Товч танилцуулга

Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь томоохон (3 км диаметер бүхий) гидротермаль хувирлын бүсээр тодорхойлогддог бөгөөд хувирлын бүс нь зүүн тийш Баянхөндий болон Хар Морин Дэл ордууд, мөн Хар Морь хэтийн төлөв бүхий бүс рүү үргэлжилдэг.

2021 оны 6-р сард Компани нь Баянхөндий ордоос баруун зүгт 300 метрт Улаан тусгай зөвшөөрлийн талбайд анхан шатны өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлснээр томоохон алтны шинэ нээлтийг илрүүлсэн. Өнөөг хүртэл гүйцэтгэсэн өрөмдлөгийн үр дүнд Зүүн-Өмнөд Улаан нэртэй томоохон алтны нээлт илрүүлсэн. Хэд хэдэн цооногуудад (354 метр хүртэл) алтны хүдэржилт илэрсэн бөгөөд 200-250 метрийн талбайг хамарсан энэхүү өрөмдлөгийн дийлэнх нь хүдэржилтээр төгссөн. Зүүн Өмнөд Улаан талбайд огтолсон алтны хүдэржилт нь газрын гадаргаас ойролцоогоор 80 метрийн гүнээс эхлэх бөгөөд 4 метрийн гүнд аномаль алт (UDH-18) огтолсон нь судлын дагуу баруун, баруун хойд зүгт болон гүндээ нээлттэй байна. 156.5 г/т хүртэл алтны агуулга нь агуулагч структур болон тэжээгч бүсүүдтэй холбоотой кварц±гематитын судлууд, штокверк бүсүүдэд тохиолдоно. Өмнөд Улааны алтны хүдэржилт дэх нэвчүүлэх чадвар багатай, цахиуржсан үнслэг туф бүхий литологи нь хүдэр агуулсан уусмалыг хэсэгчлэн хязгаарласнаар хүдэржихэд илүү тохиромжтой томовтор мөхлөгтэй лапил туфуудыг хүдэр агуулагч чулуу болгосон гэж үзэж байна. Структурын хяналт нь баруун хойд чиглэлтэй төстэй, баруун өмнөд чиглэлтэй унасан судлууд нь алт агуулж байгаа бөгөөд захын структур ба/эсвэл тэжээгч сувгууд нь ихэвчлэн зүүн хойд ба хойд зүгт чиглэсэн. Алтны хүдэржилт нь голлон бага агуулгатай, мөн литологиор хэсэгчлэн хянагдсан байх ба илүү томовтор мөхлөгтэй лапилли туф-д хүдэржилт голчлон төвлөрсөн нь баруун хойд зүг рүү давхарга зүйн уналаар нарийн ширхэгтэй цахиуржсан үнслэг туф нь хүдрийн уусмалыг нэвчүүлэх чадвар сул байдагтай холбоотой.

Анхны нээлтээс хойш Улаан тусгай зөвшөөрлийн зүүн өмнө талбайд хийсэн ажлуудын онцлох үр дүн:

  • UDH-10 цооногт 3.8 г/т алтны агуулга бүхий 40 метр багтаасан 1.3 г/т алтны агуулга бүхий 184 метрийн интервал огтолсон
  • UDH-14 цооногийн 188 метрээс эхлэн 1.07 г/т алтны агуулга бүхий 217 метр интервал огтолсон нь 3.55 г/т алтны агуулга бүхий 53 метрийн интервал агуулсан
  • UDH-21 цооногийн 115 метрээс эхлэн 3.19 г/т алтны агуулга бүхий 77 метр огтолсон нь 8.74 г/т алтны агуулга бүхий 27 метрийн интервал агуулж байна
  • UDH-22 цооногийн 85 метрээс эхлэн 3.11 г/т алтны агуулга бүхий 65 метрийн интервал агуулсан 1.71 г/т алтны агуулга бүхий 152 метр огтолсон
  • UDH-35: цооногийн 187 метрээс эхлэн 13.7 г/т алтны агуулга бүхий 23 метр багтаасан 8.1 г/т алтны агуулга бүхий 41 метрийн интервал огтолсон

Баянхөндий орд, Хар Mорь хэтийн төлөв бүхий талбай, Зүүн-Өмнөд Улаан талбайд хийсэн өрөмдлөгийн үр дүн нь Улаан талбайгаас зүүн хойд зүгт Хөндий тусгай зөвшөөрөл хүртэл 10 гаруй км үргэлжилдэг 4000 га талбайг хамрах Хөндий-Улаан гидротермаль системийн хүдэржилтийн цар хүрээг харуулж байна.

Төв болон хойд Улаан тусгай зѳвшѳѳрлийн талбай нь газрын гадарга дээр 5км х 4км хэмжээтэй филлик хувирлын (кварц-серицит-пирит) өргөн бүс үүсгэсэн порфирийн хэтийн төлөвтэй талбай хэмээн ойлгогддог. Улаан талбайд гадаргуун чулуун дээжлэлт болон урсгал сарнилын хүрээний дээжлэлт хийн, алт, зэс болон молибденийн хэд хэдэн хуримтлал бүхий гажил байгааг тогтоосон. Мѳн геофизикийн судалгаа хийж цаашид үргэлжлүүлэн судлах хэд хэдэн хэтийн тѳлѳвт бүсийг дараагийн өрөмдлөгийн бүсээр тогтоосон.

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101 стандартад заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой