Mo агуулсан 273.5 сая фунт болон металл Cu агуулсан 330.7 сая фунттэй тэнцэнэ. Үүгээрээ Зуун Мод нь Ази тив дэх уурхай болон ашиглагдаагүй хамгийн том молибден-зэсийн ордуудын нэг болж байгаа ба уг орд нь дэлхий дахинд олборлолт эсвэл хөгжүүлэлтийн шатандаа явж буй бусад молибденийн порфирийн төслүүдтэй харьцуулагдахуйц том гэдэг нь харагдаж байна.

    Молибденийн зах зээлийн үнэ өсөх үед Зуун Модын молибден-зэсийн төслийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж удирдлагын зүгээс итгэж байна. 2004 болон 2005 онуудад фунт тутам $40 ам. доллар хүрч байсан молибдений ислийн үнэ 2017 оны 11-р сарын 1-ний байдлаар фунт тутам нь 7.26$ болон огцом унаж, зах зээл дээрх молибдений эрэлт буурсан. Молибденийн зах зээлийн өсөлт нь Зуун Модын молибден-зэсийн ордыг хөдөлгөх чухал хүчин зүйл болно. Компани нь технологи болон/эсвэл хайгуултай холбоотой нэмэлт мэдээлэл гармагц төслийн эдийн засгийн оновчлолын үнэлгээг үргэлжлүүлэн хийнэ. Мөн Хөвийн Хар төсөл дээр зэсийн тодорхой хэмжээний нэмэлт хүдэржилт илрүүлснээр Зуун Мод молибдений ордыг хөдөлгөх нэг хөшүүрэг болох боломжтой.

    Энэхүү төслийг 2005 онд Галлант Минералз Лимитед компаниас худалдан авсан ба 1.5%-ийн борлуулалтын цэвэр ашгийн төлбөр (“NSR”)-ийг төлөх үүрэг хүлээсэн. Цаашид төлбөрийг бууруулах боломжтой.

    Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

  • ТАЙЛАН

    2011.06.30
    Zuun Mod NI 43-101 Technical Report, Q2-2011

  • зураглал

  • ЗУРАГЛАЛ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой