Улаан

  • Товч танилцуулга

    2020 оны 4-р улиралд Эрдэнэ Ресурс нь Баян Хѳндий алтны ордтой залгаа орших Улаан тусгай зѳвшѳѳрлийн талбайг 100% эзэмших болсон тухай мэдээлсэн (хэвлэлийн мэдээ). Компани 2017 онд тусгай зѳвшѳѳрлийн 51%-ийг эзэмшсэнээс хойш энэхүү талбайд хязгаарлагдмал хайгуул хийсэн боловч геологийн хувьд хэтийн тѳлѳвтэй хэмээн тодорохойлж байв.  

    Улаан тусгай зѳвшѳѳрлийн талбай нь нийт 1,780 га талбайг хамардаг бѳгѳѳд порфирын зэс болон эпитермаль алтны системийн шинж чанар бүхий кварц-серицит-пирит (QSP)-ийн хүчтэй хувирлын томоохон бүсийг (ойролцоогоор 3км диаметр) агуулдаг. Улаан тусгай зѳвшѳѳрлийн талбай нь томоохон хувирлын бүсийн зүүн ѳмнѳ зүгт байрладаг ба энэхүү хувирлын бүс нь зүүн хойш чиглэн 10 км үргэлжилдэг. Энэхүү хувирлын тренд нь Баян Хѳндий алтны ордыг агуулагч цагаан гялтгануур, серицитийн гадна бүс болон серицитийн хувирлын захаар хүрээлүүлсэн хүчтэй хоёрдогч цахиурын тѳв бүсийг агуулдаг. Энэхүү зүүн ѳмнѳд трендийн дагуу хувирсан бүсэд Улаан, Баян Хѳндий болон бусад эрдэсжсэн хэтийн тѳлѳв бүхий талбай (Хар Морь ба Алтан Сум талбай) багтаж байгаа нь зүүн ѳмнѳд трендийн хагарлын дагуу бүс нутгийн структурын тэлэлтийн тэгш бус байдал ба томоохон галт уул - плутоник тѳвтэй холбогддог. Улаан тусгай зѳвшѳѳрлийн талбай дахь хэтийн тѳлѳв бүхий болон зэргэлдээ орших бүсүүдийн эрдэсжилт, хувирлууд нь томоохон структурын дагуу давхцаж эсвэл сунаж эрдэсжсэн нуман шилжилт бүхий баялаг магмын арлын нуман хувиралтай уялддаг.

    2021 оны 3-р улиралд Эрдэнэ Ресурс нь Улаан тусгай зөвшөөрлийн талбайн ѳмнѳд бүсэд гүйцэтгэсэн анхан шатны хайгуулын өрөмдлөгийн үр дүнг танилцуулсан. Энэхүү өрөмдлөгөөр Баян Хөндий ордоос баруун зүгт 300 метрт алтны томоохон шинэ нээлтийг илрүүлсэн. Энэхүү өрөмдлөгийн хөтөлбөрөөр нийт 1,543 метрийн 7 цооног өрөмдсөн.

    Улаан 2021 оны 3-р улирлын өрөмдлөгийн онцлох үр дүнгүүд

     (Дунджаар 0.30 г/т-оос дээш алтны агуулгатай бүх интервалуудыг харуулав)

    Цооног

    М-ээс

    М хүртэл

    Интервал(1)

    г/т алт

    UDH-07

    85

    185

    100

    0.63

    ба

    250

    254

    4

    1.39

    ба

    340

    350(2)

    10

    0.34

    UDH-08

    20

    22

    2

    0.44

    UDH-10

    69

    70

    1

    0.57

    ба

    92

    350.2(2)

    258.2

    0.98

    Түүнд

    99

    139

    40

    3.77

        Түүнд

    103

    104

    1

    39.57

        Түүнд

    123

    124

    1

    58.4

    UDH-13

    96

    112

    16

    0.79

    ба

    134

    154

    20

    0.38

               
    1. Тайлагнасан интервал нь цооногийн огтлолын зузаан болно. Нэмэлт хайгуул хийснээр бодит зузаан болон эрдэсжилтийн анизотропыг тодорхойлох боломжтой.
    2. Цооногийн төгсгөл
    3. Цооног UDH-09, UDH-11 ба UDH-12 нь алтны эрдэсжилт огтлоогүй (0.3 г/т алт).

    Хүснэгт 1-т онцолсон цооногуудын огтолсон алтны эрдэсжилт нь Эрдэнэ Ресурсийн Баян Хөндий алтны ордтой төстэй буюу цагаан гялтгануурын хувирал болон цахиуржсан туфын нэгжүүд дэх кварц-адуляр судлуудтай холбоотой.

    2021 оны 3-р улиралд Улаан тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн өрөмдлөгийн хөтөлбөрөөр 10 г/т-оос өндөр хэд хэдэн интервалууд болон эрдэсжилтийн маш өргөн бүсүүдийг 200 метрийн гүнд хүртэл огтолсон. Өрөмдлөгийн хөтөлбөр нь 3,204 метрийн турш 9 цооногоос бүрдсэн.

    Өрөмдлөгийн хөтөлбөрийн онцлох мэдээлэл:

    • Хөндий Алтны Дүүрэгт өнөөг хүртэл хамгийн зузаан  эрдэсжилт бүхий интервалыг огтолсон нь өндөр агуулга бүхий интервалыг агуулж байв:
      • UDH-14: 1.07 г/т алтны агуулга бүхий 216.6 метр
        • 3.55 г/т алтны агуулга бүхий 53 метрийн интервалд 19.58 г/т алтны агуулга бүхий 5 метрийн интервал багтаж байна
        • Цооног 404.6 метрт алтны эрдэсжилтээр төгссөн
      • UDH-15: 0.79 г/т алтны агуулга бүхий 363.2 метр
        • 1.98 г/т алтны агуулга бүхий 91 метрийн интервалд 7.29 г/т алтны агуулга бүхий 10 метрийн интервал багтаж байна
        • Цооног 461.3 метрт алтны эрдэсжилтээр төгссөн
      • UDH-16: 0.59 г /т алтны агуулга бүхий 119 метр
      • UHD-17: 2.26 г/т алтны агуулга бүхий 36.3 метр
        • Цооног 350.3 метрт 21.6 г/т алтны агуулга бүхий 2.3 метрийн интервалаар төгссөн
    • Өрөмдлөгийн хөтөлбөрөөр өндөр агуулга бүхий хэд хэдэн алтны эрдэсжилт бүхий зузаан бүсүүдийг огтолж, Өмнөд Улаан талбайн эрдэсжилтийг тэлсэн:
      • UDH-21: 3.2 г/т алтны агуулга бүхий 77 метр ба 0.8 г/т алтны агуулга бүхий 71 метр
        • Үүнд 156.5 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал агуулсан 8.7 г/т алтны агуулга бүхий 27 метр огтлогдсон.
      • UDH-22: 3.1 г/т алтны агуулга бүхий 65 метрийн интервал агуулсан 1.7 г/т алтны агуулга бүхий 152 метр
        • Үүнд 119.8 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал агуулсан 18.5 г/т алтны агуулга бүхий 7 метр огтлогдсон.
      • UDH-19: 0.7 г/т алтны агуулга бүхий 190 метр
        • Үүнд 60.6 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал агуулсан 12.5 г/т алтны агуулга бүхий 5 метр огтлогдсон.

    Өнѳѳг хүртэл хийсэн хайгуулын хөтөлбөрүүдийн үр дүнгээс харахад Хөндий-Улаан хувирлын систем болон алтны илрэлүүд илэрсэн энэхүү том алт агуулагч гидротермаль систем нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. Тогтоогдсон алтны эрдэсжилт нь Хөндий-Улаан гидротермаль хувирлын системийн хязгаарын дагуу тэлсэн цагаан гялтгануур ба цахиураар хувирсан туфын үед байрлаж байна. Кварцын судал, шаврын хувирлын бүтцээс дүгнэхэд Хөндий-Улаан системд томоохон эпитермаль хэв шинжийн алтны эрдэсжилтийг агуулж, туфын литологи нь алтны эрдэсжилтийг бүрдүүлэх таатай орчинг бий болгож ээ. Одоогоор Хөндий-Улаан талбайд хэд хэдэн геологи, геохими болон геофизикийн зорилтуудыг шалгах хайгуулын төлөвлөгөөг боловсруулж байна.

    Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101 стандартад заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

  • ТАЙЛАН

    No technical report available at time. See Erdene’s latest MDA disclosure for technical description of the project (click here)

  • ЗУРАГЛАЛ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой