News Releases

Related Documents

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтад зориулж Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй 80 сая ам.доллар хүртэл төслийн зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулсныг танилцуулахад таатай байна.

Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Баянхөндий алтны төслийн санхүүжилтийг Монгол Улсын уул уурхайн салбар дахь тэргүүлэгч хувьцаат компани, манай стратегийн түнш ММС-ээс татан төвлөрүүлж байгаадаа таатай байна. Анхны алтыг 2025 онд олборлохоор төлөвлөж буй Баянхөндий төсөл нь дэлхийн хэмжээнд хөгжүүлж буй хамгийн өндөр агуулгатай, ил аргаар олборлох боломжтой уурхайн нэг бөгөөд олборлолтыг эхлүүлснээр Монголын хамгийн том алтны үйлдвэрлэгч болно.”

“Энэхүү санхүүжилтээр ММС-тэй түншлэлээ бэхжүүлж, Монгол Улсын баруун өмнөд хэсэгт уул уурхайн томоохон шинэ дүүрэг үүсгэх компанийн зорилтыг ахиулж байна. ММС-ийн уул уурхай, барилга угсралт, эрчим хүч, тээвэр, ложистик, дотоодын болон олон улсын харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн туршлага нь Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх, цаашлаад Хөндий Эрдсийн дүүргийн ирээдүйн өсөлтийн суурь юм. Бид хамтдаа Монгол Улсын эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээж, салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн, хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны үнэ цэнийг бий болгох болно.”

Баянхөндий төслийн санхүүжилт

Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор 2024 оны 2-р сарын 8-ны өдөр Эрдэнэ Ресурс нь ММС-тэй төслийн санхүүжилтийн гэрээг байгуулав. Эрдэнэ Ресурс болон ММС нар нь Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийг хамтран эзэмшдэг ба тус санхүүжилт нь MMC-ээс хувь эзэмшигчийн зээлийн нөхцөлөөр олгогдох юм.

Баянхөндий төслийн бүтээн байгуулалтад хувь эзэмшигчийн зээл хэлбэрээр 50 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ. Тус санхүүжилт нь таван үе шаттайгаар хийгдэх ба нэг удаагийн санхүүжилт 5 сая ам.доллараас багагүй байна. Зээлийн хугацаа нь олгогдсон өдрөөс таван жилийн хугацаатай ба 13.8%-ийн хүүтэй, улирал бүр төлөх төлбөрийн нөхцөлтэй. ЭМ нь хүү төлөлтийн эхний дөрвөн хүүгийн төлбөрийг капиталжуулах боломжтой ба зээлийг хугацаа дуусахад бүрэн төлсөн байх нөхцөлтэй. Үлдсэн 30 сая ам.долларыг зээлийн адил нөхцөлтэйгөөр ММС олгох боломжтой ба Эрдэнэ Монгол ХХК нь Монгол Улсын арилжааны банкуудаас 30 сая ам.доллар хүртэл санхүүжилт татах боломжуудыг давхар судалж байна.  

Хувь эзэмшигчээс олгогдох зээлийн хүрээнд Эрдэнэ Ресурс нь Эрдэнэ Монгол дахь өөрийн эзэмшлийн 50% болон Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эзэмших борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх)-ийг барьцаа хөрөнгө болгоно. Зээлийн эргэн төлөгдөх хугацаанд талуудын хооронд байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээний дагуу ММС давуу эрхийн саналтай байх бөгөөд Эрдэнэ Ресурсийн Зуун Мод төслийн хувьд тэргүүн ээлжид татгалзах эрх эдэлнэ. Эрдэнэ Ресурс нь ММС-тэй адил нөхцөлөөр зээлийн 50%-ийг хувьцаа эзэмшигчийн зээл хэлбэрээр олгох боломжтой.

Энэхүү зээлийн санхүүжилт нь ММС-ийн ЭМ-д оруулсан 40 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт (Хэвлэлийн мэдээ линк) дээр нэмэлт болж байна. Үүний үр дүнд Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтэд ММС-ээс 120 сая хүртэл ам.долларын санхүүжилт хийхээр байна. Стратегийн түншлэлийн гэрээний онцлох нөхцөлүүд:

  • MMC нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (HKEx:975), үнэт цаасаа олон улсад нээлттэй арилждаг Монгол Улсын хамгийн том уул уурхайн компани юм.
  • MMC нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК-д оруулсан.
  • Эрдэнэ Ресурс нь Эрдэнэ Монгол ХХК-ийн 50%-ийг эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 700км2 -ийн хүрээнд эзэмших тусгай зөвшөөрлүүд дээр 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй.
  • Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос зүүн зүгт 30 орчим км-т орших Зуун Мод молибден-зэсийн орд, Хөвийн Хар зэсийн төслүүдийг 100% эзэмшсэн хэвээр байна.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:              (902) 423-6419

И-мэйл:         info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:      https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

YouTube:        https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой