Тайлагнах үүрэг бүхий хувьцаа гаргагчийн хувиар Эрдэнэ Канадын үнэт цаасны захиргаа болон Канадын үнэт цаасны хадгаламжийн төвийн үйлчилгээ болох Цахим баримт бичгийн дүн шинжилгээ, хайлтын систем (SEDAR)-д мэдээллийн тайлангуудаа тогтмол хүргүүлдэг. Энэхүү систем нь:
- Канад дахь үнэт цаас зохицуулагч байгууллагын шаардсан үнэт цаасны мэдээллийг цахим хэлбэрээр хүргүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
- Канадын үнэт цаасны талаар цугларсан мэдээллийг олон нийтэд түгээх боломж олгодог.
- Цахим хэлбэрээр тайлагнагч болон Канадын үнэт цаасны зохицуулагч байгууллага хооронд цахим харилцаа холбоо тогтоох боломжийг бүрдүүлдэг.
Эрдэнэ нь SEDAR-д компанийн хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэх улирал тутмын тогтмол тайлан, санхүүгийн гүйцэтгэл, компанийн хувьцаа эзэмшигчдэд хамааралтай материаллаг мэдээлэл зэргийг хүргүүлдэг.