News Releases

Related Documents

Хэвлэлийн мэдээ

Нова Скошиа муж, Халифакс хот

2024.09.25

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”)  нь Баянхөндий ордын эхний үе шатны хүдэр олборлолтын талбайд гүйцэтгэсэн гүехэн өрөмдлөгийн үр дүнг танилцуулж,  Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын үйл явцын талаар шинэ мэдээлэл хүргэж байгаадаа таатай байна. Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг Эрдэнэ Монгол (“ЭМ”) ХХК хөгжүүлж байгаа бөгөөд уг компанийн хувьцааг Эрдэнэ Ресурс болон Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”) хамтран эзэмшиж байна.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Баянхөндий ордын хүдрийн хяналтын өрөмдлөгийн эхний үе шат нь манай нөөцийн загвартай нийцсэн, газрын дөт гүнд орших бүсэд өндөр агуулгатай алтны хүдэржилтийг баталгаажууллаа. Ирэх долоо хоногуудад 13,500 тууш метрийн урвуу эргэлтэт өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүлж, 2025 оны 1-р улиралд олборлолтыг эхлүүлэхэд шаардлагатай уурхайн төлөвлөлтийг эцэслэх өгөгдлийг цуглуулна.”

Тэрээр үргэлжлүүлэн, “Баянхөндий ордын өнөөгийн хязгаарын дагуу тэлэх боломжийг судлах хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэсэн. Энэхүү үр дүнг ирэх долоо хоногуудад танилцуулах ба өнөөгийн алтны ханштай харьцуулан, 2025 оны дундуур анхны алтыг цутгах төлөвлөгөөний дагуу уурхайн төлөвлөгөөг шинэчлэхэд ашиглана.”

Өрөмдлөгийн үр дүн

2024 оны 3-р улиралд Эрдэнэ Монгол ХХК нь 1,048 тууш метрийн 89 гүехэн алмазан өрөмдлөгийн цооног бүхий хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэж дууслаа. Энэхүү хөтөлбөр нь олборлолтын эхний 3-4 сарын хугацаанд олборлогдохоор төлөвлөгдсөн гадаргаас 15 метрийн гүнд орших өндөр агуулгатай бүсүүдэд төвлөрсөн. Мөн ирээдүйн уурхайн төлөвлөлтөд ашиглах 456 тууш метрийн 10 цооног өрөмдсөн. Алмазан өрөмдлөгийг ашиглан энэхүү хүдрийн бүсүүдийн чиглэл болон шинж чанарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулсан. Үр дүнгээр өнөөгийн блок модель дахь өндөр агуулгыг баталгаажуулсан ба доорх хүснэгтэд онцлох үр дүнг танилцуулав. Дэлгэрэнгүй үр дүнг энэхүү хэвлэлийн мэдээний хавсралтад танилцуулсан.

Өрөмдлөгийн онцлох үр дүнгүүд – Алмазан өрөмдлөгийн хөтөлбөр – 2024 оны 3-р улирал

Цооног

цооногийн гүн

м-ээс

м хүртэл

интервал

г/т Au

 

Зүүн өмнөд Мидфийлд

 

 

 

 

30370

12

4

10

6

9.52

 

үүнд

 

4

5

1

50.70

 

30811

12

2

6

4

4.70

 

үүнд

 

3

4

1

12.90

 

31034

17

7

10

3

9.42

 

үүнд

 

8

9

1

20.10

 

31253

10

0.85

7

6.15

7.63

 

үүнд

 

4

5

1

38.40

 

31254

15

4

8

4

21.70

 

үүнд

 

5

7

2

41.55

 

31474

10

1

6

5

21.87

 

үүнд

 

3

5

2

49.35

 

31475

16

5

8

3

19.16

 

үүнд

 

5

6

1

56.70

 

31476

18

8

11

3

33.29

 

үүнд

 

9

10

1

99.00

 

31695

11

3

6

3

70.61

 

үүнд

 

3

5

2

105.85

 

   үүнд

 

4

5

1

198.00

 

32580

20

10

14

4

3.71

 

үүнд

 

11

12

1

11.50

 

ба

 

19

20

1

1.06

 

Страйкер

 

 

 

 

 

26384

12

6

9

3

2.18

 

26385

13

9

13

4

9.26

 

үүнд

 

11

12

1

30.80

 

26603

16

13

16

3

4.83

 

үүнд

 

14

15

1

14.10

 

26604

16

6

13

7

5.56

 

үүнд

 

9

10

1

11.80

 

үүнд

 

11

12

1

12.30

 

27494

48

33

48

15

2.75

 

үүнд

 

34

36

2

16.45

 

27717

45

17

43

26

2.03

 

үүнд

 

24

41

17

2.91

 

    үүнд

 

24

25

1

11.40

 

Өмнөд Страйкер

 

 

 

 

 

22168

20

2

14

12

2.96

 

үүнд

 

11

12

1

18.40

 

22389

18

0

7

7

4.13

 

үүнд

 

5

6

1

16.50

 

23044

5

0

5

5

4.30

 

үүнд

 

0

1

1

15.50

 

23045

14

0

9

9

8.32

 

үүнд

 

0

6

6

12.20

 

   үүнд

 

0

3

3

21.70

 

23046

15

0

12

12

6.61

 

үүнд

 

1

7

6

11.21

 

    үүнд

 

3

4

1

31.00

 

    үүнд

 

5

6

1

11.60

 

23047

11

0

11

11

4.46

 

үүнд

 

4

8

4

10.72

 

    үүнд

 

4

5

1

16.70

 

    үүнд

 

7

8

1

12.30

 

23266

14

1

14

13

3.68

 

үүнд

 

8

10

2

14.90

 

23267

12

0

12

12

4.66

 

үүнд

 

9

10

1

20.40

 

23927

6

0.3

6

5.7

14.82

 

үүнд

 

3

4

1

68.20

 

Тэмдэглэл: Тайлагнасан интервал нь цооногийн огтлолын зузаан болно. Өнөөгийн Баянхөндийн цооногууд (энэхүү хэвлэлийн мэдээнд танилцуулсан) нь бүгд босоо цооногууд.  Бодит өргөн нь цооногийн өргөний 60-90% байхаар тооцоолсон. Онцлох үр дүнгүүдийн хүснэгт нь 10 г/т алтны агуулгаас дээш, хамгийн багадаа 1м бүхий цооногуудыг багтаасан. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй хавсралтаас танилцана уу.

Агуулгын хяналтын урвуу эргэлтэт өрөмдлөгийн хөтөлбөр, 2024 оны 4-р улирал

2024 оны 4-р улиралд агуулгын хяналт хийх зорилгоор 13,500 тууш метрийн 800 гаруй цооногийг урвуу эргэлтэт өрөмдлөгөөр гүйцэтгэнэ. Өндөр агуулга бүхий талбайд (2 г/т алтны агуулгаас дээш) 5 м-ийн зайтай, өндөр агуулгатай талбайгаас гадна талбайд 10 м-ийн зайтай (0.7 г/т алтны агуулгаас дээш), бага агуулгатай, гэвч өндөр агуулгыг багтаах боломжтой хүдэржсэн талбайд 20 м-ийн зайтай цооногуудыг өрөмдөнө.  Агуулгын хяналтын цооногууд нь дунджаар 20 метрийн гүн, 5 метрийн 4 мөргөцөгтэй тэнцэнэ. Агуулгын хяналтын хөтөлбөрийг олборлолтын тоног төхөөрөмжүүдийн хэмжээ болон ордын хэв маягтай уялдуулсан аргачлалын дагуу боловсруулсан.

Агуулгын хяналтын хөтөлбөрийн лабораторийн үр дүнгүүдийг энэ оны эцэст танилцуулах ба үр дүнг 2025 оны 1-р улиралд тоног төхөөрөмжүүд ирэхээс өмнө, дотоод хүдрийн хяналтын модель ба олборлолтын хуваарийг шинэчлэхэд ашиглана.

Олборлолт

Баянхөндий ордын хүдрийн олборлолтыг 2025 оны 1-р улирлын эцэст эхлүүлэхээр төлөвлөсөн. Эрдэнэ Монгол ХХК нь түрээсийн тоног төхөөрөмж ашиглан олборлолтыг гүйцэтгэнэ. Уурхайн техникийн болон үйлчилгээний ажилтнууд, операторууд сургалтад хамрагдан, ажиллаж эхэлсэн ба орд байрлах Баянхонгор аймгийн харьяат 90 гаруй оператор ММС-ийн Ухаа худаг уурхайд сурч төгсөн, ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээний гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан ба 2025 оны 1-р улирлын дундуур төслийн талбайд ажиллаж эхэлнэ.

Олборлолтыг Баянхөндий уурхайгаас эхлүүлэн 150 метр орчим гүн хүртэл олборлох ба гуравдугаар жилээс Баянхөндийгөөс хойш 2 км-т орших Хар Морин Дэл ордыг үргэлжлүүлэн хөгжүүлнэ. 3 сарын урьдчилсан олборлолт, олборлолтын өмнөх эрчимжүүлсэн бэлтгэл ажлыг 2025 оны 1-р улиралд эхлүүлсний дараа өндөр агуулга бүхий олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд сард 1 сая тонн ил уурхайн материалыг шилжүүлэхээр төлөвлөсөн. Хар Морин Дэл ордыг оролцуулан, Баянхөндийн хөгжүүлэлтийг 6-р жилийг дуустал үргэлжлүүлэх ба цаашид боловсруулах үйлдвэрийг тэжээх Баянхөндийтэй ойролцоо ба тэлэх боломжтой талбайг үргэлжлүүлэн тодорхойлно.

Уурхайн үйл ажиллагааг оновчлон найдвартай байдлыг сайжруулж, эрсдэлийг бууруулах  зорилгоор үйлдвэрлэлээс өмнөх хугацаанд тоног төхөөрөмжийг нэмж, 2023 оны ТЭЗҮ-д танилцуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээнд өөрчлөлт оруулсан. 2025 оны үйлдвэрлэлээс өмнөх болон олборлолтын эхэн үед ашиглах гол тоног төхөөрөмжүүдийг доор харуулав.   

Төрөл

Үйлдвэрлэгч

Модел

Тоо хэмжээ

Гидравлик экскаватор

Hyundai

R1250-9 (118 тонн)

2

Гидравлик экскаватор

Hyundai

HX520L (54 тонн)

1

Ачааны машин

Tonly

TL875K (60 тонн)

14

Бульдозер

XCMG

SD9N (13.5 m3 blade cap)

4

Дугуйт ачигч

XCMG

LW900KN (5.0 m3)

1

Түүнээс гадна туслах тоног төхөөрөмжид автогрейдер, түлшний машин, үйлчилгээний машин болон нягтруулагч багтана.

Уурхайн ашиглалтын хугацаанд дунджаар 4 г/т алтны агуулга бүхий жилд 650,000 тонн (өдөрт 1,950 тонн) хүдэр олборлох хуваарийн дагуу ажиллана. Алтны олборлолтыг эхний 90 хоногт эрчимжүүлж, 2-5 жилийн хугацаанд жилд дунджаар 86,900 унц олборлохоор төлөвлөсөн ба энэ хугацаанд компани нь үйлдвэрлэлийн нөөцийг өсгөн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Хаягдлын Нэгдсэн Байгууламж

Уурхайн хаягдал чулуулгийг Баянхөндий ордоос 1км-т орших хаягдлын нэгдсэн байгууламжид үйлдвэрийн хаягдалтай хамт байрлуулна. Хаягдлын нэгдсэн байгууламжийн бүтээн байгуулалтыг 2024 оны 3-р улирлаас эхлүүлсэн.

Усгүйжүүлж, хоргүйжүүлсэн хуурай хаягдлыг (чийглэгийн агууламж 15%-аас бага) тээвэрлэн, уурхайн хаягдал чулуулагтай хамт хаягдлын нэгдсэн байгууламжид байршуулна. Хаягдлын доор синтетик геомембран давхарга байрлуулж,  нэвчилт илрүүлэх болон хаягдал ус цуглуулах системээр тоноглогдсон байна.

Мэргэшсэн этгээд (геологич) ба дээжлэлтийн протокол

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжилгээнд оруулсан. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид алтны агуулгыг стандарт Хайлуулах аргаар (fire assay), бусад 33 химийн элементийг Индукцын хос плазмт спектрометрийн арга (Inductively Coupled Plasma Optical Emission Spectroscopy) ашиглан тогтоосон.

Эрдэнийн дээжлэлтийн протокол нь (хүдэржилт болон чулуулгийн төрлөөс хамаарч) зарим нэг жижиг, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгассан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцганд үлдээн Компанийн Баян Хөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 60 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн хийж Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд тээвэрлэдэг. Тээвэрлэлтийг Эрдэнэ Ресурсийн ложистикийн гэрээт компани Монруд ХХК гүйцэтгэдэг.

Тайлагнасан интервал нь цооногийн огтлолын зузаан болно. Өнөөгийн Баянхөндийн цооногууд (энэхүү хэвлэлийн мэдээнд танилцуулсан) нь бүгд босоо цооногууд.  Бодит өргөн нь цооногийн өргөний 60-90% байхаар тооцоолсон. Интервалын тайлагнасан агуулга нь түүвэрлэлтийн интервалын урт дээр үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлт юм. Дээд зүсэлт хийгдээгүй боловч 10 г/т алтны агуулгаас дээш болон 100 г/т алтны агуулгаас дээш интервалуудыг тусад нь мэдээлсэн.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Эрдсийн Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

 

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:              (902) 423-6419

И-мэйл:         info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

 

 

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой