Баянхөндий Алтны Тѳсѳл

  • Товч танилцуулга

    Баянхѳндий алтны орд нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт Хѳндий Алтны дүүрэгт Алтан Нар ордоос 16 км зайд оршдог. 2019 оны 8-р сард Монгол улсын Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (“АМГТГ”)-аас Эрдэнэ Ресурсийн Баянхѳндий нѳѳцѳд ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл олгосон. Энэхүү 2,309га ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайд Эрдэнэ Ресурсийн ѳндѳр агуулга бүхий Баянхѳндий алтны орд оршдогоос гадна Хар Морин Дэл ордыг агуулсан Хар Морь (“Dark Horse”) зэрэг хэтийн тѳлѳв бүхий талбайнууд оршдог. Ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл нь 30 жилийн хугацаатай олгогдсон бѳгѳѳд үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой.

    Баянхөндий төслийн хөгжлүүлэлт болон бүтээн байгуулалт

    2023 оны сүүлээр бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг эцэслэснээр 2024 оны 1-р сард Эрдэнэ Монгол ХХК нь Баянхөндийн бүтээн байгуулалтын албан ёсны шийдвэрийг гаргасан. Түүнтэй зэрэгцэн, 2024 оны 2-р сард бүтээн байгуулалтыг бүрэн хүчин чадлаар эхлүүлсэн. Өнөөгийн байдлаар төслийн талбайд 470 ажилтан ажиллаж байна. 2024 оны 7-р сард төслийн талбайд хөдөлмөрийн чадвар түр алдалтгүй 1.5 сая хүн/цаг ажилласан амжилт гаргасан.

    Мөн түүнчлэн, төслийн талбайд байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй. Байгаль орчны удирдлагын хүрээнд байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг дэмжих, хоёр га байгууламжид орон нутгийн онцлог ургамлуудыг тарьж ургуулж байна.  

    Хуваарь болон төсөв

    Хоёрдугаар улирлын эцэст төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 30%-тай болсон ба үүнд боловсруулах үйлдвэрийн барилгын ажлууд 90% түүнээс боловсруулах үйлдвэрийн ган структурын ажлууд 20%-тай үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэл нь дийлэнхдээ хуваарь болон төсвийн дагуу явж байгаа ба 2025 оны дундуур анхны алтыг олборлоно. 2024 оны 6 сарын 30-ны байдлаар төслийн нийт төсөв болох 100 сая ам.доллараас одоогийн байдлаар 60 сая ам.долларын зарцуулалтыг хийсэн ба үүнд бүтээн байгуулалттай холбоотой болон урьдчилж худалдан авсан тоног төхөөрөмжийн багтаж байна. Эрдэнэ Монголын удирдлагууд 3-р улиралд хуваарь болон төсвийн нарийвчилсан үнэлгээ хийх бөгөөд тохируулгууд хийх шаардлагатай эсэхийг тодорхойлно.

    Боловсруулах үйлдвэр

    2023 онд бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд боловсруулах үйлдвэрийн газар шорооны ажлыг эхлүүлсэн ба нунтаглах, бутлах хэлхээг эцэслэж, 2024 оны нэгдүгээр улиралд буталсан хүдрийн дамжуургын суурийн малталтыг эхлүүлсэн. 2024 оны 6 сарын 30-нд боловсруулах үйлдвэрийн төмөр бетоны ажлууд 89%-ийн гүйцэтгэлтэй явж байгаа ба үүнд голлох суурь, баганууд багтсан. Боловсруулах үйлдвэрийн нийт хавтанцар бетоны ажлууд, тээрмийн тулгуур ба баганын ажлууд эцэслэгдэх шатандаа явж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2-р улирлын эцэс хүртэл нийт 8150 м3 бетон цутгасан.

    Бүтцийн ган, танкны тоног төхөөрөмжүүд нэгдүгээр улиралд төслийн талбайд ирж эхэлсэн. 3-р сард боловсруулах үйлдвэрийн барилгын хойд тэнхлэг дагуу багана болон хоолойн тавиурыг багтаасан төмөр хийцийг угсарч эхэлсэн ба 2-р улиралд үргэлжлүүлэн угсарч байна. Боловсруулах үйлдвэрийн барилгын төмөр хийцийн угсралт 2-р улирлын эцэст 22%-ийн гүйцэтгэлтэй байна. Уусгах болон усны үйлчилгээний хэсгүүдийн танкуудыг суурилуулах ажлууд эхэлсэн ба 2-р улирлын эцэст 35% гүйцэтгэлтэй байна.

    Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хугацаандаа үргэлжилж байгаа бөгөөд хоёрдугаар улирлын турш нийлүүлэлт хийгдсээр байна. Хагас өөрөө нунтаглах тээрэм (sag mill) болон бөмбөлөгт тээрэм (ball mill) -ийн тоног төхөөрөмжүүд, уусгалтын хэсгийн тоног төхөөрөмжүүд болон алтны өрөөний модуль зэрэг нь төслийн талбайд хүргэгдсэн. Тээрэм болон өтгөрүүлэгчийн суурилуулалтыг хоёрдугаар улиралд эхэлсэн бөгөөд голлох тоног төхөөрөмжийн суурилуулалтыг гуравдугаар  улиралд төлөвлөсөн.  

    Боловсруулах үйлдвэрийн бус дэд бүтэц

    Нэгдүгээр улиралд боловсруулах үйлдвэрийн бус барилгуудын газар шорооны ажлуудыг гүйцэтгэсэн. Сорьцын лаборатори, захиргааны байрны бетон цутгалтын ажил болон структурын угсралтууд 2-р улиралд 60% гүйцэтгэлтэй байна. Кемп, засварын цех, химийн бодисын агуулах, ус хангамжийн систем, инженерийн шугам сүлжээний ажлууд 2-р улиралд эхэлсэн бөгөөд газар шороо болон цементийн цутгалтын ажлуудаар үргэлжилнэ. Цахилгаан шугам сүлжээний ажлууд 2-р улиралд эхэлсэн. Түүнтэй холбоотойгоор түр кэмп, тоног төхөөрөмж, хангамжийг төслийн талбайд хүргүүлэх ажлууд ба газар шорооны ажлыг мөн эхлүүлсэн.

    Инженерчлэл болон худалдан авалт

    Төслийн нарийвчилсан инженерчлэлийн ажлуудын дийлэнх нь эцэслэгдсэн. Боловсруулах үйлдвэрийн барилгын өгөгдлийн баталгаажуулалт, гүйцэтгэлийн зургийн ажлууд үргэлжилж байна.  Боловсруулах үйлдвэрийн бус дэд бүтцийн зургийн ажлуудыг эцэслэсэн бөгөөд хоёрдугаар улиралд хуваарийн дагуу захиргааны байгууллагын дүгнэлтийг гаргуулсан. Томоохон тоног төхөөрөмжүүдийн худалдан авалтыг гүйцэтгэсэн ба тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл болон тээвэрлэлт нь 3-р улирлыг дуустал хуваарийн дагуу үргэлжилнэ. Түүнээс гадна, гүйцэтгэгч байгууллагын  худалдан авалт хуваарийн дагуу үргэлжилж, гол материалын нийлүүлэлт баталгаажиж, голлох туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтууд дууссан.

    Уулын ажлууд

    Өнөөг хүртэл Баянхөндийгөөс бүтээн байгуулалтын зориулалтаар 35,000 тонн материалыг шилжүүлсэн. Хоёрдугаар улиралд уулын аливаа ажил хийгдээгүй. Барилгын материалын газар шорооны ажил болон зөөвөрлөлтийг төслийн гүйцэтгэгч гүйцэтгэж байна.  

    Бүтээн байгуулалттай холбоотой тусгай зөвшөөрлүүд

    Төсөлтэй холбоотой ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, газар ба усны зөвшөөрөл зэрэг голлох тусгай зөвшөөрлүүдийг авсан. Боловсруулах үйлдвэр зэрэг дийлэнх барилга байгууламжийн зураг төсөл, барилгын зөвшөөрлүүдийг авсан.

    Хүний нөөц

    Хоёрдугаар улирлын эцэст төслийн талбайд гүйцэтгэгчдийн баг бүрэлдэхүүнийг оролцуулан 470 ажилтан ажиллаж байна. Төслийн талбайд ажиллаж буй ажилтнуудын гуравны нэг нь Баянхонгор аймгийн иргэд, тэднээс олонх нь Баянхөндий төсөл оршиж буй Шинэжинст сумын иргэд байна. Төслийн ажилтнуудын 17% нь эмэгтэйчүүд байна.

    Орон нутгийн төсөл хөтөлбөрүүд

    Төслийн талбайд ажлын байраар хангахаас гадна, компани нь орон нутгийн 120 гаруй иргэдийг уул уурхайн тоног төхөөрөмжийн операторын сургалтад хамруулсан бөгөөд дээрх тоо нь төлөвлөсөн нийт операторын орон тоог хангана. Хоёрдугаар улирлын эцэст суралцагчдын 90% нь ММС-ийн Ухаа худаг уурхайд операторын чиглэлээр үндсэн ажилтнаар ажиллаж, туршлага хуримтлуулж байна. Олборлолт эхэлмэгц Баянхөндий төсөл дээр ажиллана.

    Компани нь Баянхөндий төсөл хэрэгжих аймаг болон сумдын засаг захиргааны байгууллагатай Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 онд 500,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, боловсрол болон эрүүл мэнд зэрэг орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд оруулна.  

    Түүнээс гадна, Эрдэнэ Монгол нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлтэй хамтран ажиллаж, орон нутгийн худалдан авалтыг нэмэгдүүлэн,  эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах, орон нутгийн оюутан залуусын боловсролыг дэмжих зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Баянхөндий алтны төсөл

    2023 оны 8-р сарын 15-нд Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулсан. Энэхүү хараат бус нарийвчилсан ТЭЗҮ-д Баянхөндий алтны төслийн шинэчилсэн эрдсийн нөөцийг багтаасан. Компанийн 2023 оны 8 сарын 15-ны хэвлэлийн мэдээ болон “Bayan Khundii Gold Project Feasibility Study Update, NI 43-101 Technical Report” тайлантай танилцана уу.

    Нарийвчилсан ТЭЗҮ-ийн онцлох мэдээлэл:

    1. Баянхөндий ордын ТЭЗҮ нь жилд 650,000 тонн хүдрээр үйлдвэрийг тэжээх хүчин чадал бүхий ил уурхайд тулгуурласан.
    2. 4.0 г/т алтны дундаж агуулга бүхий 4.0 сая тонн олборлох боломжтой хүдэр багтсан
    3. Хүдэржилт нь газрын гадаргаас эхлэн, хүдрийн дийлэнх хэсэг нь гадаргаас доош 100 метрийн гүнд байна.
    4. ТЭЗҮ-д овоолгын хүдрийн материалыг боловсруулахдаа уламжлалт буюу бутлан, тээрэмдэж, баяжуулан, нүүрстэй уусгах технологиор алтыг ялгаж авахаар тѳлѳвлѳсѳн.
    5. Боловсруулах мѳчлѳг нь усны нѳхѳн сэргээлтийг хамгийн ѳндѳр түвшинд байлгах, усгүйжүүлэх үйл явцыг хамгийн үр дүнтэй буюу хаягдлын чийгшлийг 15%-д байлгах, химийн болон урвалжийн хэмжээг бууруулж, байгаль орчны нѳлѳѳллийг хамгийн бага түвшинд байлгахаар тѳлѳвлѳгдсѳн.
    6. Тѳслийн хугацаанд металл авалт 92.6% байх бѳгѳѳд Баянхөндий ордоос нийт 476,000 унц алт үйлдвэрлэнэ.

    Эрдсийн геологийн болон үйлдвэрлэлийн нөөц

    Баянхөндий алтны орд – Геологийн нөөцийн тооцоолол, 2023 оны 4 сар

    Ангилал

    Хэмжээ

    (сая т)

    Алтны агуулга

    (Au г/т)

    Унц алт

    (мян.унц)

    Мөнгөний агуулга

    (Ag г/т)

    Унц мөнгө

    (мян.унц)

    Баттай

    4.0

    3.03

    394

    1.44

    187

    Бодит

    3.3

    2.04

    219

    1.22

    131

    Баттай ба Бодит

    7.4

    2.58

    613

    1.34

    319

    Боломжит

    0.2

    1.08

    6

    1.32

    8

    Хар Морь алтны орд – Геологийн нөөцийн тооцоолол, 2022 оны 11 сар

    Төрөл

    Бодит геологийн нөөц

    Боломжит геологийн нөөц

    Тонн

    Агуулга

    Унц

    Тонн

    Агуулга

    Унц

    (мян.т)

    г/т Au

    (мян.унц)

    (мян.т)

    г/т Au

    (мян.унц)

    Исэлдсэн

    578

    3.0

    56.2

    75

    1.1

    2.7

    Шилжилтийн

    99

    1.5

    4.8

    109

    1.2

    4.1

    Анхдагч

    5

    4.9

    0.7

    -

    -

    -

    Нийт

    682

    2.8

    61.7

    184

    1.2

    6.8

    Баянхөндий алтны орд – Үйлдвэрлэлийн нѳѳцийн тооцоолол, 2023 оны 08 сар

    Ангилал

    Тонн

    (мян.т)

    Агуулга

    (г/т Au)

    Агуулсан Au (мян.унц)

    Агуулга

    (г/т Ag)

    Агуулсан Ag (мян.унц)

    Батлагдсан

    2.7

    4.1

    360.2

    1.7

    159.4

    Магадалсан

    1.1

    3.0

    104.7

    1.7

    61.1

    Нийт

    3.8

    3.8

    464.9

    1.7

    220.5

    Хар Морь алтны орд – Үйлдвэрлэлийн нѳѳцийн тооцоолол, 2023 оны 8 сар

    Ангилал

    Тонн

    (мян.т)

    Агуулга

    (г/т Au)

    Агуулсан Au

    (мян. унц)

    Батлагдсан

    -

    -

    -

    Магадалсан

    0.2

    7.0

    48.8

    Нийт

    0.2

    7.0

    48.8

    Төслийн санхүүжилт

    2023 оны 1-р сард Эрдэнэ Ресурс нь Монгол Улсын уул уурхайн томоохон олборлогч болох Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй Баянхөндий алтны төслийг (“Төсөл”) хөгжүүлэх зорилгоор стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Түншлэлийн гэрээний хүрээнд MMC нь гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмших нөхцөлтэй. Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-г эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 5 км-ийн талбайд эзэмших тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авна.

    Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор 2024 оны 2 сард Эрдэнэ Ресурс нь ММС-тэй төслийн санхүүжилтийн гэрээг байгуулав. Эрдэнэ Ресурс болон ММС нар нь Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийг хамтран эзэмшдэг ба тус санхүүжилт нь MMC-ээс хувь эзэмшигчийн зээлийн нөхцөлөөр олгогдох юм. Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хувь эзэмшигчийн зээл хэлбэрээр 80 сая ам.доллар хүртэл санхүүжилт хийгдэнэ. Түүнээс гадна  Монгол болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас 40 сая ам.доллар хүртэл санхүүжилт татан, уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх хүртэл хугацаанд үйл ажиллагааны зардлыг нөхөх боломжуудыг судалж байна.

    Байгаль орчин, олон нийт ба засаглал

    • Европын Сэргээн Босголт, Хѳгжлийн Банк (“EBRD”)-ны шаардлагын дагуу Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ (“ESIA”)-г боловсруулж, 2020 оны 3-р улиралд олон нийтэд танилцуулсан;
    • Монгол Улсын хууль журмын дагуу боловсруулсан Байгаль орчинд нѳлѳѳлѳх байдлын нарийвчилсан үнэлгээг (“DEIA”) 2021 оны 4-р улиралд эцэслэсэн.
    • Аймаг болон сумдын захиргааны байгууллагатай орон нутгийн хөгжлийг дэмжих, ил тод байдлыг сайжруулах Хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсан.
    • Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум Мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд компани нь 1 сая мод тарих амлалт авсан бөгөөд 10,000 гаруй модыг тарьсан.
    • 2022 онд 100 гаруй орон нутгийн иргэдийг сургалтад хамруулсан бөгөөд 30 гаруй иргэд ажлын байраар хангагдсан.

    Ирээдүйн боломжууд

    Баянхөндий алтны орд нь Хөндий тусгай зөвшөөрлийн талбай болон Улаан тусгай зөвшөөрлийн талбайн ойролцоо өнөөг хүртэл илрүүлсэн алтны хүдэржилтийн хэд хэдэн бүсийн нэг юм. Өнөөдрийг хүртэл хийсэн хайгуулын хөтөлбөрүүдийн үр дүнгээс харахад Хөндий-Улаан хувирлын систем болон алтны илрэлүүд илэрсэн энэхүү том алт агуулагч гидротермаль систем нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. 2022 онд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрөөр огтолсон Хар Морь, Зүүн өмнөд Улаан болон Баянхөндий дэх өндөр агуулга бүхий огтлолууд дээрх таамгийг дэмжиж байна. Дээрх үр дүнгүүдээс гадна 2021 оны Баянхөндийн нөөцийн тооцоололд орсноос хойш гүйцэтгэсэн өрөмдлөгийн үр дүнгүүдийг шинэчилсэн ТЭЗҮ-д тусгасан.  Хөндий-Улаан талбайд геологи, геохими болон геофизикийн бүсүүдийг шалгах судалгаа үргэлжлэн хийгдэнэ.

    Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн NI 43-101 техникийн тайлангаас танилцана уу. Баянхөндийн тусгай зөвшөөрөлд 1%-ийн борлуулалтын цэвэр ашгийн төлбөрийг Сандсторм Гоулд Лтд-д ирээдүйд олборлох үйл ажиллагаанаас хуваарилах үүрэг хүлээсэн.

    Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

  • Баянхөндий алтны орд

    Баянхөндийн алтны орд нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт, Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд буюу Алтан Нар ордоос өмнө зүгт 16 км орчим зайд оршдог. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) 2019 оны 8-р сард Баянхөндий ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 2,309 га талбайг хамардаг үүнд өндөр агуулга бүхий Баянхөндий орд, Хар Морин Дэл ордыг агуулсан Хар Морь хэтийн төлөв бүхий талбай багтдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 30 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд 70 жил хүртэл сунгах боломжтой.

     

     

  • Хар Морин Дэл алтны орд

    Өнөөг хүртэл гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөр нь 2021 оны эхээр нээн илрүүлсэн Хар Морин Дэл бүсэд төвлөрсөн. Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос хойд зүгт 2.4 км-т өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэснээр Хар Морин Дэл бүсийг илрүүлсэн. Энэхүү өрөмдлөгөөр (AAD-58) цооногийн 10 метрээс 27.1 г/т алтны агуулга бүхий 8 метр агуулсан 5.97 г/т алтны агуулга бүхий 45 метрийн интервал огтолсон. Өнгөрсөн жилийн өрөмдлөгийн үр дүнд Хар Морин Дэл талбайд 1.5 км-ийн хувирлын тренд, алтны хүдэржилтийг тодорхойлсон бөгөөд хойд, өмнө болон гүндээ судлын дагуу нээлттэй. Анхны нээлтээс хойш Хар Морин Дэл бүсэлд хийсэн ажлуудын онцлох үр дүн:

    • AAD-58: 12.0 г/т алтны агуулга бүхий 22 метр багтаасан 6.0 г/т алтны агуулга бүхий 45 метр интервал огтолсон
    • AAD-137: Цооногийн 1.5 метрээс эхлэн 9.4 г/т алтны агуулга бүхий 24.5 метр огтолсонд 16.1 г/т алтны агуулга бүхий 13.5 метрийн интервал багтсан
    • AAD-146:16.7 г/т алтны агуулга бүхий 17 метр огтолсонд 65.0 г/т алтны агуулга бүхий 3 метрийн интервал багтаж байна. 
    • AAD-177:  Цооногийн 1 метрээс эхлэн 11.4 г/т алтны дундаж агуулга бүхий 23 метр огтолсонд 32.2 г/т алтны агуулга бүхий 8 метрт 59.8 г/т алтны агуулга бүхий 4 метрийн интервал багтаж байна
    • AAD-178: Цооногийн 11 метрээс эхлэн 42.8 г/т алтны дундаж агуулга бүхий 15 метр огтолсонд 123.5 г/т алтны агуулга бүхий 5 метрт 160.4 г/т алтны агуулга бүхий 3 метрийн интервал багтаж байна

    Хар Морин Дэл орд нь анхдагч эрдэсжүүлэгч шингэнийг дамжуулагч хэмээн тайлбарладаг зүүн хойд трендийн дагуу гүнд байрлах хувирлын хагарлыг огтолж буй хойд-өмнөд тренд, шугаман структурын коридортой холбогддог. Хойд-Өмнөд структур нь Баянхөндийн өмнөд хэсгээс Хар Морийн хойд тэлэлтийн бүс хүртэл 5 км талбайг хамардаг.

  • Тайлан

    2023.08.15
    Bayan Khundii Gold Project Updated Feasibility Study NI 43-101 Technical Report

    2020.09.01
    Bayan Khundii Gold Project Feasibility Study NI 43-101 Technical Report

    2019.12.04
    NI 43-101 Technical Report for the Pre-Feasibility Study of the Bayan Khundii Project and Preliminary Economic Assessment of the Altan Nar Project

    2019.02.04
    N1 43-101 Technical Report for the Preliminary Economic Assessment of the Khundii Gold Project

    2018.11.01
    National Instrument 43-101 Mineral Resource Technical Report

    2018.03.26
    Bayan Khundii NI 43-101 Technical Report

    2017.03.23
    Bayan Khundii NI 43-101 Technical Report, Q1-2017

  • ESIA

    2020.06.04
    ESIA Khundii Gold Project

    2020.06.04
    Non-Technical Summary ESIA Khundii Gold Project

    2020.06.04
    Хѳндий Алтны Тѳслийн Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ

    2020.06.04
    Хѳндий Алтны Тѳслийн Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээ, техникийн бус хураангуй

  • Зураг

  • Зураглал

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой