Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран хөгжүүлж буй 2025 оны дундуур анхны алтыг үйлдвэрлэх Баянхөндий алтны төслийн нөөцийн хязгаараас гадна гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг танилцуулж байгаадаа таатай байна.
Баянхөндий алтны төслийн өргөтгөлийн өрөмдлөг
Эрдэнэ Ресурс болон ММС-ийн хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК нь 2024 оны 3-р улиралд Баянхөндий ил уурхайн баруун болон хойд хэсэгт уурхайн нөөцийг тэлэх боломжийг судлах зорилгоор 950 метрийн 6 цооногийн алмазан өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. Бүх цооногууд алтны хүдэржилттэй давхаргыг огтоллоо. Энэхүү өргөтгөлийн өрөмдлөгийн үр дүнд алтны хүдэржилт бүхий давхаргуудыг илрүүлж, нөөцийг нэмэгдүүлэх болон ил уурхайн хил хязгаарыг тэлэх боломжтойг харууллаа.
Үр дүнгийн хүснэгт
Талбайн нэр |
цооног |
м-ээс |
м хүртэл |
интервал |
г/т алт |
Хойд Мидфийлд |
BKD-376 |
95.5 |
146 |
50.5 |
0.85 |
|
үүнд |
142 |
144 |
2 |
12.27 |
Баруун Страйкер |
BKD-377 |
12.7 |
21 |
8.3 |
0.56 |
|
ба |
52 |
58 |
6 |
0.41 |
|
ба |
62 |
64 |
2 |
0.46 |
|
ба |
84 |
86 |
2 |
1.60 |
|
ба |
100 |
102 |
2 |
0.62 |
|
ба |
106 |
148 |
42 |
7.27 |
|
үүнд |
117 |
118 |
1 |
50.68 |
|
үүнд |
121 |
125 |
4 |
35.76 |
|
үүнд |
144 |
145 |
1 |
79.01 |
Баруун Страйкер |
BKD-378* |
103 |
134 |
31 |
0.41 |
|
ба |
140 |
142 |
2 |
0.57 |
|
ба |
178 |
200 |
22 |
6.10 |
|
үүнд |
186 |
187 |
1 |
106.80 |
Страйкер зурвас |
BKD-379* |
44 |
51 |
7 |
0.39 |
|
ба |
65 |
68 |
3 |
0.63 |
|
ба |
85 |
94 |
9 |
0.57 |
|
ба |
118 |
129.4 |
11.4 |
0.44 |
Страйкер зурвас |
BKD-380 |
56 |
117 |
61 |
0.41 |
|
үүнд |
62 |
70 |
8 |
1.08 |
Хойд Мидфийлд |
BKD-381* |
56.2 |
110 |
53.8 |
4.09 |
|
үүнд |
67 |
68 |
1 |
16.89 |
|
үүнд |
84 |
85 |
1 |
56.77 |
|
үүнд |
92 |
101 |
9 |
11.03 |
|
үүнд |
92 |
93 |
1 |
78.13 |
|
үүнд |
99 |
100 |
1 |
11.13 |
Тэмдэглэл:
- Тайлагнасан интервал нь цооногийн огтлолын зузаан болно. Мэдээлсэн цооногуудыг 45 – 85 градусын налуугаар өрөмдсөн ба баруун өмнө зүгт налсан, баруун-баруун хойд трендийн алт агуулсан судлыг огтолсон чиглэлд өрөмдсөн. Нэмэлт хайгуул хийснээр бодит зузааныг тодорхойлох боломжтой.
- Хүдэржилтээр төгссөн цооногийн мэдээллийн ард (*) тэмдэглэл хийв.
Үр дүнгийн товч тойм:
- Баруун Страйкер бүс: Ордын нөөцийн бүстэй харьцуулахад харьцангуй өрөмдлөг бага хийгдсэн, хойд-өмнөд зүгт 700 гаруй метрийн дагуу тодорхойлогдсон талбайд баруун зүгт 200 метрт аномаль алтны хүдэржилт үргэлжилж байна. Алтны үнийн өсөлттэй уялдуулан ил уурхайг баруун зүгт тэлэх боломж өндөр байна. BKD-378 цооногийг баруун Страйкер бүсийн хойд хэсэг, BKD-377 цооногийг баруун Страйкер бүсийн төв хэсгийг шалгахаар өрөмдсөн.
- BKD-378: Энэ цооног нь өнөөгийн нөөцийн хязгаарын гадна нөөцийг үргэлжлүүлэн тэлэх боломжтойг баталсан. Цооногоор Баянхөндий систем дэх тэжээгч бүсэд ажиглагддаг шинж болох силикагель бүхий эпитермаль брекчийн бүсүүдийг огтолсон. Судалгаагаар цооногийн 178 метрийн гүнээс 6.1 г/т алтны агуулга бүхий 22 метрийн интервал огтолсон ба үүнд 106.8 г/т өндөр алтны агуулга бүхий интервал багтсан. BKD-378 цооног нь хүдэржилтээр буюу 2.5 г/т алтны агуулга бүхий 5 метрээр төгссөн.
- BKD-377: Энэхүү цооног нь нүдэнд үзэгдэх алттай, хүчтэй судлын нягтрал бүхий олон эпитермаль брекчийн бүсүүдийг огтолсон. Цооногийн 106 метрийн гүнээс 7.3 г/т алтны агуулга бүхий 42 метр огтолсон нь 35.8 г/т алтны агуулга бүхий 4 метрийн интервал болон 50.7 г/т, 79.0 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервалуудыг багтааж байна. Энэ нь Баруун Стайкер бүсэд бүртгэгдсэн хамгийн өндөр агуулгатай огтлол бөгөөд Баянхөндий ордын баруун хэсэгт хөгжүүлэлт хийх боломжтойг харууллаа.
- Страйкер Зурвас Бүс (Баруун Страйкер болон ордын хязгаарын хооронд): Энэ бүс өмнө нь хязгаарлагдмал өрөмдлөг хийгдсэний үндсэн дээр бага агуулга бүхий гэж тооцогдож байсан боловч зэрэгцээ талбай нь хүдрийн агуулгын бүсийг үргэлжлүүлэх боломжтой байж болохыг харуулсан. Өрөмдлөгийн гол зорилго нь дээр дурдсан BKD-377, 378 цооногуудад илэрсэн өндөр агуулгад хүрэхийн тулд баруун зүгт ордыг гүн рүү хөгжүүлэх боломжтой эсэхийг судлахад байв.
- BKD-379 & BKD-380: BKD-379 цооногийн дээд хэсэгт сул эпитермаль брекч болон кварцын адуляр судлыг огтолсон ба доод хэсэгт хүчтэй кварцын адуляр судал болон кварцын гематит штокверк судал огтолсон. BKD-380 цооногт харьцангуй гүехэн, бага агуулга бүхий алтны хүдэржилтийн өргөн бүс ажиглагдсан. Дээрх бүсэд цооног бүрийн 30%, 45%-д 0.4 г/т алтны агуулга бүхий хүдэржсэн бүс илэрсэн. Ингэснээр Баруун Страйкер өндөр агуулга бүхий бүсийн дагуу ордыг сунгах боломжийг нэмэгдүүллээ.
- Хойд Мидфийлд: Хойд Мидфийлд хүдэржсэн бүс нь тодорхойлсон нөөцийн хязгаараас гадна ордын хойд хэсэгт тэлэх боломжтойг харуулсан.
- BKD-376: Өнөөгийн нөөцийн хязгаараас доош өрөмдсөн цооногийн 95 метрээс 0.85 г/т алтны агуулга бүхий 50 метрийн интервал огтолсон бөгөөд 142 метрт 12.3 г/т алтны агуулга бүхий 2 метрийн кварц-адуляр судал бүхий интервал багтаж байна.
- BKD-381: Өрөмдлөгөөр одоогийн нөөцийн хязгаар дахь өндөр агуулга бүхий хүдэржилтийг тэлэх хэд хэдэн нүдэнд харагдах алт агуулсан хүчтэй кварц-гематитийн судлан штокверк огтолсон. Энэхүү цооногоор Хойд Мидфийлд хүдэржсэн бүсийн дагуу агуулга болон бүсийн өргөнийг нэмэгдүүлж, цооногийн 56 метр гүнээс эхлэн 4.1 г/т алтны агуулга бүхий 54 метрийн инвервал огтолсон ба үүнд 16.9; 56.8; 78.1 болон 11.1 г/т алтны агуулга бүхий нэг метрийн интервалууд багтсан.
Эдгээр үр дүн, түүнчлэн өмнө гүйцэтгэсэн алмазан өрөмдлөгийн хөтөлбөр (хэвлэлийн мэдээтэй энд дарж танилцана уу) болон ирэх долоо хоногуудад эхлэх 13,500 метрийн урвуу эргэлтэт өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн ирэх саруудад шинэчлэх Баянхөндий уурхайн төлөвлөгөөнд тусгах болно.
Баянхөндий ил уурхайн хязгаарыг нэг унц алтны ханш US$1,800 байхад тооцоолсон ба уурхайн хязгаарын хүчин зүйлсийг US$2,000-аар тооцоолсон. Өнөөгийн алтны ханш буюу US$2,600-д тулгуурлан уурхайн хязгаарын гадна нэмэлт нөөцийг тодорхойлох боломжтой. Түүнээс гадна, олон байршилд өндөр агуулгыг огтолсон нь ирээдүйд далд уурхайг хөгжүүлэх, үнэлэх боломжтойг илэрхийллээ. Хайгуулын өрөмдлөгийн зорилго нь өнөөгийн тодорхойлсон эдийн засгийн уурхайн хязгаарын хойд болон баруун зүгт тэлэх боломжийг судлах байв.
2025 оны дунд үеэс алтны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж, Баянхөндий ордын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна. Энэхүү төсөл нь 2026 оны эхээс жилд дунджаар 85,000 унц алт үйлдвэрлэнэ. Баянхөндий төсөл нь Алтан нар, Хар морин дэл зэрэг эпитермаль алтны орд, Улаан болон Хар морь алтны хэтийн төлөв бүхий талбай, мөн Зуун мод молибден-зэсийн порфирийн ордуудыг багтаасан Хөндий Эрдсийн Дүүрэгт байрладаг ба төслийг Монгол дахь хамгийн том хувийн уул уурхайн компани болох Монголиан Майнинг Корпорэйшн-тэй хамтарч хөгжүүлж байна.
Хөндий Эрдсийн Дүүрэг
Эрдэнэ Ресурсийн ордууд нь дэлхийн томоохон алт, алт-зэсийн ордуудыг агуулагч Тѳв Азийн Орогенийн бүсэд багтдаг Транс Алтайн террейнд байрладаг. Эрдэнэ Ресурс нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт 10 гаруй жил хайгуул судалгааг хийн, ѳдгѳѳ Хѳндий эрдсийн дүүргийг нээн илрүүлсэн. Хѳндий эрдсийн дүүрэг нь ѳндѳр агуулга бүхий алт, полиметаллын хэд хэдэн хэтийн тѳлѳвт талбайг багтаадагаас Монголиан Майнинг Корпорэйшн-тэй хамтран Баянхѳндий, Хар Морь ордуудыг агуулсан Хөндий Алтны төслийг ашиглалтын шатанд хүртэл хѳгжүүлэхээр зорьж байна. Түүнээс гадна, Баянхөндий төслөөс баруун хойд зүгт 20 км-т орших Алтан Нар алт-полиметаллын төслийг энэхүү түншлэлийн хүрээнд хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Мэргэшсэн этгээд (геологич) ба дээжлэлтийн протокол
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич (P.Geo, Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба урьдчилсан ТЭЗҮ, АШЭЗТ-оос бусад техникийн мэдээлэл, Баян Хѳндийн эрдсийн баялаг, нѳѳцѳѳс бусад мэдээ мэдээллийг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжлүүлсэн. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид алтны агуулгыг стандарт Хайлуулах аргаар (fire assay), бусад 33 химийн элементийг Индукцын хос плазмт спектрометрийн арга (Inductively Coupled Plasma Optical Emission Spectroscopy) ашиглан тогтоосон. 5 г/т алтны агуулгаас дээш агуулга илэрсэн дээжүүдэд алтны шигшүүрийн шинжилгээ (screen-metallic gold analysis) хийсэн ба энэ нь 500 гр дээжний 75 микроноос бага байх 30 гр бүхий 3 дээж болон 75 микроноос том байх хэсгүүдэд хийгдсэн алтны хайлуулах (fire assay) шинжилгээнүүдийн жигнэсэн дунджаар илэрхийлэгддэг.
Эрдэнийн дээжлэлтийн протокол нь (хүдэржилт болон чулуулгийн төрлөөс хамаарч) зарим нэг жижиг, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгассан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцагт үлдээн Компанийн Баян Хөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд тээвэрлэдэг. Тээвэрлэлтийг Эрдэнэ Ресурсийн ложистикийн гэрээт Монруд ХХК гүйцэтгэдэг.
Тайлагнасан интервал нь бодит зузаан бөгөөд өөрөөр хэлбэл цооногийн өргөн юм. Улаан талбайн өрөмдлөгийн цооногуудыг 85 градусын уналаар өрөмдсөн ба алт агуулсан судлын баруун-хойд баруун трендийн дагуу баруун урд уналын дагуу чиглэсэн. Бодит өргөнийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Интервалуудын тайлагнасан агуулга нь түүвэр интервалын уртад үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлтүүд юм. Дээд хязгаарлалт хийгээгүй боловч 10 г/т болон 100 г/т алтны агуулгаас ѳндѳр агуулга бүхий интервалыг тодруулахаар тусад нь тайлагнадаг.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.
Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих:
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/