Алтан Сум

  • Товч танилцуулга

    Компанийн 100% эзэмшдэг, алт-мөнгөний Алтан Сум төсөл нь Хөндий тусгай зөвшөөрлийн талбайд, Баян Хөндий төслөөс хойш 3.5 километр зайд, гүний томоохон структурын огтолцол дээр байрладаг.

    Эрдэнэ компани нь 2013 онд хийсэн анхан шатны хайгуулын ажлаараа эпитермаль кварцын судлууд болон брекчид алт, мөнгөний өндөр агуулга байгааг илрүүлсэн ба энд хүдэржилтийн илүү өргөн бүс байх боломжтойг тогтоосон. Үүний дараагаар Эрдэнийн геологичид ойролцоогоор 1 хавтгай километр хэмжээтэй талбайд тархсан кварцын судлуудад алт-мөнгөний аномаль хүдэржилт байгааг тогтоосон ба гар дээжэнд 57 г/т хүртлэх алт илэрсэн байдаг. Мөн түүнчлэн 31.4 г/т алттай 1 метр болон 4.5 г/т алттай 6 метрийг анхны суваг малталтын ажлаар олж илрүүлсэн байна.

    Компани 2017 онд зүүн хойш чиглэлтэй үндсэн структурын өмнөд хэсэгт структурын зураглал хийж гүйцэтгэсэн. Энэ структур нь анхны илрүүлсэн эпитермаль судлууд болон брекчүүдийг агуулдаг. Мөн алтны хоёрдогч геохимийн сарнилын хүрээтэй холбоотой зүүн-баруун чиглэлтэй огтлолцсон структурыг илрүүлсэн. Мөн хоёрдогч геохимийн сарнилын хүрээн үр дүнд тулгуурлан 2017 оны 3 дугаар улиралд гадаргын дээжлэлт болон геологийн зураглал хийснээр газрын гадарга дээр 27 г/т алттай бутарсан кварцын судлыг олж илрүүлсэн.

    Эрдэнэ 2017 оны 4 дүгээр улиралын өрөмдлөгийн ажлаар зүүн-баруун чиглэлтэй структурыг хоёр цооног өрөмдөн шалгасан. AAD-11 цооног (45 градусын налуу) нь 100 гаруй метр өргөн тархацтай, хэд хэдэн алтны аномаль бүсүүдийг огтолсон ба дөт гүнд буюу 11 метрийн босоо гүнд 39 г/т алт, 8 г/т мөнгө агуулсан 1 метрийг огтолсон. Хүдэржилт нь алт агуулагч эпитермаль судалд агуулагдана.

    2017 оны 4 дүгээр улирлын өрөмлөгийн ажлаас өмнө зүүн-баруун чиглэлтэй энэ структурт AAD-03 гэх ганц цооног өрөмдсөн байсан. Энэ цооног нь AAD-11 цооногоос зүүн тийш 300 метрийн зайд байрлах ба 50 метрийн босоо гүнд 23.5 г/т алттай 2 метрийг огтолсон. 2017 оны 4 дүгээр улиралд дээр дурьдсан хүдэржилтийн гүн дэх үргэлжлэлийг шалгахаар 150 метрийн гүнтэй AAD-12 цооногийг өрөмдсөн. Тус цооногт газрын гадаргаас 100 метрийн гүнд 70.1 г/т алттай 2 метр болон мөн 1.3 г/т алттай 2 метр тус тус огтлогдсон.
    Хавсралт дахь хөндлөн огтлолын зургийг үзнэ үү.

  • ТЕХНИКИЙН ТАЙЛАНГУУД

    No technical report available at time. See Erdene’s latest MDA disclosure for technical description of the project (click here)

  • ФОТО ЗУРАГ

  • ЗУРАГЛАЛ


© 2019 Erdene Resource Development Corp.
All rights reserved.
Website by Adnet