Засаглал

Сайн засаглалын дадал дүрэм, ёс зүйн хэм хэмжээ нь Эрдэнэ Ресурсийн үйл ажиллагааны тулгуур зарчим, компанийн соёлын үндэс болдог.

Эрдэнэ Ресурс нь бизнесийн үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журмыг сахин ажиллахыг эрмэлздэг. Компанийн соёл, үйл ажиллагаанд засаглалын дадал, дүрэм журмыг баримтлан ажилласнаар Компани илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой гэж бид үздэг. Иймээс ёс зүйн дүрэм журмыг баталж, захирал, ажилтан, албан тушаалтнууд тус бүрд дүрэмд тусгагдсан стандартуудыг даган мөрдөх шаардлагыг тавьдаг.

Компанийн засаглалын тогтолцоог дор тайлбарлав.

ТУЗ-ийн дэргэдэх хороодын чиг үүрэг

Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрдэнэ компанийн үйл хэрэг, удирдлагыг зүй зохистой чиглүүлэх үүрэгтэй байна. Энэхүү чиг үүргийг шууд болон Аудитын хороо, Цалин урамшууллын хороо, Компанийн засаглал ба мэдээлэл түгээх бодлогын хороо, Дотоод хяналтын хороо, Техникийн хороо зэрэг таван хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ.

Эрдэнэ компанийн удирдлагууд стратеги төлөвлөлт, бизнесийн зорилгоо боловсруулж, жилийн болон тухай бүрийн удирдлагын явцын тайлангаар дамжуулан ТУЗ-д танилцуулан, ТУЗ-аар хянуулан батлуулна. Түүнчлэн ТУЗ нь жилийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлангууд, төсөв, удирдлагын төлөөллийн эрхийн мэдэгдэл, материаллаг өөрчлөлтийн мэдээллүүд, төсвөөс гадуурх материаллаг өөрчлөлт орох худалдан авалт, хувьцаа гаргалт зэргийг хянаж, батална.

Компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоо болон үйл ажиллагааны тогтвортой байдлаас үүдэн ТУЗ-д шинээр нэр дэвшин ажиллах гишүүдэд тусгайлсан хөтөлбөр, сургалт хийдэггүй. Гэвч шинээр сонгогдсон ТУЗ-ийн гишүүд нь үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлага, гишүүдэд болон компанид тавигдах шаардлага, хязгаарлалт болон компанийн бүхий бодлого, дүрэм журмын хуулбарыг багтаасан бүрэн хэмжээний танилцуугыг хүлээн авдаг.

ТУЗ жилд дөрөв удаа, шаардлагатай тохиолдолд түүнээс олон удаа хуралдана.

Удирдлагын хараат бус байдал

Үнэт цаасны холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрдэнэ Ресурсийн ТУЗ-ийн долоон гишүүний зургаа нь “хараат бус гишүүн” байдаг. Хараат бус гишүүн гэж Эрдэнэ компанитай шууд болон шууд бус харилцаагүй, гагцхүү ТУЗ-ийн гишүүн болохын хувьд гишүүний хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт хийх замаар үйл ажиллжгаанд оролцох боломжтой этгээдийг хэлнэ.

ТУЗ нь компанийн удирдлагаас хараат бус байдлаа зүй зохистойгоор хадгалах, хараат бус үнэлэлт дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Иймээс Аудитын хороо, Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороодын бүх гишүүд хоорондоо хамааралгүй, хараат бус гишүүдээс бүрддэг.

ТУЗ-ийн дэргэдэх хороод

ТУЗ-ийн дэргэд Аудит ба эрсдэлийн хороо, Цалин урамшууллын хороо, Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороо, Дотоод хяналтын хороо, Техникийн хороо гэсэн таван байнгын хороо байна. ТУЗ нь бизнесийн онцгой асуудлыг шийдвэрлэх үүднээс тухай бүрт түр хороо байгуулан ажиллуулж болно.

Аудит ба эрсдэлийн хороо нь хараат бус Анна Биолик, Лэйтон Крофт, Кэн МакДоналд (Хорооны дарга) нарын гурван гишүүнээс бүрдэнэ. Тус хороо нь компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын үйл явц, компанид тулгарах үйл ажиллагааны үндсэн эрсдэлийг удирдах дотоод хяналт, удирдлагын мэдээллийн систем зэрэгт хяналт шинжилгээ хийх үүрэгтэй байна.

Аудит ба эрсдэлийн хороо завсрын үеийн санхүүгийн нэгтгэсэн тайланг хянан баталж, жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг хянаж, ТУЗ-өөр хэлэлцүүлэн батлуулах санал оруулахаас гадна Компанийн хөндлөнгийн аудиторын аудитын үр дүнг үнэлж, аудиторыг шинэчилнэ. Аудит ба эрсдэлийн хорооны бүх гишүүн тайлан баланс, орлогын тайлан, мөнгөн урсгалын тайланг уншиж ойлгох чадвартай байна. Түүнчлэн хамгийн багадаа нэг гишүүн нь олон улсын нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудын дагуу хавсаргасан тодруулга бүхий санхүүгийн цогц тайланд дүн шинжилгээ хийж, тайлбарлан хөрвүүлэх чадвартай байх шаардлагатай. Уг хороо нь жилд дөрвөөс цөөнгүй удаа хуралдана.

Аудит ба эрсдэлийн хорооны бодлоготой энэ линкээр танилцана уу.

Цалин урамшууллын хороо нь Кэн МакДоналд (Хорооны дарга), Хэдли Виддап, Дэвид Мошер нарын гишүүдээс бүрдэнэ. Цалин урамшууллын хороо нь Эрдэнэ Ресурсийн гүйцэтгэх албан тушаалтнуудын ажлын гүйцэтгэл, урамшуулал зэргийг хянаж, Компанийн хувьцааны урамшууллын хѳтѳлбѳр, ирээдүйд олгогдох хувьцааны эрхийн төлөвлөгөөний зүй зохистой хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй. Тус хороо нь гүйцэтгэх албан тушаалтнуудын урамшууллын төлөвлөгөө, нөхцөлийг хянаж, ТУЗ-өөр хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй. Цалин урамшууллын хороо жилд хоёр удаа хуралдана.

Цалин урамшууллын хорооны бодлоготой энэ линкээр танилцана уу.

Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороог Анна Биолик (Хорооны дарга), Лэйтон Крофт нарын гишүүн бүрдүүлдэг. Тус хороо нь Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох бодлого зэрэг компанийн ил тод байдлын зарчим, зохицуулалтын шаардлагуудыг хянах үндсэн чиг үүрэгтэй. Түүнчлэн ил тод байдлын зохих систем, үйл явц, хяналтыг бүрдүүлж, мэдээ мэдээлэл, чухал баримт бичгүүдийг ил тод, нээлттэй болгохоос өмнө хянах үүрэгтэй байна.

ТУЗ-д шинэ гишүүн нэр дэвшүүлэх, гишүүдийг үнэлэх үүргийг ТУЗ хэрэгжүүлэх бөгөөд захирал бүр ТУЗ-өөр хэлэлцүүлэх асуудлыг санал болгох эрхтэй. ТУЗ-д шинэ гишүүн нэр дэвшүүлж, ТУЗ-өөр хэлэлцүүлэх эрх нь ТУЗ-ийн гишүүн бүрт нээлттэй хэдий ч ТУЗ-д нэр дэвшигчдийн чадвар, Хувьцаа эзэмшигчдийн Ээлжит хурал дээр танилцуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороо хянана. Тус хороо нь жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана.

Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хорооны баримт бичигтэй энэ линкээр танилцана уу.

Байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороо нь тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн гишүүдийг нэр дэвшүүлэх, гүйцэтгэх удирдлагыг томилохын тулд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой хүнийг сонгоход компанид дэмжлэг үзүүлэн ажилладаг. Түүнээс гадна ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын олон талт байдал нь шийдвэр гаргах үйл явцыг сайжруулан, тэнцвэртэй байдлыг хадгалах боломжтой гэж үздэг. 

Байгууллагын олон талт байдлын бодлоготой энд дарж танилцана уу.

Дотоод хяналтын хороог компанийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли (Хорооны дарга) болон санхүү хариуцсан захирал Роберт Женкинс нар бүрдүүлдэг. Компанийн Хяналтын бодлогын дагуу Компанийн захирал, ажилтнууд, тэдгээртэй хамаатай гэр бүлийн гишүүд компанийн үнэт цаас арилжаалах үед зөвшөөрөл олгож, хяналт тавина.

Дотоод хяналтын бодлоготой энд дарж танилцана уу. 

Техникийн хороо нь Петер Акерли, Камерон МакРае, Хэдли Виддап (Хорооны дарга) болон Паул Корпи (Зөвлөх) нарын уул уурхай, ашигт малтмалын олборлолтын чиглэлээр олон жилийн туршлага бүхий дѳрвѳн гишүүдээс бүрдэнэ. Уг хороо нь хайгуул, хѳгжүүлэлт, тусгай зѳвшѳѳрѳл, нѳѳцтэй холбоотой техникийн болон уурхайн үйл ажиллагаа, боломжуудыг ТУЗ-өөр хянуулан хэлэлцүүлэхийн өмнө тодорхойлж, удирдлагын дэмжлэг ѳгч ажилладаг.  

Техникийн хорооны бодлоготой энд дарж танилцана уу.

Тусгай хороо нь Лэйтон Крофт, Кэн МакДоналд болон Хэдли Виддап (Хорооны дарга) нарын гишүүдээс бүрдэнэ. 

Ёс зүйн хэм хэмжээ, Бизнесийн ёс зүй

Компани, түүний бүх хамааралтай этгээд нь эрх зүйн болон бизнесийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах үүрэгтэй.

Компанийн ёс зүйн хэм хэмжээ, Бизнесийн ёс зүйн бодлогыг энд дарж үзнэ үү.

Олон нийтийн сүлжээнд мэдээ мэдээлэл нийтлэх тухай

Компанийн “Олон нийтийн сүлжээнд мэдээ мэдээлэл нийтлэх журам”-тай энд дарж танилцана уу.

Шүгэл үлээгчийг хамгаалах бодлого

Компанийн батласан Шүгэл үлээгчийг хамгаалах бие даасан бодлогын хэрэгжилтэд Аудитын хороо хяналт тавьж, Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороо хэрэгжилтийг ханган зохицуулна. Шүгэл үлээгчийг хамгаалах бодлого нь бүх ажилтнууд аливаа зөрчлийн аль шатанд оролцсоноос үл хамааран тухайн зөрчлийн талаар нэрээ нууцлан мэдэгдэхэд тухтай, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Шүгэл үлээгчийг хамгаалах бодлогыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү. Компанитай холбогдох бол Холбоо барих хуудсанд очно уу.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэл

Гүйцэтгэлийг Удирдлагын оролцоотойгоор ТУЗ нь үечилсэн байдлаар үнэлдэг бөгөөд ТУЗ-ийн тусгай хурал зарлан хуралдуулдаггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдахаас өмнө Хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэх Эрх хэмжээг төлөөлүүлэх мэдэгдэлд ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын талаар ил тод мэдээлнэ.

Санал ѳгѳх бодлого

Санал ѳгѳх бодлоготой энд дарж танилцана уу.

Урьдчилан мэдэгдэх бодлого

Урьдчилан мэдэгдэх бодлоготой эндээс танилцана уу.

Байгууллагын засаглалын хөгжил, хувьсал

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн үйл ажиллагаа, нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөхийн хэрээр дээр дурдсан байгууллагын засаглалын арга барилууд даган өөрчлөгдөх боломжтой. ТУЗ нь байгууллагын засаглалтай холбоотой асуудалд анхаарал хандуулан, үүрэг хариуцлагаа үр нөлөөтэй ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ, хяналтын механизм, тогтолцоог бий болгон төлөвшүүлэхийг эрмэлзэн ажиллана. 

Эрдэнэ Ресурсийн бизнесийн үйл ажиллагаа

Компанийн бүтэц, зохион байгуулалтын баримттай энд дарж танилцана уу.

Корпорацийн “Албан Хэлцэл, Гүйлгээ, Ажил Хэрэгт Мѳрдѳгдѳх Ерѳнхий Журам”-тай энд дарж танилцана уу.

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой