-
Товч танилцуулга
Компанийн 100% эзэмшилд байдаг Зуун Мод порфирийн орд нь 16 километрийн диаметр бүхий, молибдений хүдэржилтийн өргөн бүсийг агуулсан байдаг. Энэ орд нь Монгол Улсын Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт Хятадын хилээс 200 километрийн зайд, Баян Хөндий төслөөс зүүн тийш 35 километрийн зайд оршдог. Тус орд нь 30 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ба тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгах боломжтой.
Өмнөд Коридор гэгдэх порфирийн системийн гурван километр урт үргэлжлэх хэсэгт Эрдэнэ Ресурс Хойд Рэйстрак (RTN), өмнөд Рэйстрак (RTS), Штокверк гэсэн хүдэржилтийн гурван бүсийг илрүүлсэн. Эдгээр бүсүүдэд хийсэн а өрөмдлөгийн хөтөлбөрөөр газрын дөт гүнд зузаан давхарга бүхий хүдэржилтийн бүсүүдийг огтолсон ба гүндээ нээлттэй.
Компани нь 2011 онд NI 43-101 стандартын дагуу Зуун Модын нөөцийг тооцоoлон олон нийтэд танилцуулсан. Захын агуулгыг 0.04% молибден гэж тооцон, дунджаар 0.057% молибден болон 0.069% зэсийн агуулгатай 218 сая тонн (“сая тн”) баталгаатай ба бодит нөөц тооцоолсон. Энэ нь молибденийн 273.5 сая фунт болон зэсийн 330.7 сая фунттэй тэнцэнэ. Үүнээс гадна, Зуун Модод дунджаар 0.052% молибден болон 0.065% зэсийн агуулгатай 168 сая тонн таамаг нөөц байгаа ба энэ нь молибден агуулсан 191.8 сая фунт болон зэс агуулсан 240.5 сая фунт байна.
2023 онд Зуун Мод төслийн талбайд 4100 тууш метрийн өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэсэн. Энэхүү өрөмдлөгийн хөтөлбөрөөр өнөөгийн нөөцийн хязгаарын дагуу хүдэржилтийг тэлж, ордын төв хэсэгт дундаж агуулгаас өндөр огтлолуудыг огтолсон. Түүнээс гадна, хүдрийн биетээс хойд зүгт 1.7 км-т өрөмдсөн цооногт их хэмжээний молибденийн хүдэржилт огтолсон нь (0.067% Мо бүхий 12 метр) Зуун Мод порфирийн цогцолборт нийтлэг тохиолддог порфирт гранодиорит агуулсан. 2024 оны эхэнд гүйцэтгэсэн гадаргын дээжлэлтээр тусгай зөвшөөрлийн талбайд шинэ алтны хэтийн төлөв бүхий талбайг илрүүлсэн ба энэ нь Зуун Мод молибден-зэсийн ордоос баруун зүгт 4.5 км-т байрлаж байна.
Молибденийн зах зээлийн үнэ 2016 оноос өсч, 2023 онд бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүрсэн ба фунт тутам $30 ам.доллар болж тогтворжсон. Зэвэрдэггүйн ган болон бусад үйлдвэрлэлд ашиглагддаг молибденийг Канад, Австрали улсууд болон Дэлхийн банк, Олон Улсын эрчим хүчний агентлаг нь чухал ашигт малтмалын жагсаалтад багтаасан.
Энэ төслийг Галлант Минералз Лимитэд компаниас 2005 онд авсан бөгөөд Галлант Минералз компанид буцаан худалдаж авах боломжтой 1.5%-ийн нөөцийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн.
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.
-
Тайлан
2011.06.30
-
Зураг
-
Зураглал