News Releases

Related Documents

Хэвлэлийн мэдээ

Нова Скошиа муж, Халифакс хот

2025.03.24

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”)  нь 2024 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төслийн (“БХ” эсвэл “Төсөл”) тухай мэдээллийг хүргэж байна. SEDAR болон компанийн вебсайт дээр байршуулсан 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй хэсэг болно.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Өнгөрсөн жил Эрдэнэ Ресурс нь олон нийтэд нээлттэй Монголын тэргүүлэгч уул уурхайн компани болох Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хийсэн стратегийн түншлэлийн гэрээг эцэслэн, Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлж, Хөндий Эрдсийн Дүүрэгт хайгуулын амжилтыг үргэлжлүүллээ.”

Тэрээр үргэлжлүүлэн, “Баянхөндий алтны төсөл нь хөгжүүлэлтийн шатанд буй ил аргаар олборлох боломжтой хамгийн өндөр агуулга бүхий төслүүдийн нэг бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр  Монгол Улсын хамгийн том алт олборлогч болох уурхай юм. Энэхүү хэвлэлийн мэдээ гарах өдрийн байдлаар, төслийн бүтээн байгуулалт 80%-аас давсан ба дийлэнх байгууламжийг 2025 оны 1, 2-р улиралд бүрэн барьж дуусгахаар төлөвлөж байна. Голлох гурван байгууламжийг ашиглалтад оруулсан ба 2025 оны 5 сард боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, анхны алтыг 2025 оны 3-р улиралд олборлохоор төлөвлөж байна.”

“2024 онд Баянхөндийн төлөвлөсөн ил уурхайтай залгаа бүсэд гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөр нь энэхүү хэсэгт огтолсон хамгийн өндөр агуулгыг илрүүлж,  цаашид тэлэх өндөр боломжтойг харууллаа. Түүнээс гадна, 2024 оны эцэст гүйцэтгэсэн хүдрийн хяналтын өрөмдлөгөөр эерэг үр дүнг танилцуулсан. Энэ үр дүнгээр Баянхөндий ордын өндөр агуулгыг дахин баталгаажуулж, зарим хэсэгт хүдэржилтийг тэлсэн. Эдгээр үр дүнг ирэх саруудад шинэчлэх Баянхөндий  уурхайн төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна.”

2024 оны онцлох үйл явдлууд:

Зураг-Зүүн дээд булангаас цагийн зүүний дагуу: Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын талбай, Бболовсруулах үйлдвэр, ажилчдын кэмп, бутлах ба туузан дамжуулах  систем, 2025 оны 3 сар

Баянхөндий алтны төсөл

  • 2024 оны 1-р сарын 15-нд Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын албан ёсны шийдвэрийг гаргасан.
  • Төслийн инженерчлэл, худалдан авалт, барилгын (“EPC”) цогц гэрээг Монголын тэргүүлэгч барилгын компани болох MCS Property ХХК (“MCSP”)-тэй байгуулсан.
  • 240 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барьж эрчим хүч худалдан авах гэрээ (“PPA”)-г MCS International LLC (“MCSI”)-тэй байгуулсан.
  • 2024 оны 12-р сарын 31-ний байдлаар бүтээн байгуулалтын явц 66%-ийн гүйцэтгэлтэй байна.
  • 2024 оны 4-р улирлын эцэс хүртэл нийт 83 сая ам.долларын зардал гарсан.
  • Эрдэнэ Монгол ХХК-ийн удирдлагын тооцооллоор анхны 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төсөвтэй харьцуулахад төслийн цар хүрээний өөрчлөлт, тээвэр болон цаг уураас үүдэлтэй саатлуудаас шалтгаалан хөрөнгө оруулалтын зардал ойролцоогоор 15%-аар нэмэгдэх магадлалтай байна. Гэсэн хэдий ч, Баянхөндий төсөлд Эрдэнэ Ресурс болон ММС-ээс нэмэлт санхүүжилт хийх шаардлагагүй гэж үзэж байна.
  • Төслийн гол байгууламж болох боловсруулах үйлдвэрийн барилга жилийн эцэст 67%-ийн гүйцэтгэлтэй байна. Бетон цутгалтын болон структурын ажлуудыг эцэслэн, голлох тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.
  • Боловсруулах үйлдвэрийн бус барилга байгууламжуудын гүйцэтгэл 60%, дэд бүтцийн байгууламжууд 80%, цахилгаан хангамжийн байгууламжууд 52%-ийн гүйцэтгэлтэй буюу ерөнхийдөө хуваарийн дагуу үргэлжилж байна. 
  • Хаягдлын нэгдсэн байгууламжийг 2024 оны 4-р улиралд улсын комисст хүлээлгэн өгч, үлдсэн барилга байгууламжийг 2025 оны 1, 2-р улиралд шат дараатайгаар ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. 
  • Бүтээн байгуулалтын дийлэнх байгууламжийг 2025 оны 5-р сард эцэслэн, боловсруулах үйлдвэрийг 2025 оны 2-р улиралд улсын комисст хүлээлгэн өгч, 2025 оны 3-р улиралд алтны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
  • Орон нутаг болон оролцогч талуудын хамтын ажиллагааны ажлын хүрээнд:
  • Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2024 онд төлөвлөсөн орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг дэмжин ажилласан.
  • Баянхөндий уурхайд ажиллах хүний нөөцийг бэлтгэх зорилгоор хүнд машин механизмын операторын сургалтыг 8 удаа зохион байгуулж, орон нутгийн 164 иргэдийг хамруулсан ба ММС-ийн Ухаа худаг уурхайд дадлагажин, ажиллаж байна.
  • Компани нь орон нутгийн иргэдийн усны хүртээмжийг нэмэгдүүлэхээр гурван худаг  шинээр гаргаж, засварлан шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын ажил

  • Баянхөндий ордод 15,000 метрийн хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэсэн
  • Уурхайн эхний 3-4 сард олборлолт хийгдэх газрын гадаргад ойр хэсгийн, өндөр агуулга бүхий бүсүүдэд төвлөрч 89 гүехэн баганат өрөмдлөгийн цооног өрөмдсөн ба түүнээс гадна 456 метрийн 10 цооногийг ирээдүйн уурхайн төлөвлөгөөнд ашиглахаар өрөмдсөн. 
  • Хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг 2024 оны 4-р улиралд гүйцэтгэсэн ба нийт 1168 метрийн 106 баганат өрөмдлөгийн  цооног, 12273 метрийн 812 урвуу үлээлгэт хийн цохилтот эргэлтэт өрөмдлөгийн цооног өрөмдсөн ба жилийн эцсийн тайланг танилцуулахтай зэрэгцэн үр дүнг хүлээн авч, доор онцлох үр дүнг танилцуулав.
  • Үр дүнгээр өнөөгийн блок моделийн загвар болон тэлэх боломжит бүсүүд дэх өндөр агуулга бүхий бүсүүдийг баталж, цооногийн 7 метрээс эхлэн 101.0 г/т алтны агуулга бүхий 4 метр интервал, цооногийн 11 метрээс эхлэн 115.1 г/т алтны агуулга бүхий 4 метр интервал (20 грамм/метр-ээс дээш өндөр агуулга бүхий интервалуудыг хүснэгтээс харна уу) огтолсон.
  • Төлөвлөсөн уурхайн зэрэгцээ Баянхөндий ордыг тэлэх боломжийг судлах 950 метрийн өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн.
  • Өрөмдлөгөөр бүх цооногт алтны хүдэржилт огтолсон нь нөөцийг нэмэгдүүлэх, уурхайн хязгаарыг тэлэх боломжийг харууллаа.
  • Үр дүнгүүдэд Баянхөндий ил уурхайтай зэрэгцээ орших Баруун Страйкер бүсэд тус төслийн хамгийн өндөр агуулгыг танилцуулсан ба үүнд 7.3 г/т алтны агуулга бүхий 42 метрийг огтолсонд 15-аас 79 г/т алтны агуулга бүхий хэд хэдэн интервал багтаж байна. (BKD-377 цооног)
  • Хар Морь болон Зуун Мод талбайд гадаргын дээжлэлтийн хөтөлбөр гүйцэтгэсэн.
  • Хар Морь талбайн хэд хэдэн дээжид өндөр алтны (37.7 г/т алтны агуулга хүртэл) болон мөнгөний (100 г/т мөнгөний агуулгаас дээш) агуулга илэрсэн бөгөөд ирээдүйн хөтөлбөр хэрэгжүүлэх талбайг тодорхойллоо.
  • Зуун Мод молибден-зэсийн ордоос баруун зүгт 4.5 км зайд алтны хэтийн төлөв бүхий шинэ талбайг илрүүлсэн.
  • Хайгуулын багт дэмжлэг үзүүлэх техникийн зөвлөхөөр Келли Клуэрийг томилсон.
  • Келли Клуэр нь 30 гаруй жилийн туршлагатай, үүнээс 10 гаруй жилийг Монгол Улсад алтны томоохон хоёр ордыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд төвлөрч ажилласан.

Компанийн тухай

  • 2024 оны 1-р сарын 23-ны өдөр Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг эцэслэв.
  • Баянхөндий төслийг эзэмшдэг ЭМ компанийн 50%-ийг эзэмших нөхцөлөөр ММС нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
  • Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-ийг эзэмшихээс гадна Хөндий Эрдсийн Дүүргийн 400,000 унц давсан олборлолтоос 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй. Мөн Зуун Мод молибден-зэсийн ордыг 100% эзэмшсэн хэвээр байна.
  • Баянхөндий төслийн санхүүжилтийг стратегийн түнш ММС-ээс татан төвлөрүүлэх гэрээг байгуулсан.
  • Эрдэнэ Ресурс болон ММС хамтран эзэмшдэг ЭМ-д хувьцаа эзэмшигчийн зээл хэлбэрээр 80 сая ам.доллар хүртэлх төслийн санхүүжилтийг татан төвлөрүүлэх гэрээ байгуулсан.
  • 5 жилийн хугацаатай, жилийн 13.8%-ийн хүүтэй ба зээлийн хугацаа дуусахад бүрэн төлсөн байх нөхцөлтэй.
  • Барьцаа хөрөнгө нь Эрдэнэ Ресурсийн ЭМ дахь 50%-ийн эзэмшил болон бусад өмчийн давуу эрхээр баталгаажсан.
  • Монголын Худалдаа хөгжлийн банкнаас 50 сая ам.долларын зээл авахаар гэрээ хийсэн.
  • Зээл нь 24 сарын хугацаатай ба зээлийн эцсийн зургаан сарын хугацаанд сар бүр ижил хэмжээний эргэн төлөлт хийх нөхцөлтэй.
  • Зээл нь жилийн 13.3%-ийн хүүтэй бөгөөд Баянхөндий төслийн боловсруулах үйлдвэрийн барилга, хөрөнгөөр баталгаажсан.
  • 2024 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон тайлант жилийн хугацаанд $8,245,886-ын цэвэр алдагдалтай байсан ба 2023 оны 12 сарын 31-ний өдөр $522,043-ын цэвэр ашигтай байв.
  • 2024 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон нэг жилийн хугацаанд хайгуул, үнэлгээний зардал $1,852,642 байсан нь 2023 оны мөн үеийн $847,010-тай харьцуулахад өссөн. Энэ нь цалин урамшуулал, мэргэжилтний зардал болон томилолтын зардлуудыг Баянхөндий төсөлд капиталжуулдаг байсан бол стратегийн түншлэлийг эцэслэснээр зарлагадсантай холбоотой.   
  • 2023 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон жилийн хугацаанд 3,137,735 ам.доллар байсан компанийн ерөнхий болон захиргааны зардал нь 2024 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн хугацаанд 5,043,058 ам.доллар болсон. Энэ нь ММС-тэй байгуулсан зээлийн гэрээг эцэслэсэнтэй холбоотойгоор өмнө нь хойшлуулсан төслийн санхүүжилтийн судалгаа, шинжилгээний зардлыг хассан болон амьдралын өртгөөс үүдсэн цалингийн зардлын өсөлт, анхны алт олборлохтой холбоотой удирдах ажилтнуудын урамшууллын хуримтлал зэрэгтэй холбоотой. 
  • Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтаас үүдсэн алдагдал 2024 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон нэг жилийн хугацаанд $3,245,109 байсан ба өнгөрсөн оны мөн үед $2,278,370 байв. Энэ нь 2024 оны 2-р сард Эрдэнэ Монгол ХХК-д оруулсан санхүүжилтийн капиталжуулаагүй хүүгийн өсөлтийг стратегийн түншлэлийг эцэслэсэнтэй холбоотой Эрдэнэ Ресурсийн өмчлөлд орсон өөрчлөлтөөр хэсэгчлэн нөхсөнтэй холбоотой.
  • 2024 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон нэг жилийн хугацаанд ММС-тэй стратегийн түншлэлийг эцэслэснээр $1,256,598-ын бэлэн бус, эзэмшлийн хувь хэмжээ буурахтай холбоотой ашиг бүртгэгдсэн ба 2023 оны 1-р сард стратегийн түншлэлийн гэрээ зурагдсанаар Эрдэнэ Монгол ХХК-ийн хяналтад өөрчлөлт гарснаас үүдсэн ашиг $6,544,863 байв. 

Баянхөндий хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөр

2024 оны 4-р улиралд Эрдэнэ Монгол нь хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөрийн 2-р үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр нь олборлолтын эхний дөрвөн сард олборлох, газрын дөт гүнд буюу гадаргаас 15 метр гүнд байрлалтай хүдэржсэн бүсүүдийг шалгахад чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд 1168 метрийн 106 баганат өрөмдлөгийн цооног, 12273 метрийн 812 урвуу үлээлгэт хийн цохилтот эргэлтэт өрөмдлөгийн цооног өрөмдсөн. Үр дүн нь өмнө тодорхойлсон блок загварчлалтай тохирч байгаа ба 10 бүсэд өрөмдсөн цооногт хүдэржилт огтолж, хүдрийн блокыг тэлэх боломжтойг харуулсан. Шинээр илэрсэн эдгээр бүсийг баталгаажуулах зорилгоор 100 гаруй нэмэлт цооног өрөмдөхөөр төлөвлөж байна.

Хавсаргасан зурагт хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг харуулж, гүехэн өрөмдлөгийн хөтөлбөрийн хүрээнд нэг болон түүнээс дээш метрийн (нийт цооногийн ~75%) 0.30 г/т алтны агуулга (нөөцийн төлөвлөсөн захын агуулга)-аас дээш цооногуудыг харуулсан. Илүү өндөр агуулга буюу 20 грамм/метр-ээс илүү интервал агуулсан цооногуудыг (нийт цооногийн 12%) улаан өнгөөр дүрслэв. Нарийвчилсан  мэдээлэлтэй доорх хүснэгтээс танилцана уу.

Хүдрийн хяналтын өрөмдлөгийн үр дүнг ирэх саруудад шинэчлэх Баянхөндийн уурхайн төлөвлөгөөнд тусгана. Шинэчилсэн төлөвлөгөөнд алтны үнийн өсөлтийн нөлөөллийг тусгахаар төлөвлөж байна. Өнөөгийн уурхайг алтны үнэ нэг унц нь US$1850, уурхайн хязгаарлах хүчин зүйлийг алтны үнэ нэг унц нь US$2000 байхаар тодорхойлсон. Алтны үнэ нэг унц нь US$3,000 хүрч буй энэ үед уурхайн хязгаартай ойр орших нэмэлт нөөцийг уурхайн шинэчилсэн төлөвлөгөөнд багтаах боломжтой.

Хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнгүүд

20 грамм-метрээс илүү интервалууд (интервалыг алтны дундаж агуулгаар үржүүлсэн)

Цооног

*Зүүн

*Хойд

м-ээс

м хүртэл

**интервал

г/т алт

Баганат өрөмдлөгийн цооног

       

BKDH-80

483372

4861183

1.9

6

4.1

5.99

үүнд

   

1.9

3

1.1

11.50

BKDH-81

483372

4861178

0.4

10

9.6

26.86

үүнд

   

6

7

1

253.00

BKDH-148

483357

4861188

0

10

10

4.98

үүнд

   

8

10

2

23.40

BKDH-163

483352

4861257

4.85

8

3.15

9.52

үүнд

   

4.85

6

1.15

24.40

BKDH-165

483352

4861238

0.13

4

3.87

6.70

үүнд

   

0.13

1

0.87

14.50

BKDH-169

483352

4861208

0.8

10

9.2

2.63

үүнд

   

0.8

2

1.2

12.40

BKDH-170

483352

4861203

0.4

10

9.6

2.96

үүнд

   

8

9

1

14.50

BKDH-192

483347

4861248

1.7

5

3.3

6.14

үүнд

   

3

4

1

17.00

BKDH-195

483347

4861233

0.3

6

5.7

3.82

BKDH-715

483187

4861033

9

14

5

4.16

үүнд

   

11

12

1

17.30

Урвуу үлээлгэт хийн цохилтот эргэлтэт цооног

   

BKGC-3

483422

4861087

0

4

4

6.34

үүнд

   

1

2

1

22.20

BKGC-47

483382

4861113

1

11

10

2.39

BKGC-50

483382

4861088

0

4

4

25.08

үүнд

   

3

4

1

97.80

BKGC-55

483382

4861063

9

13

4

6.59

үүнд

   

10

11

1

21.80

BKGC-58

483382

4861047

5

12

7

59.49

үүнд

   

7

11

4

100.99

үүнд

   

7

8

1

336.00

BKGC-61

483377

4861123

0

10

10

3.70

үүнд

   

2

3

1

15.00

BKGC-73

483377

4861048

1

6

5

4.24

үүнд

   

2

3

1

16.30

BKGC-85

483372

4861122

0

2

2

10.48

үүнд

   

1

2

1

19.70

BKGC-86

483372

4861118

4

12

8

3.06

үүнд

   

4

5

1

17.10

BKGC-109

483367

4861118

1

11

10

10.37

үүнд

   

2

3

1

77.00

BKGC-153

483357

4861118

0

6

6

8.14

үүнд

   

3

4

1

42.40

BKGC-154

483357

4861113

4

12

8

3.81

үүнд

   

6

8

2

10.90

BKGC-178

483352

4861113

4

13

9

9.22

үүнд

   

4

6

2

37.05

BKGC-235

483342

4861107

8

14

6

7.03

үүнд

   

10

11

1

35.40

BKGC-274

483332

4861078

6

12

6

7.22

үүнд

   

10

11

1

39.00

BKGC-286

483327

4861107

11

15

4

115.14

үүнд

   

11

14

3

151.47

    үүнд

   

11

12

1

390.00

BKGC-287

483327

4861102

14

15

1

99.40

BKGC-294

483322

4861113

8

15

7

28.36

үүнд

   

8

9

1

183.00

BKGC-297

483322

4861098

0

3

3

7.00

үүнд

   

0

1

1

10.30

BKGC-304

483322

4861018

0

16

16

5.14

үүнд

   

1

2

1

14.40

үүнд

   

7

8

1

19.20

үүнд

   

9

10

1

19.00

BKGC-310

483317

4861123

3

7

4

25.06

үүнд

   

3

4

1

98.20

BKGC-311

483317

4861118

4

12

8

4.98

үүнд

   

7

9

2

13.60

BKGC-318

483318

4861028

12

15

3

16.09

үүнд

   

13

14

1

43.30

BKGC-319

483317

4861022

0

15

15

1.90

үүнд

   

8

9

1

11.30

BKGC-321

483312

4861128

1

14

13

3.45

үүнд

   

6

8

2

15.70

BKGC-323

483312

4861118

5

14

9

5.02

үүнд

   

6

7

1

16.80

BKGC-334

483311

4861022

0

10

10

2.22

BKGC-429

483282

4861018

0

4

4

8.08

үүнд

   

2

3

1

22.10

BKGC-430

483282

4861012

0

8

8

3.38

үүнд

   

3

4

1

10.40

BKGC-432

483282

4861002

3

11

8

3.97

үүнд

   

8

9

1

16.90

BKGC-439

483281

4860948

0

9

9

2.74

BKGC-440

483282

4860942

0

19

19

4.02

үүнд

   

13

15

2

20.30

BKGC-441

483281

4860937

4

11

7

3.63

үүнд

   

8

9

1

21.10

BKGC-456

483277

4860952

0

14

14

4.05

үүнд

   

0

3

3

11.20

үүнд

   

7

8

1

10.60

BKGC-464

483272

4861058

1

13

12

2.00

BKGC-498

483267

4861013

14

24

10

2.34

BKGC-502

483268

4860979

12

17

5

13.69

үүнд

   

15

16

1

64.40

BKGC-505

483267

4860963

0

26

26

3.45

үүнд

   

11

12

1

52.90

BKGC-506

483266

4860957

0

24

24

3.70

үүнд

   

13

15

2

15.05

BKGC-507

483267

4860953

0

22

22

2.64

BKGC-509

483267

4860937

1

13

12

4.26

үүнд

   

3

4

1

20.10

үүнд

   

7

8

1

16.60

BKGC-529

483262

4860988

0

16

16

1.90

BKGC-532

483262

4860973

0

22

22

2.20

үүнд

   

2

3

1

11.10

BKGC-534

483262

4860963

0

21

21

1.75

BKGC-535

483262

4860957

0

17

17

2.10

BKGC-536

483262

4860952

0

22

22

2.23

BKGC-537

483262

4860948

0

20

20

27.81

үүнд

   

7

9

2

173.00

үүнд

   

10

12

2

91.15

    үүнд

   

11

12

1

171.00

BKGC-538

483262

4860937

0

11

11

2.64

үүнд

   

6

7

1

16.70

BKGC-548

483256

4860982

0

18

18

2.81

үүнд

   

9

10

1

30.30

BKGC-553

483257

4860957

0

12

12

2.20

BKGC-555

483257

4860937

0

16

16

1.46

BKGC-559-V

483252

4861047

4

8

4

5.28

үүнд

   

5

6

1

11.00

BKGC-569

483252

4860983

0

5

5

11.42

үүнд

   

1

2

1

46.10

үүнд

   

4

5

1

10.10

BKGC-575

483252

4860948

0

19

19

15.65

үүнд

   

1

3

2

15.20

үүнд

   

4

8

4

56.05

үүнд

   

9

10

1

10.50

BKGC-576

483252

4860943

0

18

18

1.38

BKGC-583

483247

4861027

0

7

7

4.13

үүнд

   

2

3

1

17.60

BKGC-586

483247

4860953

0

16

16

2.22

BKGC-587

483247

4860948

0

17

17

1.74

BKGC-588

483247

4860943

1

16

15

3.78

үүнд

   

4

5

1

30.90

BKGC-596

483243

4861043

1

13

12

2.24

BKGC-600

483242

4861023

0

7

7

3.19

үүнд

   

3

4

1

12.00

BKGC-607

483242

4860957

0

18

18

2.55

BKGC-608

483242

4860952

1

13

12

2.92

үүнд

   

11

12

1

18.60

BKGC-610

483237

4861048

0

11

11

1.99

үүнд

   

7

8

1

11.90

BKGC-611

483237

4861043

0

12

12

6.32

үүнд

   

4

5

1

57.20

BKGC-618

483237

4860957

0

7

7

4.46

үүнд

   

2

3

1

13.20

BKGC-620

483232

4861047

0

14

14

2.52

үүнд

   

3

4

1

14.20

үүнд

   

8

9

1

10.20

BKGC-622

483233

4861039

6

14

8

3.78

үүнд

   

9

10

1

15.90

BKGC-627

483232

4861013

9

17

8

2.75

үүнд

   

11

12

1

17.10

BKGC-631

483232

4860947

11

15

4

11.66

үүнд

   

11

12

1

41.10

BKGC-666

483207

4861038

0

13

13

3.73

BKGC-667

483207

4861032

0

16

16

6.42

үүнд

   

5

7

2

24.10

BKGC-679

483202

4861047

1

4

3

8.86

үүнд

   

2

3

1

26.20

BKGC-681

483202

4861038

0

17

17

4.56

үүнд

   

2

4

2

13.60

BKGC-683

483203

4861029

8

17

9

2.92

үүнд

   

9

10

1

11.50

BKGC-692

483197

4861037

0

16

16

3.15

үүнд

   

1

2

1

11.40

үүнд

   

15

16

1

21.90

BKGC-698

483192

4861063

0

4

4

13.14

үүнд

   

0

2

2

22.80

BKGC-702

483192

4861042

3

13

10

2.86

үүнд

   

4

5

1

21.70

BKGC-709

483187

4861062

0

8

8

3.57

BKGC-710

483187

4861057

3

9

6

14.84

үүнд

   

5

7

2

40.55

BKGC-725

483182

4861052

6

14

8

15.47

үүнд

   

8

10

2

57.75

BKGC-726

483182

4861048

5

14

9

2.52

үүнд

   

9

10

1

11.60

BKGC-773

483262

4860927

0

15

15

2.82

үүнд

   

0

1

1

11.30

үүнд

   

13

14

1

13.60

BKGC-790

483247

4860928

5

14

9

3.70

үүнд

   

12

13

1

18.00

BKGC-794

483242

4860943

0

15

15

2.69

BKGC-796

483242

4860932

7

14

7

6.40

үүнд

   

11

12

1

21.50

BKGC-799

483242

4860913

2

8

6

22.52

үүнд

   

4

6

2

61.55

BKGC-801

483237

4860942

8

14

6

37.23

үүнд

   

8

9

1

12.80

үүнд

   

11

12

1

206.00

BKGC-805

483237

4860923

0

5

5

4.74

үүнд

   

1

2

1

17.70

BKGC-806

483237

4860917

4

11

7

6.16

үүнд

   

5

6

1

27.50

BKGC-811

483232

4860923

1

6

5

4.50

BKGC-826

483222

4860918

2

12

10

8.44

үүнд

   

3

4

1

15.30

үүнд

   

6

10

4

16.40

BKGC-827

483222

4860913

2

12

10

79.81

үүнд

   

5

6

1

770.00

үүнд

   

10

11

1

19.40

BKGC-848

483207

4860918

7

12

5

9.69

үүнд

   

7

9

2

21.95

BKGC-892

483162

4860943

0

8

8

37.29

үүнд

   

3

5

2

144.70

    үүнд

   

4

5

1

262.00

BKGC-910

483177

4861057

4

14

10

6.47

үүнд

   

7

8

1

25.70

үүнд

   

11

12

1

23.00

BKGC-940

483382

4861178

6

9

3

9.38

үүнд

 

 

6

7

1

26.50

BKGC-941

483382

4861173

3

8

5

7.46

үүнд

 

 

3

6

3

11.90

BKGC-953

483397

4861133

2

6

4

7.54

үүнд

 

 

2

4

2

13.60

*Агуулгын хяналтын өрөмдлөгийн цооногийн байршлуудыг тодорхойлох зүүн болон хойд чиглэлийн координатуудад WGS 84 Zone 47N дата ашигласан.

** Дийлэнх цооногуудыг -60 уналт, 030 азимутаар өрөмдсөн. Ордын геологийн хэлбэлзлийн улмаас мэдээлэгдсэн бүх интервалыг цооногийн жинхэнэ зузааны 80-100% гэж тайлбарлаж болно.

Мэргэшсэн этгээд (геологич) ба дээжлэлтийн протокол

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжилгээнд оруулсан. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид алтны агуулгыг стандарт Хайлуулах аргаар (fire assay), мөнгөний агуулгыг 3 хүчлийн задралын AAS (atomic absorption spectometry) аргыг ашиглан тогтоосон.

Эрдэнэ Ресурсийн дээжлэлтийн протокол нь (урвуу эргэлтэт) хүдэржилтгүй гранитоидууд болон хүдэржилтийн дараах литологуудыг хасан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Бүх урвуу эргэлтэт өрөмдлөгийн дээжүүдийг риффл тусгаарлагч ашиглан хоёр тэнцүү хувааж, хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг ба үлдсэн дээжийг дээжний хайрцганд үлдээн Баянхөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг, урвуу эргэлтэт цооногийн дээжийг нэг багцандаа 90 дээж байхаар хуваарилдаг. Багц болгонд 10% баталгаажуулалтын дээжлэлт, стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц болон хээрийн хуулбар дээж болгон багцална.  Дээжийг Эрдэнэ Ресурсийн ложистикийн гэрээт компани Монруд ХХК тээвэрлэн, Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд хүргэдэг.

Тайлагнасан дийлэнх цооногууд нь -60 уналт бүхий, азимутын 030 градуст өрөмдсөн. Ордын геологийн бүтэц, хэлбэлзлийн улмаас мэдээлсэн интервалуудын жинхэнэ зузаан цооногийн өргөний 80-100% гэж тооцоолсон. Интервалын тайлагнасан агуулга нь түүвэрлэлтийн интервалын урт дээр үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлт юм. Дээд зүсэлт хийгдээгүй боловч 10 г/т алтны агуулгаас дээш болон 100 г/т алтны агуулгаас дээш интервалуудыг тусад нь мэдээлсэн.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Эрдсийн Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:              (902) 423-6419

И-мэйл:         info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

 

 

 

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой