Өнөөг хүртэл гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөр нь 2021 оны эхээр нээн илрүүлсэн Хар Морин Дэл бүсэд төвлөрсөн. Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос хойд зүгт 2.4 км-т өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэснээр Хар Морин Дэл бүсийг илрүүлсэн. Энэхүү өрөмдлөгөөр (AAD-58) цооногийн 10 метрээс 27.1 г/т алтны агуулга бүхий 8 метр агуулсан 5.97 г/т алтны агуулга бүхий 45 метрийн интервал огтолсон. Өнгөрсөн жилийн өрөмдлөгийн үр дүнд Хар Морин Дэл талбайд 1.5 км-ийн хувирлын тренд, алтны хүдэржилтийг тодорхойлсон бөгөөд хойд, өмнө болон гүндээ судлын дагуу нээлттэй. Анхны нээлтээс хойш Хар Морин Дэл бүсэлд хийсэн ажлуудын онцлох үр дүн:
- AAD-58: 12.0 г/т алтны агуулга бүхий 22 метр багтаасан 6.0 г/т алтны агуулга бүхий 45 метр интервал огтолсон
- AAD-137: Цооногийн 1.5 метрээс эхлэн 9.4 г/т алтны агуулга бүхий 24.5 метр огтолсонд 16.1 г/т алтны агуулга бүхий 13.5 метрийн интервал багтсан
- AAD-146:16.7 г/т алтны агуулга бүхий 17 метр огтолсонд 65.0 г/т алтны агуулга бүхий 3 метрийн интервал багтаж байна.
- AAD-177: Цооногийн 1 метрээс эхлэн 11.4 г/т алтны дундаж агуулга бүхий 23 метр огтолсонд 32.2 г/т алтны агуулга бүхий 8 метрт 59.8 г/т алтны агуулга бүхий 4 метрийн интервал багтаж байна
- AAD-178: Цооногийн 11 метрээс эхлэн 42.8 г/т алтны дундаж агуулга бүхий 15 метр огтолсонд 123.5 г/т алтны агуулга бүхий 5 метрт 160.4 г/т алтны агуулга бүхий 3 метрийн интервал багтаж байна
Хар Морин Дэл орд нь анхдагч эрдэсжүүлэгч шингэнийг дамжуулагч хэмээн тайлбарладаг зүүн хойд трендийн дагуу гүнд байрлах хувирлын хагарлыг огтолж буй хойд-өмнөд тренд, шугаман структурын коридортой холбогддог. Хойд-Өмнөд структур нь Баянхөндийн өмнөд хэсгээс Хар Морийн хойд тэлэлтийн бүс хүртэл 5 км талбайг хамардаг.