-
Товч танилцуулга
Хөндий Эрдсийн Дүүрэг
Эрдэнэ Ресурсийн тѳслүүд нь Тѳв Азийн Орогены бүслүүрийн (зурагтай танилцана уу) зүүн хэсэгт байрладаг. Энэхүү бүслүүр нь Кумтор (14 сая унц алтны нѳѳц), Алмалик (25 сая унц алтны нѳѳц), Мурунтау (140 сая унц алтны нѳѳц) болон Оюу Толгой (62 сая унц алтны нѳѳц) зэрэг алт, алт-зэсийн хэд хэдэн том ордуудыг агуулдаг. Бүслүүр дэх ороген, порфир, эпитермаль ордууд нь ихэвчлэн Палеозойн нумын структурын орчинтой уялдахын зэрэгцээ томоохон металлоген ба тектоник үйл явцаас үүдэлтэй байдаг. Эдгээр ордууд нь галт уул-плутоник идэвхжилтийн тѳвд трансформ хагарлаас үүдэн хэсэгчлэн тохиолддог бѳгѳѳд энэ нь зүүн суналын гулсалтын субдукцийн үйл явцад үүссэн мантийн тархацтай уялдан бүс нутгийн хагарлаас салаалан үүссэн. Бүслүүрийн дагуу зүүн хойд хувирлын структурууд нь алт, зэсийн ордын гарал үүсэлд чухал ач холбогдолтойг харуулж байна.
Ѳнгѳрсѳн 10 жилийн хугацаанд Эрдэнэ Ресурс нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт хэд хэдэн орд нээсэн тэргүүлэгч хайгуулын компани юм. Компани нь хайгуулын ажлын хүрээнд томоохон ордуудын голлох шинж чанаруудыг судалснаас гадна дээр танилцуулсан Монгол Улс дахь Плалеозойн нумын террейнд үнэлгээг хийсэн. Үүний үр дүнд бид геологийн болон структурын орчинд үндэслэн 400 км үргэлжлэх Транс Алтайн Террейнд тѳвлѳрѳн ажилласан. Транс Алтайн Террейний зүүн хэсэгт хийсэн хайгуулын хѳтѳлбѳрѳѳр ѳндѳр хэтийн тѳлѳв бүхий зорилтот талбайнуудыг тодорхойлсон ба өнѳѳг хүртэл хамгийн ѳндѳр ач холбогдол бүхий талбайд тѳвлѳрѳн, гурван ашигт малтмалын ордыг нээн илрүүлсэн. Үүнд: Алтан Нар (АН) алт-полиметаллын орд, Баянхѳндий (БХ) алт-мѳнгѳний орд болон Алтан Сум, Хар Морь Хѳвийн Хар, Оюут Хѳндий зэрэг алт, зэсийн хэд хэдэн илрэлийг нээн илрүүлсэн. Түүнээс гадна, Баянхѳндийгѳѳс зүүн зүгт 35 км-т молибден-зэс порфирын Зуун Мод ордын нөөцийг тодорхойлсон. Хѳндий Эрдсийн Дүүрэгт бүс нутгийн структурын трендтэй холбоотой хүдэржилтийн систем, зэс, зэс-молибденийн порфир, дундаж сульфиджилт, ѳндѳр сульфиджилт, бага сульфиджилт бүхий нумын бүрэн спектр багтаж байна.
Эрдэнэ Ресурсийн хайгуулын хѳтѳлбѳрийн үр дүнд тулгуурлан Хѳндий Эрдсийн Дүүрэгт алт, зэсийн шинэ нээлтүүдийг хийх боломжтой гэж үзэн, системчилсэн хайгуул болон тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагааг дээрх хүдэржсэн дүүрэгт үргэлжлүүлэх болно.
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.
-
Тайлан
2023.08.15
2020.09.01
2019.12.04
2019.02.04
-
Зураглал
-
Нийтлэл
2024.12.21