News Releases

Related Documents

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) 2023 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн тухай мэдээллийг хүргэж байна. SEDAR болон компанийн вебсайт дээр байршуулсан 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй нэг хэсэг болно.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Өнгөрсөн арван хоёр сарын хугацаанд Эрдэнэ Ресурс нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Баянхөндий алтны төслийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтийг ахиулсан өндөр амжилттай ажиллаа.”

“Баянхөндий алтны уурхай нь дэлхийд илээр олборлох боломжтой хамгийн өндөр агуулга бүхий төслүүдийн нэг бөгөөд олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг эцэслэн, төслийн санхүүжилтийг баталсан бөгөөд тоног төхөөрөмжүүдийн захиалгууд хийгдэж эхнээсээ төслийн талбайд хүлээн авч байна. Бүтээн байгуулалт эрчимжсэнээр төсөл хуваарийн дагуу 2025 оны 2-р улиралд анхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн.”

“2023 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнд дэлхийн томоохон алт-зэсийн ордууд оршдог бүсэд байрлах Хөндий Эрдсийн Дүүргийн хүдэржилтийг тэлсэн. Бид өндөр агуулга бүхий Баянхөндий алтны орд, Алтан Нар алт-полиметаллын орд, Зуун мод зэс-молибден порфирийн орд зэрэг дэлхийн хэмжээний хэд хэдэн төслүүдийг нээн илрүүлсэн. Мөн стратегийн түнш Монголиан Майнинг Корпорэйшн-тэй хамт Монгол Улсын эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээж, тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн Эрдэнэ Ресурсийн хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны үнэ цэнийг бий болгох болно.”

2023 оны онцлох үйл явдлууд:

Зураг: Баянхөндий төслийн талбай

Баянхөндий aлтны төсөл

Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын албан ёсны шийдвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан.

  • Төслийн инженер, худалдан авалт, барилгын (“EPC”) цогц гэрээг Монголын барилгын тэргүүлэгч компани, MMC-ийн харилцан хамаарал бүхий  MCS Property LLC (“MCSP”)-тэй байгуулсан.
  • Эрчим хүчний үйлчилгээ, эрчим хүч үйлдвэрлэх урт хугацааны гэрээлэгчээр MMC-ийн харилцан хамаарал бүхий MCS International LLC (“MCSI”)-г сонгон, эрчим хүч худалдан авах гэрээ (“PPA”) байгуулсан.
  • 2024 оны 2-р сард барилгын ажил идэвхжсэнээр боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2024 оны эцэст дуусаж, 2025 оны 1-р улиралд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Төслийн хуваарийн дагуу 2025 оны 2-р улиралд анхны алтыг гаргахаар төлөвлөсөн.

Баянхөндий алтны уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл болон томоохон худалдан авалтыг эцэслэсэн.

  • Төслийн талбайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд түр байгууламжууд, үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн суурийн ажлууд дууссан – төслийн бүтээн байгуулалтын явц 12% гүйцэтгэлтэй байна.
  • Төслийн талбайд компанийн болон гүйцэтгэгч байгууллагын 330 орчим ажилтан ажиллаж байна – Хөдөлмөрийн чадвар алдагдах осол бүртгэгдээгүй.
  • Урт хугацааны болон голлох тоног төхөөрөмжийн захиалгууд хэвийн явагдаж байгаа ба 2023 оны 4-р улиралд эхний хүргэлтийг хүлээн авсан.

Баянхөндий NI 43-101 Техникийн тайлангийн онцлох мэдээлэл (Алтны үнийг US$1,800/унцаар тѳсѳѳлсѳн)

  • Суурь үзүүлэлтээр татварын дараах өнөөгийн цэвэр үнэ цэн (NPV5% буюу 5% хорогдуулалт бүхий) $170 сая.доллар, дотоод өгөөжийн түвшин (IRR) 35% тооцоологдсон. Алтны ханш US$2,000/унц-д тулгуурлан тооцвол тус бүр $223 ам.доллар болон 42% болж өсөх үзүүлэлттэй. 
  • Баянхѳндий ордын ашиглалтын хугацаанд хүү, татвар болон элэгдлийн ѳмнѳх орлого (“EBITDA”) нийт $451 сая ам.доллар бѳгѳѳд ѳнѳѳгийн алтны ханш (US$2,000/унц)-д тулгуурлавал $540 сая ам.доллар хэмээн тооцоологдсон.
  • Нийт 476,000 унц алт олборлох тооцоолол нь 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад 25%-иар өссөн үзүүлэлт бөгөөд металл авалт 93%-тай байна.
  • Нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг (“AISC”) нь $869 ам.доллар, анхан шатны хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ $88 сая ам.доллар ба үүн дээр 12%-ийн болзошгүй зардал болон $2 сая долларын үйлдвэрлэлийн өмнөх зардлууд нэмэгдэнэ.
  • 2.6 г/т дундаж агуулга бүхий 674,700 унц алт, 1.38 г/т дундаж агуулга бүхий 319,000 унц мөнгөний баттай болон бодитой геологийн нѳѳц (“M&I”) тодорхойлсон.
  • 4 г/т дундаж агуулга бүхий 513,700 унц алт болон 1.7 г/т дундаж агуулга бүхий 220,500 унц мөнгөний батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг тодорхойлсон.
  • Жилд олборлох алтны дундаж хэмжээ нь эхний 2-5 жилийн хугацаанд 86,900 унц байх ба уурхайн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно.
  • Төслийн талбайн зэргэлдээ өндөр агуулга бүхий талбай, шинэ нээлтүүд нь ирээдүйд нөөц тэлэх магадлалыг нэмэгдүүлнэ.

Орон нутаг болон оролцогч талуудын хамтын ажиллагааны ажлуудын хүрээнд:

  • Хүнд машин механизмын операторын сургалтыг зохион байгуулж, Баянхонгор аймгийн 80 иргэдийг хамруулав. Tөгсөгчид ММС-д операторын ажлын байраар хангагдаж ажиллаж байгаа бөгөөд 2025 онд Баянхөндий төслийн олборлолт эхэлмэгц төсөл дээр ажиллахаар төлөвлөж байна.
  • Ундны усны хангамжийг сайжруулах, нийтийн боловсон ариун цэврийн байгууламж барих зэрэг орон нутгийн хөгжлийн томоохон төслүүдийг гүйцэтгэсэн.
  • Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023 онд төлөвлөсөн орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөр

2023 оны алтны хайгуулын хөтөлбөрийн хүрээнд Хар Морь хэтийн төлөв бүхий талбайд өрөмдлөг хийж гүйцэтгэсэн:

  • 1040 тууш метрийн 18 цооног өрөмдсөнөөс 16 цооногт аномаль алт ба/эсвэл индикатор элементүүд огтолсон.
  • 9 км² талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж, ирээдүйн өрөмдлөгийн бүсүүдийг тодорхойлсон.
  • Хар Морин Дэл талбайд огтолсонтой төстэй газрын дөт гүнд супергэнээр баяжуулсан исэлдсэн бүсүүдийг судлахаар 500 гаруй метрт суваг малталтын ажлыг гүйцэтгэсэн. Хэд хэдэн талбайд аномаль хүдэржилт илэрсэн.

Зуун Мод молибден-зэсийн ордод 4100 тууш метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэсэн.

  • Одоогийн NI 43-101 тайланд багтсан эрдсийн нөөцийн хязгаарыг тэлсэн. 
  • Ордоос хойд зүгт 1.7 км зайд өндөр агуулга бүхий хүдэржилтийг огтолсон нь нөөцийг нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.

Компанийн тухай

2024 оны 1 сарын 23-ны өдөр Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг эцэслэв

  • Баянхөндий төслийг эзэмшдэг ЭМ компанийн 50%-г эзэмших нөхцөлөөр ММС нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
  • Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-ийг эзэмшихээс гадна Хөндий Эрдсийн Дүүргийн олборлолтоос 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй. Мөн Зуун Мод молибден-зэсийн ордыг 100% эзэмшсэн хэвээр байна.

Баянхөндий төслийн санхүүжилтийг стратегийн түнш ММС-ээс татан төвлөрүүлнэ

  • Эрдэнэ Ресурс болон ММС хамтран эзэмшдэг ЭМ-д хувь эзэмшигчийн зээл хэлбэрээр 80 сая ам.доллар хүртэлх төслийн санхүүжилтийг татан төвлөрүүлнэ.
  • 5 жилийн хугацаатай, 13.8%-ийн хүүтэй ба зээлийн хугацаа дуусахад бүрэн төлсөн байх нөхцөлтэй.

2023 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон тайлант жилийн хугацаанд $522,043 цэвэр орлоготой ажилласан ба 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр $5,986,237 алдагдалтай байв.

Мэргэшсэн этгээд (геологич)

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:            (902) 423-6419

И-мэйл:        info@erdene.com

Twitter:          https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:       https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой