Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (цаашид “Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани” гэх) нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд алтны ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээний талаар шинэ мэдээллийг танилцуулж байна.
ММС-тэй байгуулсан Стратегийн түншлэл
Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор 2023 оны 1-р сарын 10-нд ММС-тэй Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан (Хэвлэлийн мэдээтэй дараах линкээр танилцана уу). Стратегийн түншлэлийн гэрээний онцлох зүйлс:
• MMC нь Хонг Конгийн хөрөнгийн биржид (HKEx:975) үнэт цаасаа арилждаг Монгол Улсын хамгийн том, олон улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм.
• MMC нь гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ.
• Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-г эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 5 км-ийн хүрээнд эзэмших тусгай зөвшөөрлүүд дээр 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй.
• Түншлэлийн эхний 2 үе шат болох 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 2023 оны 1 болон 5-р саруудад техникийн судалгаа, ТЭЗҮ, бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болон Баянхөндий алтны төслийн хайгуулын хөтөлбөрт зориулан хийсэн.
• Стратегийн түншлэлийн 3-р үе шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, Баянхөндий алтны төслийн санхүүжилтийн хувьцаат капиталын хэсгийг бүрдүүлнэ.
• Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос зүүн зүгт 30 орчим километр-т орших Зуун Мод молибден-зэсийн орд, Хөвийн Хар зэсийн төслүүдийг 100% эзэмшсэн хэвээр байна.
2023 оны 8-р сарын 30-ны өдөр Эрдэнэ Ресурс болон ММС “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 30 сая ам.долларын гурав дахь үе шатны 15 сая ам.долларыг хөрвөх зээл байдлаар олгож төслийн бэлтгэл ажлыг үргэлжлүүлсэн. 2023 оны 10 сарын 12-ны өдөр тус гэрээнд хоёр дахь нэмэлт өөрчлөлт оруулснаар 2023 оны 10 сарын 15-ны өдөр ММС нь үлдэгдэл 15 сая ам.долларыг шилжүүлж, төсөл хөгжүүлэлтийг үргэлжлүүлэх болон холбогдох зөвшөөрлүүдийг бүрдүүлэх боломжтой болов.
Олон улсын санхүүгийн байгууллагууд шинэчилсэн ТЭЗҮ дээр зохих судалгааг хийж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн зээлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр байгууллагууд нь Оюутолгойн зэс-алтны төслийн томоохон санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Санхүүжилтийн багцын ойролцоогоор 65%-ийг зээлээр санхүүжүүлэхээр төсөөлж байгаа ба 2023 оны сүүлээр эцэслэхээр төлөвлөж байна.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсад бүртгэлтэй хайгуулын компани юм. Компани нь Монгол улсын баруун урд бүсэд хайгуул хийх эрх бүхий 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн вебсайт www.erdene.com-оос авч танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэгтул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээллийг авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.
Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих:
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
YouTube: https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA