Петер К.Акерли, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Захирал, ТУЗ-ийн гишүүн
Петер Акерли нь ашигт малтмалын хайгуул, төслийн санхүүжилт, төсөл хөгжүүлэлт болон хөрөнгийн биржид бүртгэлтэй ашигт малтмалын компаниудыг удирдах чиглэлээр 35 жил ажилласан туршлагатай. Тэрээр Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн үүсгэн байгуулагчдын нэг ба 2003 оны 3 дугаар сараас хойш Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.
Тэрээр ажил мэргэжлийнхээ он жилүүдийн дийлэнх хугацаанд Хойд, Өмнөд Америк, Ази тивийн орнуудад ажилласан ба тэр дундаа Монгол Улсад молибден-зэсийн томоохон ордын нөөцийг баталгаажуулах, Алтан Нар алтны ордыг илрүүлж, нөөцийг тогтоох, Баян Хөндий алтны ордыг нээн илрүүлэх зэрэг ажлуудад техникийн багийг удирдан ажилласан туршлагатай геологич юм. Мөн компанийн нэгдэн нийлэх үйл ажиллагаа, хувь нийлүүлэх болон санхүүжилтийн чиглэлээр арвин туршлагатай бөгөөд 2004 онд Эрдэнэ Ресурс Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсноос хойш дээр дурдсан санхүүжилтүүд болон үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан. Петер Акерли нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Мориен Ресурсиз Корпорацийн (“Morien Resources Corp”) захирлаар ажиллахдаа “Эрдэнэ” компанийг үүсгэн байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, Донкин Коул (“Donkin Coal”), Блэк Пойнт Аггригейт (“Black Point Aggregate”) төслүүдийг худалдан борлуулж, Гленкоре-Кстрата (“Glencore-Xstrata”) болон Вулкан Материалс (“Vulcan Materials”) компанитай хэлэлцээрийн үйл ажиллагаанд оролцон, ногдох хувь хэмжээг борлуулалтын цэвэр ашгийн төлбөр болгон хөрвүүлсэн.
2019 онд, Монгол улсын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон; 2022 онд Монгол Улсын уул уурхайн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллан, хувь нэмрээ оруулсныг үнэлж “Оны шилдэг хөрөнгө оруулагч” шагналаар тус тус шагнасан.
Мөн тэрээр Темекс Ресурсиз Корпорацийн (“Temex Resources Corp”) Удирдах зөвлөл болон компанийг Лейк Шор Гоулд Корпорацид (“Lake Shore Gold Corp”) худалдах үйл ажиллагааны Тусгай хороонд ажиллан, зөвлөгөө өгч ажилласан. Түүнээс гадна, Нова Скошиа мужид амжилттай хэрэгжиж буй “Катапульт” манлайллын хөтөлбөрийг санаачлан, гол дэмжигч компанийн нэг болгох эхлэлийг тавьсан. Петер Акерли нь Халифакс дахь Сэнт Мэригийн (Saint Mary’s University) их сургуулийг геологич мэргэжлээр (BSc) төгссөн (1988).