Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь 2023 оны 9 сарын 30-нд дуусгавар болсон гурав болон есөн сарын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Баянхөндий алтны төслийн (“БХ” буюу “Төсөл”) шинэ мэдээллийг хүргэж байна. SEDAR+ болон компанийн вебсайт дээр байршуулсан 2023 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” буюу “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй нэг хэсэг болно.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2023 оны гуравдугаар улирал нь Эрдэнэ Ресурсийн хувьд Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй эхлүүлж, томоохон ахиц гаргасан үр бүтээлтэй улирал байлаа. Түр байгууламж, бетон зуурмаг, баяжуулах үйлдвэрийн суурийн ажлууд зэрэг бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын гүйцэтгэл 80%-тай байна.”
Тэрээр үргэлжлүүлэн: “Монголиан Майнинг Корпорэйшин (“MMC”)-тэй байгуулсан Стратегийн түншлэлийн хүрээнд эцсийн санхүүжилт гуравдугаар улирлын сүүлээр орж ирсэн. Үүнтэй зэрэгцэн, олон улсын санхүүгийн байгууллагууд Баянхөндий төслийн шинэчилсэн ТЭЗҮ-д үндэслэн зохих нарийвчилсан судалгааг гүйцэтгэж байна. Санхүүжилтийн шийдвэрүүд гарснаар 2023 оны эцэст Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын шийдвэр гарна.”
Бүтээн байгуулалтын бэлтгэл үеийн зургуудтай танилцана уу:
Зураг 1: Баянхөндий төслийн талбайн зураглал
Зураг 2: Баянхөндий төслийн боловсруулах үйлдвэр
Зураг 3: Баянхөндий төслийн боловсруулах үйлдвэр
2023 оны гуравдугаар улирлын онцлох үйл явдлууд:
Баянхөндий алтны төсөл
- Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл болон худалдан авалтын ажлууд үргэлжилж байна
- Төслийн талбайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд түр байгууламжууд, үйлдвэрлэл, түр зам, боловсруулах үйлдвэр зэргийн гүйцэтгэл 80%-тай;
- 2023 онд гүйцэтгэх бетон цутгалтын ажлууд барилгын ажлын төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
- Төслийн талбайд ажиллаж буй ажилтнуудын тоо 9-р сарын байдлаар нэмэгдэн, компанийн болон гүйцэтгэгч байгууллагын 330 орчим ажилтан ажиллаж байна – Хөдөлмөрийн чадвар алдагдах осол бүртгэгдээгүй.
- Нарийвчилсан болон үйлдвэрлэлийн зураг төслийн шинэчлэлтийг хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд 2024 оны 1-р улиралд эцэслэх төлөвтэй байна.
- Тоног төхөөрөмжийн захиалгууд хэвийн хийгдэж байгаа ба 2023 оны 4-р улирлын сүүлээр эхний хүргэлтийг хүлээн авах төлөвлөгөөтэй байна.
- Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт болон эрчим хүчний хангамжтай холбоотой гэрээнүүд хэлэлцээрийн түвшинд байгаа бөгөөд ойрын ирээдүйд албажуулахаар төлөвлөж байна.
- Баянхөндий төслийн NI 43-101 ТЭЗҮ-ийн онцлох мэдээлэл (Алтны үнийг US$1,800/унцаар тѳсѳѳлсѳн)
- Суурь үзүүлэлтээр татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэн (NPV5% буюу 5% хорогдуулалт бүхий) $170 сая ам.доллар, дотоод ѳгѳѳжийн түвшин (IRR) 35.3% тооцоологдсон. Өнѳѳгийн алтны ханш буюу US$1,900/унц-д тулгуурлан тооцвол тус бүр $196 сая ам.доллар болон 38.95% болж өсөх үзүүлэлттэй.
- Баянхѳндий ордын ашиглалтын хугацаанд хүү, татвар болон элэгдлийн ѳмнѳх орлого (EBITDA) нийт $451 сая ам.доллар бѳгѳѳд ѳнѳѳгийн алтны ханш (US$1,900/унц)-д тулгуурлавал $495 сая ам.доллар хэмээн тооцоологдсон.
- Нийт 476,000 унц алт олборлох тооцоолол нь 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад 25%-иар өссөн үзүүлэлт бөгөөд металл авалт 93%-тай байна.
- Нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг (“AISC”) нь $869 ам.доллар, анхан шатны хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ $88 сая ам.доллар ба үүнд 12%-ийн болзошгүй зардал болон $2 сая долларын үйлдвэрлэлийн өмнөх зардлууд нэмэгдэнэ.
- 2.6 г/т дундаж алтны агуулга бүхий 674,700 унц алт, 1.38 г/т дундаж мөнгөний агуулгатай 319,000 унц баттай болон бодитой геологийн нѳѳц (“M&I”) тодорхойлсон.
- 4 г/т дундаж алтны агуулга бүхий 513,700 унц алт болон 1.7 г/т дундаж мөнгөний агуулга бүхий 220,500 унц мөнгөний батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг тодорхойлсон.
- Жилд олборлох алтны дундаж хэмжээ нь эхний 2-5 жилийн хугацаанд 86,900 унц, уурхайн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно.
- Тѳслийн үргэлжлэх хугацаа нийт 8 жил, үүнд: бүтээн байгуулалт 1 жил, Баянхөндий ордын ашиглалтын хугацаа 6 жил 9 сар, уурхайн хаалтын хугацааг 1 жилээр тѳлѳвлѳсѳн.
- Төслийн талбайн зэргэлдээ өндөр агуулга бүхий шинэ нээлтүүд нь ирээдүйд нөөц тэлэх магадлалыг нэмэгдүүлнэ.
- Монгол улсын нийгэм, эдийн засагт оруулах ѳгѳѳж ѳндѳр, уурхайн ашиглалтын хугацаанд Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар (ААНОАТ), Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ) ба бусад татвар, хураамжид нийт 143 сая ам.доллар тѳлж, Баянхонгор аймагт 500 гаруй шинэ ажлын байр бий болгоно.
- Баянхөндий алтны төслийн NI 43-101 шинэчилсэн ТЭЗҮ-ийн тайланг 2023 оны 9 сарын 25-нд бүртгүүлсэн.
- Орон нутаг болон оролцогч талуудын хамтын ажиллагааны ажлуудын хүрээнд:
- Төслийн талбайн бус талбайд 30 орчим км замыг засаж, шинэчилсэн.
- Баянхонгор аймгийн 60 иргэдийг хүнд машин механизмын операторын сургалтад хамруулсан. 2023 оны байдлаар 75% буюу дийлэнх төгсөгчид үндсэн операторын чиглэлээр ажлын байртай болсон.
- Ундны усны хангамжийг сайжруулах, нийтийн боловсон ариун цэврийн байгууламж барих зэрэг орон нутгийн хөгжлийн томоохон төслүүдийг гүйцэтгэсэн.
- Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023 онд төлөвлөсөн орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн 50%-ийг санхүүжүүлсэн.
Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөр
- 2023 оны алтны хайгуулын хөтөлбөрийн хүрээнд Хар Морь төслийн талбайд өрөмдлөг хийж гүйцэтгэсэн:
- 1040 тууш метрийн 18 цооног өрөмдсөнөөс 16 цооногт аномаль алт ба/эсвэл индикатор элементүүд огтолсон.
- 9 км² талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж ирээдүйн өрөмдлөгийн бүсүүдийг тодорхойлсон.
- Хар Морин Дэл талбайд огтолсонтой төстэй газрын дөт гүнд ойр, суперген исэлдэлтэй ~500 метрийн талбайд суваг малталтын хөтөлбөр гүйцэтгэсэн. Үүний үр дүнд аномаль эрдэсжилтийн бүсүүд илэрсэн.
Компанийн тухай
- Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хийсэн стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд 30 сая долларын санхүүжилтийг хүлээж авсан
- 2023 оны эцэст Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмших нөхцөлтэйгөөр санхүүжилтийг өрийн бичиг байдлаар урьдчилж авсан.
- Баянхөндий алтны төслийн санхүүжилтийн хүрээнд олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай хийж буй хэлэлцээрүүд үргэлжилж байна
- 2023 оны шинэчилсэн ТЭЗҮ-д нэмэлт судалгаа хийгдэж байна.
- 2023 оны 9 сарын 30-ны өдөр дуусгавар болсон гурван сарын хугацаанд компанийн нийт алдагдал $1,201,100 байсан ба 2022 оны мөн үед $1,980,438 байв.
- Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь 2023 оны 9 сарын 30-ны байдлаар $15,373,828 байсан нь 2022 оны мөн үеийн капиталжуулсан зардал оролцуулсан $3,767,892-тай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь тус хугацаанд Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотой.
- Компанийн ерөнхий ба захиргааны зардал нь 2023 оны 9 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын байдлаар $600,595 байсан нь 2022 оны мөн үеийн $870,287-тай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байв. Энэ нь амьжиргааны өртгийн харьцуулалттай холбоотой захиргааны цалин, урамшуулал болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшууллын хугацаанаас шалтгаалсан.
Мэргэшсэн этгээд (геологич)
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.
Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих:
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
YouTube: https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA