Баянхөндийн үйлдвэрлэлийн нөөцийг тэлж, Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлсноор олборлолтыг 25%-иар нэмэгдүүлж, өнөөгийн цэвэр үнэ цэн, дотоод өгөөжийн түвшингийн үзүүлэлтүүд сайжирлаа.
NI 43-101 Техникийн тайлангийн онцлох мэдээлэл (Алтны үнийг US$1,800/унц-аар тѳсѳѳлсѳн)
-
Суурь үзүүлэлтээр татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэн (5% хорогдуулалт бүхий) (NPV5%) $170 сая ам.доллар, дотоод ѳгѳѳжийн түвшин (IRR) 35.3% тооцоологдсон нь ѳнѳѳгийн алтны ханш буюу US$1,900/унц-д тулгуурлан тооцвол тус бүр $196 сая ам.доллар болон 38.95% болж өснѳ.
-
Баянхѳндий ордын ашиглалтын хугацаанд хүү, татвар болон элэгдлийн ѳмнѳх орлого (EBITDA) нийт $451 сая ам.доллар бѳгѳѳд ѳнѳѳгийн алтны ханш (US$1,900/унц)-д тулгуурлавал $495 сая ам.доллар хэмээн тооцоологдсон.
-
Нийт 476,000 унц алт олборлох тооцоолол нь 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад 20%-иар өссөн үзүүлэлт бөгөөд металл авалт 93%-тай байна.
-
Нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг (“AISC”) нь $869 ам.доллар, анхан шатны хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ $88 сая ам.доллар ба үүн дээр 12%-ийн болзошгүй зардал болон $2 сая долларын үйлдвэрлэлийн өмнөх зардлууд нэмэгдэнэ.
-
2.6 г/т дундаж алтны агуулга бүхий 674,700 унц алт, 1.38 г/т дундаж мөнгөний агуулгатай 319,000 унц баттай болон бодитой геологийн нѳѳц (“M&I”) тодорхойлсон.
-
4 г/т дундаж алтны агуулга бүхий 513,700 унц алт болон 1.7 г/т дундаж мөнгөний агуулга бүхий 220,500 унц мөнгөний батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг тодорхойлсон.
-
Жилд олборлох алтны дундаж хэмжээ нь эхний 2-5 жилийн хугацаанд 86,900 унц алт, уурхайн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно.
-
Тѳслийн үргэлжлэх хугацаа нийт 8 жил, үүнд: бүтээн байгуулалт 1 жил, Баянхөндий ордын ашиглалтын хугацаа 6 жил 9 сар, уурхайн хаалтын хугацааг 1 жилээр тѳлѳвлѳсѳн.
-
Төслийн талбайн зэргэлдээ өндөр агуулга бүхий нөөцтэй талбай, шинэ нээлтүүд нь ирээдүйд нөөц тэлэх магадлалыг нэмэгдүүлнэ.
-
Монгол улсын нийгэм, эдийн засагт оруулах ѳгѳѳж ѳндѳр, уурхайн ашиглалтын хугацаанд Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар (ААНОАТ), Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ) ба бусад татвар, хураамжид нийт 143 сая ам.доллар тѳлж, Баянхонгор аймагт 500 гаруй шинэ ажлын байр бий болгоно.
-
Стратегийн түншлэлийн дагуу Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”) нь Баянхөндий Алтны Төслийн хувьцаат капиталыг санхүүжүүлнэ.
Хэвлэлийн Мэдээ
Нова Скошиа, Халифакс хот
2023.08.15
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (цаашид “Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани” гэх) нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн хараат бус Техник Эдийн Засгийн Үндэслэл (“ТЭЗҮ” буюу “BFS”)-ийг шинэчлэн, үр дүнг танилцуулж байгаадаа таатай байна. Энэхүү ТЭЗҮ-ийг NI 43-101 Эрдсийн нѳѳцийн тайлагналын стандартын дагуу боловсруулсан. ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлж, геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн. Шинэчилсэн ТЭЗҮ-ийг Монгол болон олон улсад үйл ажиллагаа эрхэлж буй туршлагатай олон улсын ба Монголын мэргэжлийн зѳвлѳх байгууллагууд хамтран боловсруулсан. Техникийн тайланг O2 Mining Limited (“O2”) Эрдсийн нѳѳцийн тайлагналын NI 43-101 стандартын (“NI 43-101”) дагуу боловсруулж, 45 хоногийн дотор SEDAR-т бүртгүүлнэ.
Тодруулга:
Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Баянхөндий алтны төсөл нь 2025 онд ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой алтны уурхайн нэг болохоос гадна Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно. Шинэчилсэн ТЭЗҮ нь Баянхөндий болон Хар Морин Дэл ордуудын нэмэлт нөөцийг багтааснаар олборлох алтны хэмжээг 25%-иар нэмэгдүүлэн, төслийн эдийн засгийн үзүүлэлтийг сайжрууллаа. Төсөл нь уламжлалт аргаар олборлон, боловсруулах боломжтойгоос гадна өртөг бага, ирээдүйд тэлэх боломжтой. Түүнээс гадна, алтны үнэ нь хөрөнгө оруулагчид, оролцогч талуудад эерэгээр нөлөөлөн, хөрөнгө оруулалтын хөшүүрэг болох боломжтой.”
“Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын баруун өмнөд бүсэд бий болох томоохон уул уурхайн цогцолборын эхлэл гэж бид харж байна. Үнэт болон суурь металлын нөөцийг хайгуул геологийн судалгааны хүрээнд нэмэгдүүлэн, ирээдүйд төслийн цар хүрээг тэлэх хэд хэдэн боломжуудыг тодорхойлсон. ММС-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд бид олборлолтын шат руу хурдацтай ахиж байна. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд эхэлсэн ба 2025 онд анхны алтыг олборлож, мөнгөн урсгалыг бий болгох төлөвлөгөөтэй. Үүнтэй зэрэгцэн, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх бусад ордуудыг хөгжүүлэн, шинэ нээлт хийх хайгуулын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх болно.”
“Стратегийн түншлэлийн хүрээнд ММС-ийн хөрөнгө оруулалтаар төслийн санхүүжилтийн хувьцаат капиталын хэсгийг төвлөрүүлсэн. Түүнээс гадна, зээлийн санхүүжилтийн хэлэлцээрийг амжилттай ахиулж байна. Олон улсын санхүүгийн тэргүүлэгч байгууллагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төслийн техник, байгаль орчин, нийгмийн нарийвчилсан судалгааг гүйцэтгэсэн. Энэхүү шинэчилсэн ТЭЗҮ-ийг тайлагнаснаар ирэх саруудад санхүүжилтийн баталгааг хүлээн авах төлөвтэй байна.”
NI 43-101 Техникийн тайлангийн тухай
Техникийн тайлан нь Баянхөндий тѳслийн үйлдвэрлэлийн нөөцийн шинэчилсэн тооцоолол болон өндөр агуулга бүхий Хар Морин Дэл алтны ордын анхан шатны нөөцийн тооцооллыг багтаасан. ТЭЗҮ-д Баянхөндий ордын 3.8 г/т алт, 1.7 г/т мөнгөний агуулга бүхий 3.8 сая тонн хүдэр, Хар Морь ордын 7.0 г/т алтны агуулга бүхий 0.2 сая тонн хүдэр багтсан бѳгѳѳд эдгээр нь батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”) юм.
Техникийн тайланд газрын дѳт гүнд, ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баян Хѳндий ордыг өмнөд бүсийг газрын гадаргаас эхлэн (Страйкер ба Алтан Толгой) олборлож, Мидфийлд болон Зүүн-Хойд Мидфийлд бүсүүдийг хойд зүг рүү үргэлжлүүлэн олборлохоор тѳлѳвлѳсѳн. Хѳгжүүлэлтийн тѳлѳвлѳгѳѳ нь уламжлалт нүүрсэнд уусгах технологиор (“CIP”) ѳдѳрт дунджаар 1,935 тонн хүдэр боловсруулах үйлдвэрт суурилсан.
Дээрх тооцооллыг алтны үнэ US$1,800/унц байхаар төсөөлөн боловсруулсан. Мѳн тооцоолол дахь валют тусгайлан заагаагүй тохиолдолд Америк доллар (“US$”)-аар тодорхойлогдоно. NI 43-101 удирдамжийн дагуу гүйцэтгэсэн Баянхөндийн ТЭЗҮ-ийн техникийн тайланг 45 хоногийн дотор SEDAR-т байршуулна. Техникийн тайланд дурдсан голлох үзүүлэлтүүдийг Хүснэгт 1-ээс харна уу.
Хүснэгт 1. Баянхөндий Алтны Төслийн онцлох үзүүлэлтүүд
|
|
БХ ТЭЗҮ |
Алтны үнэ |
US$/унц |
1,800 |
Үйлдвэрлэлийн үзүүлэлт |
|
|
Уурхайн ашиглалтын хугацаанд хүдрийн дундаж агуулга 1 |
г/т алт |
4.0 |
Тѳслийн хугацаа2 |
жил |
8 |
Уурхайн ашиглалтын хугацаа |
жил |
6.75 |
Ѳдѳрт боловсруулах хүдрийн хэмжээ3 |
тонн |
1,935 |
Жилд үйлдвэрлэх алтны дундаж хэмжээ |
унц |
74,200 |
Жилд үйлдвэрлэх алтны дээд хэмжээ |
унц |
88,100 |
Ашиглалтын хугацааны дундаж металл авалт |
% |
93% |
Хѳрс хуулалтын харьцаа |
тонн:тонн |
10.9 |
Үйл ажиллагааны зардал |
|
|
Уурхайн ашиглалтын бэлэн мөнгөөр нэгжийн өртөг4 |
US$/унц |
851 |
Нэг унц алтны нийт нэгжийн өртөг (“AISC”)4 |
US$/унц |
869 |
Татварын-өмнөх өнөөгийн үнэ цэн |
|
|
5% хорогдуулалттай (“NPV5%”) |
сая ам.дол |
245 |
7.5% хорогдуулалттай (“NPV7.5%”) |
сая ам.дол |
207 |
10% хорогдуулалттай (“NPV10%”) |
сая ам.дол |
175 |
Татварын ѳмнѳх дотоод өгөөжийн түвшин (“IRR”) |
% |
44% |
Татварын-дараах өнөөгийн үнэ цэн |
|
|
5% хорогдуулалттай (“NPV5%”) |
сая ам.дол |
170 |
7.5% хорогдуулалттай (“NPV7.5%”) |
сая ам.дол |
141 |
10% хорогдуулалттай (“NPV10%”) |
сая ам.дол |
117 |
Татварын дараах дотоод өгөөжийн түвшин (“IRR”) |
% |
35% |
Эргэн тѳлѳх хугацаа (татварын дараа) |
жил |
2.4 |
Хѳрѳнгѳ оруулалтын нѳхцөлүүд |
|
|
Анхны хөрөнгө оруулалт (болзошгүй зардлууд багтсан) |
сая ам.дол |
100 |
Ашиглалтын хугацааны хѳрѳнгө оруулалтуудын зардал |
сая ам.дол |
9 |
Тэмдэглэл:
-
Боловсруулах үйлдвэрийг тэжээх хүдрийн дундаж агуулга
-
Тѳслийн хугацаанд бүтээн байгуулалтын 1 жил, ашиглалтын 6 жил 3 улирал болон уурхайн хаалтын 1 жил багтсан
-
Үйлдвэр нь жилд 8,000 цаг ажиллаж, жилд 650,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байна
-
Үйл ажиллагааны зардал нь Баянхөндий ордын олборлосон алтны унцаар тодорхойлогдсон бөгөөд үүнд $108/унц бүхий роялти, татварын зардлууд багтсан.
Техникийн тайлангийн үр дүнгүүд алтны үнээс хэрхэн хамаарах тухай
Доорх хүснэгтэд алтны үнээс шалтгаалан ѳнѳѳгийн үнэ цэн (“NPV”) болон дотоод ѳгѳѳжийн түвшин (“IRR”) хэрхэн ѳѳрчлѳгдѳхийг харуулав. Үзүүлэлтүүд алтны үнийн ѳсѳлт бууралт нь тѳслийн үр дүнд хэрхэн нөлөөлөхийг илэрхийлнэ.
Хүснэгт 2. Техникийн тайлан– Татварын дараах санхүүгийн үзүүлэлт алтны үнийн мэдрэмтгий чанарын судалгаа
Алтны үнэ |
Нэгж |
$1,400 |
$1,600 |
$1,800 |
$2,000 |
$2,200 |
NPV (5% хорогдуулалттай) |
сая ам.дол |
65 |
118 |
170 |
223 |
275 |
NPV (7.5% хорогдуулалттай) |
сая ам.дол |
48 |
95 |
141 |
188 |
234 |
NPV (10% хорогдуулалттай) |
сая ам.дол |
34 |
76 |
117 |
158 |
200 |
IRR |
% |
18% |
27% |
35% |
42% |
49% |
Геологийн ба үйлдвэрлэлийн нөөцийн тооцоолол
Баянхөндий алтны ордын геологийн нөөцийн тооцоолол
Баянхөндий төслийн геологийн нѳѳцийн тооцооллыг (“Mineral Resource”) AGP Mining Consultants Inc. (“AGP”) NI 43-101 болон CIM стандартын дагуу боловсруулсан бөгөөд 2023 оны 4 дугаар сарын 20-нд батлагдсан. Баянхөндий төслийн геологийн нөөцийг NI 43-101-т тодорхойлсон мэргэшсэн этгээд болох Paul Daigle, P.Geo боловсруулсан.
Геологийн нѳѳцийг тѳлѳвлѳж буй ил уурхайн ханаар хязгаарлан, хэд хэдэн захын агуулгад тулгуурлан тооцоолсон боловч 0.40 г/т захын агуулгыг ашигласан. Захын агуулгын тооцооллууд болон тѳсѳѳллүүдийг Хүснэгт 3 ба тэмдэглэлүүдэд танилцуулсан. AGP нь Баянхөндий төслийн геологийн нѳѳцийн захын агуулгыг 0.40 г/т үзүүлэлтээр тооцоолохыг зѳвлѳсѳн.
Хүснэгт 3 – Баянхөндий Алтны Төсөл – Геологийн нѳѳцийн тооцооллын хураангуй, 2023 оны 4-р сар
Ангилал |
Хэмжээ (сая т) |
Алтны агуулга (Au г/т) |
Унц алт (мян.унц) |
Мөнгөний агуулга (Ag г/т) |
Унц мөнгө (мян.унц) |
Баттай |
4.0 |
3.03 |
394 |
1.44 |
187 |
Бодит |
3.3 |
2.04 |
219 |
1.22 |
131 |
Баттай ба Бодит |
7.4 |
2.58 |
613 |
1.34 |
319 |
Боломжит |
0.2 |
1.08 |
6 |
1.32 |
8 |
Тэмдэглэл:
-
Геологийн нөөц нь эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тооцоогүй.
-
Бүхэлдсэн дүн нь нийлбэр дүнд нөлөөлж болзошгүй.
-
Геологийн нөөцийн батлагдсан огноо: 2023 оны 4 сарын 20.
-
Ил уурхайн геологийн нөөц нь уурхайн ханын хязгаарын оновчлолд багтсан.
-
Дараах үзүүлэлтэд тулгуурлан ил уурхайн захын алтны агуулгыг 0.3 г/т тооцсон:
-
Алтны үнэ нэг унц нь US$2,000
-
Алт авалт 95%
-
Олборлолтын зардал нэг тонн тутамд $3.00
-
Олборлолтын зардал болон ерөнхий, захиргааны зардал нэг тонн тутамд $22.00
-
Нэгдмэл утгад 1м-т алтны агуулгыг 200 г/т, мөнгөний агуулгыг 50 г/т-оор хязгаарласан.
-
Нягтаршил нь литологиос хамааран 2.58 г/см3 - 2.66 г/см3 хооронд хэлбэлзэнэ.
-
Хар Морин Дэл ордын геологийн нөөцийн тоцоолол
Компани нь Баянхөндий алтны ордоос хойд зүгт 2 км-ийн зайд орших Хар Морин Дэл алтны орд (“Dark Horse Mineral Resource”)-ын анхан шатны геологийн нөөцийн тооцооллын тоймыг танилцуулж буйдаа таатай байна. Хар Морийн геологийн нѳѳцийн тооцооллыг (“Mineral Resource”) RPM Global (“RPM”) NI 43-101 болон CIM стандартын дагуу боловсруулсан бөгөөд 2022 оны 11 дугаар сарын 01-нд батлагдсан. Хар Морийн геологийн нөөцийг RPM-ийн ажилтан, Австралийн газар зүйн шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн, NI 43-101-ийн дагуу мэргэшсэн этгээд болох Бат-Очирын Оюунбат бэлтгэсэн.
Хар Морийн геологийн нөөцийн захын агуулгыг тооцохдоо исэлдсэн болон шилжилтийн хүдрийн хүрээнд 0.35 г/т алтны агуулга, анхдагч хүдрийн хүрээнд 1.02 г/т байхаар тооцоолсон. Геологийн нѳѳцийг тѳлѳвлѳж буй ил уурхайн ханаар хязгаарласан. Захын агуулгын тооцооллууд болон тѳсѳѳллүүдийг Хүснэгт 4 ба тэмдэглэлүүдэд танилцуулав.
Хүснэгт 4. Хар Морь алтны орд – Геологийн нөөцийн тооцооллын хураангуй, 2022 оны 11-р сард
Төрөл |
Бодит геологийн нөөц |
Боломжит геологийн нөөц |
||||
Тонн |
Агуулга |
Унц |
Тонн |
Агуулга |
Унц |
|
(мян.т) |
г/т Au |
(мян.унц) |
(мян.т) |
г/т Au |
(мян.унц) |
|
Исэлдсэн |
578 |
3.0 |
56.2 |
75 |
1.1 |
2.7 |
Шилжилтийн |
99 |
1.5 |
4.8 |
109 |
1.2 |
4.1 |
Анхдагч |
5 |
4.9 |
0.7 |
- |
- |
- |
Нийт |
682 |
2.8 |
61.7 |
184 |
1.2 |
6.8 |
Тэмдэглэл:
-
Геологийн нѳѳцийн тооцооллыг Австралийн газар зүйн шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн, RPM Global компанийн ажилтан Бат-Очирын Оюунбат (“Oyunbat Bat-Ochir”) боловсруулж баталгаажуулсан. Бат-Очир нь ордын эрдэсжилт болон ордын хэв маяг, хэлбэрийн талаар хангалттай туршлагатайгаас гадна CIM-ийн ил тод байдлын стандартад тодорхойлсон Мэргэшсэн этгээдийн шаардлага хангасан мэргэжилтэн юм.
-
Дээрх хүснэгтэд тайлагнасан бүх нѳѳцийн тооцооллууд нь 2022 оны 11-р сарын 1-ны өдрийн тооцоолол юм. Нѳѳцийн тайлан нь нарийн ѳгѳгдѳл биш бѳгѳѳд судалгааны үр дүн, байршил, хэлбэр болон тархац зэрэг хязгаарлагдмал мэдээлэлд тулгуурлан боловсруулагдсан. Дээрх ѳгѳгдлүүд нь тооцооллын харьцангуй байдалд тулгуурласан бүхэл тоогоор тоймлосон болно. Үүнээс шалтгаалсан тооцооллын зѳрүү гарах магадлалтай.
-
Нѳѳцийн тайланг хуурай, газар дээрх тѳлѳвт нь үндэслэн тайлагнасан.
-
Геологийн нөөцийн захын агуулгыг исэлдсэн болон шилжилтийн хүдрийн хувьд 0.35 г/т, анхдагч хүдрийн хүрээнд 1.02 г/т байхаар тооцоолсон. Эдгээр захын агуулгын тооцоог RPM-ийн дотоод захын агуулгын тооцоолуураар тодорхойлсон бөгөөд үүнд хүдрийн 5%-ийн алдагдал 10%-ийн бохирдол ба алтны үнийг нэг унц нь US$1,723 байхаар тооцоолсон. Мөн олборлолтын зардал нэг тонн тутамд US$3, нэг тонн хүдрийг боловсруулах зардал US$16, тээрэм болон боловсруулалтын хувь хэмжээ нь исэлдсэн хүдрийн хувьд 90%, шилжилтийн хүдрийн хувьд 87%, анхдагч хүдрийн хувьд 30% байх төсөөлөлд тулгуурлан боловсруулсан. Нѳѳцийн тайланд уурхайн оновчилсон хязгаарыг алтны үнэ $2,000 ам.доллараар төсөөлсөн нь урт хугацааны урьдчилан таамагласан үнээс 1.4 дахин өндөр байна.
-
Дээрх геологийн нѳѳц нь эдийн засгийн тооцоололд ороогүй бѳгѳѳд эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тооцоогүй болно.
Баянхөндий болон Хар Морь ордын үйлдвэрлэлийн нөөцийн тооцоолол
Баянхөндий болон Хар Морь ордын ТЭЗҮ-д багтсан үйлдвэрлэлийн нөөцийн тооцооллыг O2 Mining Limited-ийн захирал, мэргэшсэн этгээд Жулиен Лауренс 2014 оны геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийн CIM стандартын тодорхойлолтыг ашиглан, NI 43-101 эрдсийн нѳѳцийн тайлагналын стандартад (“NI 43-101”) нийцүүлэн боловсруулсан. Баянхөндий ордын нийт үйлдвэрлэлийн нөөцийг Хүснэгт 5-д, Хар Морин Дэл ордын үйлдвэрлэлийн нөөцийг Хүснэгт 6-д тус тус харуулав. Үйлдвэрлэлийн нѳѳц (“Mineral Reserve”) нь энэхүү хэвлэлийн мэдээнд тусгасан шинэчилсэн геологийн нѳѳц (“Mineral Resource”)-д үндэслэсэн. Баянхөндий болон Хар Морийн үйлдвэрлэлийн нөөц нь баттай болон бодит (“Measured and Indicated”) геологийн нөөцөд үндэслэсэн ба 2023 оны 8 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Нөөцийг боловсруулахдаа O2 Mining компани нь ТЭЗҮ-ийн түвшний ил уурхайн инженерийн загварчлал болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны үзүүлэлт дээр тулгуурласан.
Үйлдвэрлэлийн нөөцийн тооцоололд захын агуулгыг нэг унц алтыг $1,816 үнэтэй байхад тулгуурлан, Баянхөндий ордын хувьд 0.63 г/т алт, Хар Морь ордын хувьд 0.68 г/т алтны агуулгаар тооцоолсон. Уурхайн блок загварт тодорхойлсноор эрдсийн алдагдал 2.5%, бохирдол 10% байна.
Хүснэгт 5 болон 6-д танилцуулсан Баянхөндий болон Хар Морь ордын үйлдвэрлэлийн нөөцийн тайлан 2023 оны 08-р сарын 01-ний өдрөөр хүчин тѳгѳлдѳр болсон.
Хүснэгт 5. Баянхөндий алтны орд – Үйлдвэрлэлийн нѳѳцийн тооцооллын хураангуй, 2023 оны 08-р сарын 01
Тонн (мян.т) |
Агуулга (г/т Au) |
Агуулсан Au (мян.унц) |
Агуулга (г/т Ag) |
Агуулсан Ag (мян.унц) |
|
Батлагдсан |
2.7 |
4.1 |
360.2 |
1.7 |
159.4 |
Магадалсан |
1.1 |
3.0 |
104.7 |
1.7 |
61.1 |
Нийт |
3.8 |
3.8 |
464.9 |
1.7 |
220.5 |
Хүснэгт 6. Хар Морь алтны орд – Үйлдвэрлэлийн нѳѳцийн тооцооллын хураангуй, 2023 оны 8 сарын 01
Ангилал |
Тонн (мян.т) |
Агуулга (г/т Au) |
Агуулсан Au (мян. унц) |
Батлагдсан |
- |
- |
- |
Магадалсан |
0.2 |
7.0 |
48.8 |
Нийт |
0.2 |
7.0 |
48.8 |
Тэмдэглэл:
-
Үйлдвэрлэлийн нөөцийн тооцоо 2023 оны 8 сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон бөгөөд O2 Mining Limited компанийн Жулиен Лауренс нь мэргэшсэн этгээд;
-
Ашигт малтмалын нөөцийн тооцооллыг 2014 оны Канадын Уул уурхай, Металлург болон Газрын тосны хүрээлэнгийн (CIM) Тодорхойлолтын Стандарт (2014 CIM Тодорхойлолтын Стандарт) болон 2003 оны CIM Шилдэг Практик Удирдамжийн дагуу бэлтгэсэн;
-
Нөөцийг ил уурхайн аргаар олборлохоор тооцоолсон;
-
Хаягдал болон хүдрийн захын хязгаарыг моделийн блок бүрийн борлуулалтын цэвэр ашгийн тѳлбѳрт тулгуурлан тооцсон. БЦАТ-ийг уурхайн бус алдагдал, тээвэрлэлт, хайлуулах болон цэвэршүүлэх зардлуудад тулгуурлан тооцоолсон;
-
Нөөцийг тооцоолохдоо нэг унц алтны үнэ $1,816 ам.доллар тѳсѳѳлөл дээр үндэслэсэн;
-
Ашигт Малтмалын Нөөцөд 10% бохирдолт болон 2.5% алдагдал багтсан.
Олборлох аргачлал
Баян Хөндий ордын ТЭЗҮ нь жилд 650,000 тонн хүдрээр үйлдвэрийг тэжээх хүчин чадал бүхий ил уурхайд тулгуурласан. 4.0 г/т алтны дундаж агуулга бүхий 4.0 сая тонн олборлох боломжтой хүдэр багтсан бѳгѳѳд, хѳрс хуулалтын харьцаа 10.9:1 байна (тонн хаягдал: тонн үйлдвэр тэжээх хүдэр). Хүдэржилт нь газрын дѳт гүнд буюу хүдрийн дийлэнх хэсэг нь газрын гадаргаас доош 100 метрийн гүнд байна. Ордыг структур, агуулга болон гүнээс шалтгаалан ил уурхайн аргаар ашиглах боломжтой. Ашиглалтын үед урвуу хутгуурт гидравлик экскаватор ашиглана. Тэсэлсэн хѳрс, материалыг автосамосвалд ачин, хаягдал материалыг уурхайтай залгаа орших нэгдсэн хаягдлын байгууламжид (“IWF”) хуримтлуулан, хүдрийг боловсруулах үйлдвэрийн дэргэдэх тээрэм эсвэл хүдрийн овоолго (“ROM”) руу шилжүүлнэ.
Баянхөндий ордын ТЭЗҮ-д компани олборлолтыг гүйцэтгэх бөгөөд энэ нь O2 Mining компанийн туршлагад тулгуурлан Монголын ижил төстэй ил уурхайн нөхцөл байдал, томоохон зардлуудын хүрээнд авсан үнийн санал дээр үндэслэсэн. Энэ тохиолдолд эзэмшигч нь томоохон тоног төхөөрөмжийг түрээслэн, бага оврын тоног төхөөрөмж болон хүний нөөцөөр хангана. Уурхайн төлөвлөгөөнд 4ш экскаватор (2 х хүдэр, 2 х хаягдал), 20 х 55 тонн даацтай автосамосвал, 3ш тэсэлгээний өрөм, шаардлагатай материалын зѳѳврийн нэмэлт ба туслах хэрэгслийг багтаасан. Олборлолтын хуваарийн шаардлагыг ханган ажиллахын тулд олборлолтын хүрээнд хамгийн дээд тал нь 260 (үндсэн болон гэрээт) ажилтантай ажиллана.
Боловсруулалт
ТЭЗҮ-д овоолгын хүдрийн материалыг боловсруулахдаа уламжлалт буюу бутлан, тээрэмдэж, баяжуулан, нүүрстэй уусгах технологиор алтыг ялгаж авахаар тѳлѳвлѳсѳн. 360-Global нь боловсруулах үйлдвэрийн загварчлалыг Blue Coast Research-ийн боловсруулалтын үзүүлэлтийн оновчлол зэрэг судалгаанд тулгуурлан тодорхойлсон. Энэхүү оновчлолд 60 микронд хүргэн 80% хүртэл бутлах, нунтаглах мѳчлѳгийн ѳгѳгдлийн загварчлал, баяжуулах мѳчлѳгийн бага цианидийн баяжуулалт; 36 цагийн хадгалалт, нүүрсэнд шингээх үзүүлэлтүүд, хоргүйжүүлэх урвалжийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүд багтсан. Боловсруулах мѳчлѳг нь усны нѳхѳн сэргээлтийг хамгийн ѳндѳр түвшинд байлгах, усгүйжүүлэх үйл явцыг хамгийн үр дүнтэй буюу хаягдлын чийгшлийг 15%-д байлгах, химийн болон урвалжийн хэмжээг бууруулж, байгаль орчны нѳлѳѳллийг хамгийн бага түвшинд байлгахаар тѳлѳвлѳгдсѳн.
Хүдэр боловсруулах үйлдвэрийг Баянхѳндийн ил уурхайтай зэрэгцээ барих бѳгѳѳд ѳдѳрт 1,935 тонн хүдэр, жилд 650,000 тонн хүдэр боловсруулна. Уурхайн ашиглалтын хугацаанд 4.0 г/т дундаж агуулга бүхий нийт 4.0 сая тонн хүдрийг боловсруулна. Тѳслийн хугацаанд металл авалт 92.6% байх бѳгѳѳд Баянхөндий ордоос нийт 476,000 унц алт үйлдвэрлэнэ.
Үйл ажиллагааны зардал
Үйл ажиллагааны зардлыг дээр дурдсан олборлолтын болон боловсруулалтын хувилбарууд дээр үндэслэн, эзэмшигч олборлолтыг гүйцэтгэхээр төсөөлсөн. Үйл ажиллагааны хүрээнд уурхайн эрчим хүчийг дизель болон нарны эрчим хүч хослуулсан эрчим хүч худалдан авах гэрээний дагуу хангана. Бусад зардлуудыг компани хариуцан ажиллана. Баянхѳндий тѳслийн хувьд нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг $869 ам.доллар байхаар тооцоолсон.
Хүснэгт 7. Үйл ажиллагааны зардал
|
УАХ (сая ам.дол) |
ам.дол /унц |
ам.дол /тонн |
Олборлолтын зардал |
165 |
347 |
41 |
Боловсруулалтын зардал |
166 |
349 |
41 |
Ерөнхий ба захиргааны зардал |
20 |
43 |
5 |
Нийт үйл ажиллагааны зардал |
352 |
739 |
88 |
Нөөц ашигласны төлбөр & бусад зардал |
51 |
108 |
13 |
Ашиглалтын үеийн хѳрѳнгѳ оруулалт ба уурхайн хаалтын зардал |
10 |
22 |
3 |
Алт үйлдвэрлэх нэгжийн ѳртѳг |
414 |
869 |
103 |
Тэмдэглэл: Бүхэл тоогоор тоймолсон дүн нь тооцооллын зөрүү үүсгэх боломжтой
Хѳрѳнгийн зардал
Уурхай байгуулалт, боловсруулах үйлдвэр болон холбогдох дэд бүтцийн анхан шатны хѳрѳнгийн зардлыг (0 жилд) 88 сая ам.доллар хэмээн тооцоолсон. Боловсруулалтын өмнөх зардал, эхний дүүргэлт, талбайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн зардал нь 2 сая ам.доллар болохоор тооцоолсон. Үүнд нэмэлтээр хөрөнгийн зардлын тооцоонд 12% буюу 10 сая ам.долларын болзошгүй зардлыг шингээсэн. Тогтвортой хѳрѳнгѳ оруулалтад 4 сая ам.доллар, үлдэгдэл ѳртгийг багтаасан хаалтын зардалд 7 сая ам.долларыг тусгасан. Баянхѳндий алтны тѳслийн ашиглалтын хугацааны нийт хѳрѳнгийн зардлыг 109 сая ам.доллар хэмээн тооцов. Өнөөдрийг хүртэл ойролцоогоор 5 сая долларын зардал гарсан бөгөөд энэ нь урт хугацаанд ашиглах тоног төхөөрөмж, түр барилга байгууламж, газар шорооны ажил зэрэгт урьдчилгаа байдлаар зарцуулсан.
Хүснэгт 8. Хөрөнгийн зардал
|
(сая ам.дол) |
Боловсруулах үйлдвэр |
47 |
Үйлдвэрээс бусад дэд бүтэц |
14 |
Барилга байгууламжийн шууд бус зардал |
27 |
Бүтээн байгуулалтын зардал |
88 |
Олборлолтын өмнөх зардал |
2 |
Болзошгүй зардал |
10 |
Нийт боловсруулах үйлдвэр ба дэд бүтэц |
100 |
Тогтвортой хөрөнгө оруулалт |
4 |
Нөхөн сэргээлт ба уурхайн хаалт |
7 |
Үлдэгдэл өртөг |
(2) |
Нийт |
109 |
Тэмдэглэл: Бүхэл тоогоор тоймолсон дүн нь тооцооллын зөрүү үүсгэх боломжтой
Байгаль орчин ба Тусгай зөвшөөрөл
2020 онд Эрдэнэ Ресурс нь хараат бус Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (“ЕСБХБ”, “EBRD”)-ын Гүйцэтгэтгэлийн Шаардлагын дагуу боловсруулсан. Монгол Улсын хууль эрхзүйн шаардлагад нийцсэн Байгаль Орчинд Нөлөөлѳх Байдлын Нарийвчилсан Үнэлгээ (“БОНБНҮ”) -г 2021 онд батлуулсан. Төслийн санхүүжилтийн зээл олгогч тал 2021, 2022 онуудад зээлийн судалгааны хүрээнд нэмэлт судалгаа хийсэн.
Эрдэнэ Ресурсийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах 12 барилга байгууламжийн зөвшөөрлийг авсан. Үүнд боловсруулах үйлдвэр багтсан 9 байгууламжийн барилга угсралтын зөвшөөрөл олгогдсон ба одоогоор хэд хэдэн байгууламжийн газар шорооны ажил хийгдэж байна.
Төслийн санхүүжилт болон Дараагийн алхмууд
2020 оноос Компани нь зээлийн санхүүжилт тѳвлѳрүүлэх зорилгоор Төслийн Санхүүжилтийн Зөвлөх HCF компанитай хамтран ажиллаж байна. HCF нь Лондон хотод төвтэй, олон улсын байгалийн нѳѳц, дэд бүтцийн салбарт тѳвлѳрѳн санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хараат бус байгууллага юм. HCF нь тѳслийн мѳчлѳгийн аль ч үе шатанд стратегийн болон санхүүгийн зѳвлѳгѳѳ, зээлийн санхүүжилтийн тѳлѳвлѳлтѳд хамтарч ажилладаг. HCF нь Монгол Улс дахь хамгийн том уул уурхайн төсөл болох Оюу Толгойн санхүүжилтийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай, мөн Эрдэнэ Ресурсийн стратегийн хѳрѳнгѳ оруулагч болон Монгол Улсын томоохон хѳрѳнгѳ оруулагчдын нэг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай (“ЕСБХБ”) хамтран ажилладаг.
Олон улсын санхүүгийн хоёр байгууллага Баянхөндий төслийн нарийвчилсан судалгааг хийсэн бөгөөд зээлийн санхүүжилтийг хийхээр төлөвлөж байна. Тус байгууллагууд Оюутолгой зэс-алтны төслийн томоохон санхүүжүүлэгчийн хувьд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Санхүүжилтийн багцын ойролцоогоор 65%-г зээлийн санхүүжилтээр хийхээр төсөөлж байна.
2023 оны 1-р сарын 10-нд байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд ММС-ийн хөрөнгө оруулалтаар төслийн санхүүжилтийн хувьцаат капиталын хэсгийг төвлөрүүлсэн. (Хэвлэлийн мэдээтэй дараах линкээр танилцана уу). Стратегийн түншлэлийн гэрээний онцлох зүйлс:
-
MMC нь Хонг Конгийн хөрөнгийн биржид (HKEx:975) үнэт цаасаа бүртгүүлэн арилждаг Монгол Улсын хамгийн том, олон улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм.
-
MMC нь гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ.
-
Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-г эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 5 км-ийн талбайд эзэмших тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй.
-
Түншлэлийн эхний 2 үе шат болох 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 2023 оны 1 болон 5-р саруудад техникийн судалгаа, ТЭЗҮ, бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болон Баянхөндий алтны төслийн хайгуулын хөтөлбөрт зориулан хийсэн.
-
2023 оны 3-р улиралд стратегийн түншлэлийн 3-р үе шатыг эцэслэх бөгөөд бүтээн байгуулалтын шийдвэрийг гаргаснаар ММС нь 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, Баянхөндий алтны төслийн санхүүжилтийн хувьцаат капиталын хэсгийг бүрэн хангана.
-
Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн Гүйцэтгэх захирал болон Техникийн үйл ажиллагаа хариуцсан захирал, ММС нь ЭM-ийн Үйл ажиллагаа болон Санхүү хариуцсан захирлуудыг тус тус томилно.
-
Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос зүүн зүгт 30 орчим километр-т орших Зуун Мод молибден-зэсийн орд, Хөвийн Хар зэсийн төслүүдийг 100% эзэмшсэн хэвээр байна.
Төслийн санхүүжилтээс гадна ирэх саруудад дараах ажлуудад төвлөрнө:
-
Бүтээн байгуулалтын бэлтгэл, газар шорооны ажлыг үргэлжлүүлэх;
-
Төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлуудын гэрээ байгуулах;
-
Төслийн цахилгаан, эрчим хүч худалдан авах гэрээг эцэслэх;
-
Өртгийн инженерчлэлийг багтаасан төслийн гүйцэтгэлийн хуваарийг оновчтлох;
-
Эрдэнэ Ресурс, ММС-ийн ТУЗ-өөс бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрөл авах;
-
Хөндий Эрдсийн Дүүргийн нөөцийг нэмэгдүүлэхээр хайгуулын ажлуудыг үргэлжлүүлж, геологийн нөөцийг үйлдвэрлэлийн нөөц болгох зэрэг багтаж байна.
ТЭЗҮ боловсруулахад оролцсон зѳвлѳх байгууллагууд
Шинэчилсэн ТЭЗҮ болон холбогдох Нарийвчилсан инженерчлэлийн загварчлал (“DED”)-ын ажлыг дараах туршлагатай олон улсын болон Монголын компаниудын нэгдэл гүйцэтгэсэн:
-
О2 Майнинг Лтд (“O2”) нь шинэчилсэн ТЭЗҮ, уурхайн тѳлѳвлѳлт ба загварчлал (уурхайн хаалт багтсан), боловсруулах зураг төсөл, үйл ажиллагааны зардлын тооцоо болон санхүүгийн үнэлгээ зэрэг үндсэн ажлуудыг гүйцэтгэсэн. O2 нь Хонг Конг-д тѳвтэй, Австрали, Азийн бүс нутагт уурхай хѳгжүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн компани бөгөөд Монгол Улсад 15 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй алт болон нүүрсний уурхайн ашиглалт, үйл ажиллагаа, загварчлал, бүтээн байгуулалтад оролцсон туршлагатай компани юм.
-
Рома Групп Лтд (“Roma”) нь инженерчлэл, бизнес болон хѳрѳнгийн үнэлгээ, эрсдэлийн тооцоолол болон компанийн үнэлгээ, нэгдэл зэрэг үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг бүс нутгийн тэргүүлэх байгууллага ба NI 43-101 стандартын дагуу ТЭЗҮ-ийн тайланг боловсруулахад тэргүүлэн ажиллана. Рома нь Хонг Конгийн Хѳрѳнгийн Биржид бүртгэлтэй компани бѳгѳѳд Монгол болон олон улсад уул уурхай, санхүүгийн байгууллагуудтай техникийн судалгаа, үнэлгээний тѳслүүдийг удирдан ажилласан туршлагатай.
-
ТЭЗҮ, анхан шатны инженерийн загварчлалын тайланг боловсруулахад Монголын олон компаниуд хамтран ажилласан. Эрдэнэ Ресурс нь Монгол Улсын хууль, дүрэм журмуудад болон олон улсын стандартад нийцүүлэн үйл ажиллагааны бүхий л үе шатанд дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг чухалчилсаар ирсэн.
-
360-Глобал Инк (“360-Global”) нь ТЭЗҮ, инженерийн загварчлалд багтах боловсруулах үйлдвэрийн загварчлал, нарийвчилсан инженерчлэлийн загварчлалыг хийж гүйцэтгэсэн. 360-Глобал Инк нь Австрали, Филиппин улсуудад тѳвтэй бѳгѳѳд Монгол болон БНХАУ, Канад, Австрали болон Африк-т алтны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн загварчлал хийх үйлчилгээ үзүүлдэг туршлагатай байгууллага юм.
-
Эй Ти Си Виллиамс PTY Ltd (“ATCW”) нь эрдсийн хаягдлын байгууламж, удирдлага болон уурхайн хаалтын тѳлѳвлѳлтийг боловсруулсан. АТСW нь Австралид тѳвтэй бѳгѳѳд Оюу Толгой зэрэг тѳслүүдэд хаягдлын тээвэр, хадгалалт, хаалт болон усны удирдлага зэрэг үйлчилгээ үзүүлсэн туршлагатай.
-
Blue Coast Research Ltd (“BCR”) нь Баянхөндий алтны тѳслийн металлургийн судалгаа боловсруулалтыг гүйцэтгэсэн. BCR нь алтны ордуудын судалгааг хийж гүйцэтгэж байсан туршлагатай бѳгѳѳд ѳнѳѳг хүртэл Баянхѳндий болон Алтан Нар тѳслүүдийн металлургийн судалгааг гүйцэтгэж байна.
-
Ramboll Australia Pty (“Ramboll”) уурхайн усан хангамж, уурхайн ус судлалын техникийн хяналт, үнэлгээ хийсэн. Ramboll нь барилга, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, ус, менежментийн зөвлөгөө, архитектур, ландшафтын чиглэлээр ажилладаг дэлхийн архитектур, инженерчлэл, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм.
-
Fugro Ltd (“Furgo”) нь Баянхөндий, Хар Морь ил уурхайн геотехникийн үнэлгээг хийсэн. Furgo нь гео-датагаар тэргүүлэгч компани юм.
-
AGP Mining Consultants Inc. (“AGP”) нь Баянхөндий алтны ордын геологийн нөөцийн тооцоог хийж гүйцэтгэсэн. AGP нь уурхайн инженерийн бүрэн үйлчилгээ үзүүлдэг компани юм.
-
RPM Global Inc. (“RPM”) нь Хар Морь алтны ордын геологийн нөөцийн тооцоог хийж гүйцэтгэсэн. RPM нь уул уурхайн салбарт чиглэсэн зөвлөх үйлчилгээ, программ хангамж, сургалтын үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллага юм.
-
Sustainability East Asia, Ramboll, Эко Трейд компаниуд нь Байгаль орчин, нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээг 2020 оны 6 сарын 4-нд танилцуулсан. (Хэвлэлийн мэдээтэй дараах линкээр танилцана уу).
Мэргэшсэн этгээд (геологич) ба дээжлэлтийн протокол
Энэхүү хэвлэлийн мэдээнд багтсан Баянхөндий ордын ТЭЗҮ-ийн санхүүгийн загвартай холбоотой мэдээлэл нь O2 Mining Limited-ийн ажилтан Марк Рэйнолдс (“Mark Reynolds”)-ийн боловсруулсан, хянасан мэдээлэлд суурилсан болно. Энэхүү хэвлэлийн мэдээ дэх Баянхөндий ордын ТЭЗҮ-ийн хѳрѳнгѳ оруулалт ба үйл ажиллагааны зардлын тооцоотой холбоотой мэдээлэл нь FAusIMM ба O2 Mining Ltd компанийн захирал Жулиен Лауренс (Julien Lawrence)-ийн боловсруулсан, хянасан мэдээлэлд суурилсан болно. Энэхүү хэвлэлийн мэдээ дэх Баянхөндий ордын ТЭЗҮ-ийн боловсруулах үйлдвэрийн загварчлал болон алт авалтын аргачлалтай холбоотой мэдээллийг FAusIMM-ийн гишүүн ба О2 Майнинг ХХК-тай хамтран ажилладаг Жеффри Жардин (Jeffrey Jardine)-ийн боловсруулсан, хянасан мэдээлэлд үндэслэсэн болно. Хэвлэлийн мэдээ дэх Баянхѳндий ордын нѳѳцийн тооцооллыг AGP Mining Consultants Inc-ийн ажилтан Пол Даигл (“Paul Daigle”), P.Geo, боловсруулж, баталгаажуулсан. Баянхѳндийн геологийн нѳѳцийн тооцооллыг Австралийн газар зүйн шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн, RPM Global компанийн ажилтан Бат-Очирын Оюунбат (“Oyunbat Bat-Ochir”) боловсруулж баталгаажуулсан. Баянхѳндийн үйлдвэрлэлийн нѳѳцийн тооцооллыг Жулиен Лауренс (Julien Lawrence)-ийн боловсруулсан, хянасан мэдээлэлд суурилсан болно. н.Рэйнолдс, Лауренс, Жардин, Даигл ба Бат-Очир нар нь энэ тѳрлийн орд болон эрдэсжилтийн тѳрлийн талаар өндөр мэдлэг туршлагатай, NI 43-101-т тодорхойлсон мэргэшсэн мэргэжилтнүүд юм. Ноён Рэйнолдс, Лауренс, Жардин, Даигл ба Бат-Очир нар нь Эрдэнэ Ресурстай холбоотой ашиг сонирхлын зѳрчилгүй .
Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжилгээнд оруулсан. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид алтны агуулгыг стандарт Хайлуулах аргаар (fire assay), бусад 33 химийн элементийг Индукцын хос плазмт спектрометрийн арга (Inductively Coupled Plasma Optical Emission Spectroscopy) ашиглан тогтоосон. 5 г/т алтны агуулгаас дээш агуулга илэрсэн дээжүүдэд алтны шигшүүрийн шинжилгээ (screenmetallic gold analysis) хийсэн ба энэ нь 500 г дээжний 75 микроноос бага байх 30 г бүхий 3 дээж болон 75 микроноос том байх хэсгүүдэд хийгдсэн алтны хайлуулах (fire assay) шинжилгээнүүдийн жигнэсэн дунджаар илэрхийлэгддэг.
Эрдэнийн дээжлэлтийн протокол нь (хүдэржилт болон чулуулгийн төрлөөс хамаарч) зарим нэг жижиг, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгассан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцганд үлдээн Компанийн Баян Хөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн хийж Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд тээвэрлэдэг. Тээвэрлэлтийг Эрдэнэ Ресурсийн ложистикийн гэрээт компани Монруд ХХК гүйцэтгэдэг.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсад бүртгэлтэй хайгуулын компани юм. Компани нь Монгол улсын баруун урд бүсэд хайгуул хийх эрх бүхий 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн вебсайт www.erdene.com-оос авч танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэгтул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээллийг авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.
Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
YouTube: https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA