Тогтвортой ажиллагааны стратеги

“Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа эерэг хувь нэмэр оруулж нѳхѳрсѳг харилцааг үүсгэж чадсан. Үүнд голлон нѳлѳѳлсѳн хүчин зүйл нь бидний ёс зүйтэй ба хариуцлагатай үйл ажиллагаа, мѳн засгийн газар, хѳрѳнгѳ оруулагчид болон бусад оролцогч талуудын харилцан ойлголцсон хамтын ажиллагааг үүсгэж чадсанд оршино.”

-Петер С.Акерли, Ерөнхийлөгч бөгѳѳд Гүйцэтгэх захирал

Эрдэнэ нь Монгол улсын геологи хайгуулын хэтийн тѳлѳвтэй бүс нутгуудад геологи хайгуулын үйл ажиллагаа эрхэлж, томоохон ашигт малтмалын ордыг нээн илрүүлэх, хөгжүүлэх замаар оролцогч талуудад үнэ цэнийг бий болгохыг зорьдог.

Эрдэнийн хувьд тогтвортой байдал гэдэг нь одоо ч ирээдүйд ч компанийн бий болгох эдийн засаг, нийгэм, байгаль орчны үнэт зүйлс юм.

Kомпанийн тогтвортой хѳгжлийн стратеги нь эрсдэлийн удирдлага болон үнэ цэн бүрдүүлэлтийн гурван гол элементийг агуулдаг. Үүнд:

  1. Мэргэшил- Мэргэжлийн үйл ажиллагаа ямагт аюулгүй байдлыг хангадаг. Эрдэнэ нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг бууруулах, ѳгѳѳжийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг.
  2. Хамтын үр өгөөж- Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хѳгжлийн боломжуудаар дамжуулан үнэ цэнийг бий болгоно. Эрдэнэ нь оролцогч талуудтай хамтран ажиллаж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.
  3. Сайн засаглал- Байгууллагын соёл, ёс зүйг төлөвшүүлж, оролцогч талуудын оролцоог ил тод байлгах. Эрдэнэ Ресурсийн сайн засаглал, бизнесийн ёс зүй нь компанийн соёлтой уялдан хэрэгждэг. 

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой