News Releases

Related Documents

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) 2024 оны 3 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүүгийн ба үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн тухай мэдээллийг хүргэж байна. SEDAR болон компанийн вэбсайт дээр байршуулсан 2024 оны 1-р улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй нэг хэсэг болно.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “1-р улиралд Эрдэнэ Ресурс нь ММС-тэй хийсэн стратегийн түншлэлийг эцэслэн, дэлхийн хэмжээний хамгийн өндөр агуулгатай, илээр олборлох боломжтой алтны ордуудын нэг Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын шийдвэрийг албан ёсоор гаргалаа. Баянхөндий нь олборлолтын оргил үед Монголын хамгийн том алт олборлогч болох ба уул уурхайн салбарт шинэ боломжуудыг нээн, Монгол Улсын эдийн засагт уг салбараас оруулах өгөөжийг нэмэгдүүлэн, Эрдэнэ Ресурсийн хөрөнгө оруулагчдад урт хугацааны үнэ цэнийг бий болгох ач холбогдолтой.”

Тэрээр үргэлжлүүлэн: “Баянхөндий бүтээн байгуулалт нь хуваарь болон төсвийн дагуу үргэлжилж, 1-р улирлын эцэст 15%-ийн гүйцэтгэлтэй байлаа. Одоогоор төслийн талбайд 400 гаруй ажилтан ажиллаж байгаа ба 2025 оны 2-р улиралд алтны олборлолтыг эхлүүлэхээр зорьж байна.”

“Бид эхний улиралд 2024 оны хайгуулын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд дэлхийн хэмжээний алт, зэсийн бүсийн хайгуул хязгаарлагдмал хийгдсэн Хөндий Эрдсийн Дүүрэг (“ХЭД”)-т хүдэржилтийг тэлэх зорилготой ажиллаж байна. Бүс нутгийн хайгуулын хүрээнд Зуун Мод дахь гадаргын хайгуулын хөтөлбөрөөс гадна, Хар Морь болон Улаан талбайд өндөр хэтийн төлөв бүхий бүсийг тодорхойлох ажлуудыг 2-р улиралд эхлүүлсэн.”

2024 оны 1-р улирлын онцлох үйл явдлууд:

Зураг:  Баянхөндий төслийн талбай – 2024 оны 5 сар

Баянхөндий Алтны Төсөл

  • Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын шийдвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан.
  • 2024 оны 1-р улиралд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, төслийн талбай дээр 400 гаруй ажилтан ажиллаж байна.
  • Бүтээн байгуулалт нь төсөв болон хуваарийн дагуу үргэлжилж байна – 2024 оны эцэст барилга, угсралтын ажлуудыг эцэслэж, 2025 оны 1-р улиралд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Төслийн хуваарийн дагуу 2025 оны 2-р улиралд анхны алтыг гаргахаар төлөвлөсөн.
  • 2024 оны 1-р улирлын эцэст Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 15%-д хүрсэн.
  • Хөдөлмөрийн чадвар түр алдалтгүй 1 сая хүн/ цаг ажилласан.
  • Нарийвчилсан загварчлалын ажлуудыг эцэслэж, урт хугацааны томоохон тоног төхөөрөмжүүдийн худалдан авалтыг гүйцэтгэсэн.
  • Боловсруулах үйлдвэрийн ган хийцийн угсралтын ажлуудыг эхлүүлсэн.
  • Орон нутаг болон оролцогч талуудын хамтын ажиллагааны ажлуудын хүрээнд:
  • Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2024 онд төлөвлөсөн орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана.
  • Хүнд машин механизмын операторын сургалтыг зохион байгуулж, орон нутгийн 100 иргэдийг хамруулав.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөр

  • Хөндий Эрдсийн Дүүргийн 2024 оны хайгуулын хөтөлбөрийн төлөвлөлтийг эцэслэсэн:
  • Баянхөндий ордын уурхайн геологи болон ордын хязгаарыг тэлэх боломжуудыг судална.
  • Зуун Мод төслийн эдийн засгийн урьдчилсан тооцооллоос өмнө нөөцийг баталгаажуулах өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөсөн.
  • Хөндий Эрдсийн Дүүргийн өндөр хэтийн төлөв бүхий бүсүүдэд 2-р улирлын эхэнд хээрийн хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд өрөмдлөгийн бүс тодорхойлох нэмэлт зураглал хийх, гадаргын дээж авах ажлуудыг гүйцэтгэж байна.

Компанийн тухай

  • 2024 оны 1 сарын 23-ны өдөр Баянхөндий төслийг хөгжүүлэхээр Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг эцэслэв:
  • Баянхөндий төслийг эзэмшдэг Эрдэнэ Монгол компанийн 50%-г эзэмших нөхцөлөөр ММС нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
  • Эрдэнэ Ресурс нь Эрдэнэ Монгол ХХК-ийн 50%-ийг эзэмшихээс гадна Хөндий Эрдсийн Дүүргийн 400,000 унц давсан олборлолтоос 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй. Мөн Зуун Мод молибден-зэсийн ордыг 100% эзэмшсэн хэвээр байна.
  • Баянхөндий төслийн санхүүжилтийг стратегийн түнш ММС-ээс татан төвлөрүүлнэ:
  • Эрдэнэ Ресурс болон ММС хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК-д хувь эзэмшигчийн зээл хэлбэрээр 80 сая ам.доллар хүртэлх төслийн санхүүжилтийг татан төвлөрүүлнэ.
  • 5 жилийн хугацаатай, 13.8%-ийн хүүтэй ба зээлийн хугацаа дуусахад бүрэн төлсөн байх нөхцөлтэй.
  • Барьцаа хөрөнгө нь Эрдэнэ Ресурсийн Эрдэнэ Монгол ХХК дахь 50%-ийн эзэмшил ба давуу эрх байна.
  • 2024 оны 3 сарын 31-ний өдөр дуусгавар болсон гурван сарын хугацаанд $2,678,373 цэвэр алдагдалтай байсан ба 2023 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд  $5,405,927 цэвэр орлоготой байв.
  • Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь 2024 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $786,156 байсан нь 2023 оны мөн үеийн капиталжуулсан зардал оролцуулсан $66,827 -тай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Энэ нь ажилтнуудын жилийн гүйцэтгэлийн урамшуулал болон опционы урамшууллыг нэгдүгээр улиралд олгосонтой холбоотой ба 2023 онд хоёрдугаар улиралд олгосон.
  • Компанийн ерөнхий ба захиргааны зардал нь 2024 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $2,777,588 байсан нь 2023 оны мөн үеийн $580,111-тай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байв. Энэ нь 2024 оны 1-р улиралд Баянхөндий төслийн зээлийг хааснаар санхүүжилтийн зардлыг хүлээн зөвшөөрснөөс үүдсэн өөрчлөлт, мөн энэ улиралд ажилтнуудын жилийн гүйцэтгэлийн урамшуулал, опционы урамшууллыг олгосонтой холбоотой.
  • 2024 оны 1 сарын 23-нд Эрдэнэ Монгол ХХК-иас хувьцаа гарган ММС-д эзэмшүүлснээр $1,070,737-ын хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын хорогдуулалтаас олсон мөнгөн бус ашгаар бүртгэсэн бөгөөд 2023 оны 1-р улиралд $6,544,863 орлого бүртгэсэн нь ММС-тэй хийсэн стратегийн түншлэлийн хүрээнд Эрдэнэ Монгол ХХК-ийн хяналтыг шилжүүлсэнтэй холбоотой.
  • Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтаас үүдсэн алдагдал 2024 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $257,016 байсан ба өнгөрсөн оны мөн үед $564,206 байв. Энэ нь тухайн хугацаанд Эрдэнэ Ресурсийн Эрдэнэ Монгол ХХК дахь эзэмшил 50%-иар буурсантай холбоотой. 

Мэргэшсэн этгээд (геологич)

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Эрдсийн Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:              (902) 423-6419

И-мэйл:         info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой