Эрдэнэ Ресурс нь аюулгүй ажиллагааг байгууллагын үүрэг төдийгүй хувь хүний хариуцлага гэж үздэг. Компанийн ажилчид болон оролцогч талуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, мөн түүнчлэн аюулгүй байдал нь компанийн нэн тэргүүний чухал асуудлуудын нэг юм.
Компанийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, харуул хамгаалалтын бодлого нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хамгаалалтын асуудалтай холбоотой эрсдлүүдийг үнэлж, бууруулах заавар журам, протоколыг дэлгэрэнгүй заасан байдаг ба түүнтэй холбоотой хариуцлага, мониторинг, үнэлгээний зохицуулалтыг тодорхойлсон байдаг.
Эрдэнэ Ресурс нь төслийн талбай, оффис зэрэг ажлын байр бүрд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны арга хандлагыг хэвшүүлэн ажилладаг. Мөн ажлын байр, талбай нь компанийн бодлого, эрх зүйн шаардлагыг хангаж буй эсэхийг тогтмол хянан шалгадаг болно.

Хөдөлмөрийн чадвар түр алдалт
0
Ажилтан (компанийн болон туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтан) ажилдаа эргэн орж чадахгүйн улмаас тэтгэмж авах тохиолдлыг “хөдөлмөрийн чадвар түр алдалт” гэнэ.

Хөдөлмөрийн чадвар хязгаарлагдах
0
Ажилтан өөрийн ердийн ажил үүрэгтээ эргэн орж чадахгүй болох тохиолдолыг “хөдөлмөрийн чадвар хязгаарлагдах” гэнэ

Эмчилгээ хийгдэх шаардлагатай гэмтэл, осол
0
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд эмнэлгийн мэргэжилтнээс эмчилгээ, үйлчилгээ авах шаардлагатай болсон тохиолдлыг ”эмчилгээ хийгдэх шаардлагатай гэмтэл осол” гэнэ.
