Петер K.Акерли, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн
Петер Акерли нь ашигт малтмалын хайгуул, төслийн санхүүжилт, төсөл хөгжүүлэлт болон хөрөнгийн биржид бүртгэлтэй ашигт малтмалын компаниудыг удирдах чиглэлээр 35 жил ажилласан туршлагатай. Тэрээр Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн үүсгэн байгуулагчдын нэг ба 2003 оны 3 дугаар сараас хойш Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.
Тэрээр ажил мэргэжлийнхээ он жилүүдийн дийлэнх хугацаанд Хойд, Өмнөд Америк, Ази тивийн орнуудад ажилласан ба тэр дундаа Монгол Улсад молибден-зэсийн томоохон ордын нөөцийг тодорхойлж, Алтан Нар алтны ордыг илрүүлэн нөөцийг тогтоох, Баянхөндий алтны ордыг нээн илрүүлэх зэрэг ажлуудад техникийн багийг удирдан ажилласан туршлагатай геологич юм. Мөн компанийн нэгдэн нийлэх үйл ажиллагаа, хувь нийлүүлэх болон санхүүжилтийн чиглэлээр арвин туршлагатай бөгөөд 2004 онд Эрдэнэ Ресурс Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсноос хойш дээр дурдсан санхүүжилтүүд болон үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан.
Мөн тэрээр Темекс Ресурсиз Корпорацийн (“Temex Resources Corp”) Удирдах зөвлөлд ажиллах хугацаандаа компанийг Лейк Шор Гоулд Корпорацид (“Lake Shore Gold Corp”) худалдах үйл ажиллагааны Тусгай хороонд ажиллан, зөвлөгөө өгч ажилласан. Түүнээс гадна, Нова Скошиа мужид амжилттай хэрэгжиж буй “Катапульт” манлайллын хөтөлбөрийг санаачлан, гол дэмжигч компанийн нэг болгох эхлэлийг тавьсан. Петер Акерли нь Халифакс дахь Сэнт Мэригийн (Saint Mary’s University) их сургуулийг геологич мэргэжлээр (BSc) төгссөн (1988).