Танилцуулга
Улаан Алтны Төсөл нь Хөндий тусгай зөвшөөрлийн талбайн хязгаараас баруун зүгт 300 метрт оршдог бөгөөд босоо чиглэлд тархсан өндөр агуулга бүхий алтны илрэл гэдгээрээ онцлог. Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь томоохон (4км диаметр бүхий) гидротермаль хувирлын бүсээр тодорхойлогддог бөгөөд энэхүү хувирлын бүс нь газрын гүнд интрузив/ порфирийн явцтай холбоотой хувирлын дээд түвшинг илэрхийлдэг. Эпитермаль алтны ордууд болон хэтийн төлөв бүхий талбайнууд нь энэхүү хувирлын бүсийн ойролцоо үүсдэг ба Улаан, Баянхөндий, Хар Морин Дэл ордууд болон Хар Морь хэтийн төлөв бүхий талбай нь Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас зүүн тийш Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаар үргэлжлэн тархсан.

2021 оны 6-р сард Компани нь Баянхөндий ордоос баруун зүгт 300 метр-т Улаан тусгай зөвшөөрлийн талбайд анхан шатны өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлснээр томоохон алтны шинэ нээлтийг илрүүлсэн. Өнөөг хүртэл гүйцэтгэсэн өрөмдлөгийн үр дүнд Зүүн-Өмнөд Улаан нэртэй томоохон алтны нээлт илрүүлсэн.
Хэд хэдэн цооногуудад (354 метр хүртэл) алтны хүдэржилт илэрсэн бөгөөд 200-250 метрийн талбайг хамарсан энэхүү өрөмдлөгийн дийлэнх нь хүдэржилтээр төгссөн. Зүүн Өмнөд Улаан талбайд огтолсон алтны хүдэржилт нь газрын гадаргаас ойролцоогоор 80 метрийн гүнээс эхлэх бөгөөд 4 метрийн гүнд аномаль алт (UDH-18) огтолсон нь судлын дагуу баруун, баруун хойд зүгт болон гүндээ нээлттэй байна.
156.5 г/т хүртэл алтны агуулга нь агуулагч структур болон тэжээгч бүсүүдтэй холбоотой кварц±гематитын судлууд, штокверк бүсүүдэд тохиолдоно. Өмнөд Улааны алтны хүдэржилт дэх нэвчүүлэх чадвар багатай, цахиуржсан үнслэг туф бүхий литологи нь хүдэр агуулсан уусмалыг хэсэгчлэн хязгаарласнаар хүдэржихэд илүү тохиромжтой томовтор мөхлөгтэй лапил туфуудыг хүдэр агуулагч чулуу болгосон гэж үзэж байна. Структурын хяналт нь баруун хойд чиглэлтэй төстэй, баруун өмнөд чиглэлтэй унасан судлууд нь алт агуулж байгаа бөгөөд захын структур ба/эсвэл тэжээгч сувгууд нь ихэвчлэн зүүн хойд ба хойд зүгт чиглэсэн. Алтны хүдэржилт нь голлон бага агуулгатай, мөн литологиор хэсэгчлэн хянагдсан байх ба илүү томовтор мөхлөгтэй лапилли туф-д хүдэржилт голчлон төвлөрсөн нь баруун хойд зүг рүү давхарга зүйн уналаар нарийн ширхэгтэй цахиуржсан үнслэг туф нь хүдрийн уусмалыг нэвчүүлэх чадвар сул байдагтай холбоотой.
Анхны нээлтээс хойш Улаан тусгай зөвшөөрлийн зүүн өмнө талбайд хийсэн ажлуудын онцлох үр дүн:
- UDH-10 цооногт 3.8 г/т алтны агуулга бүхий 40 метр багтаасан 1.3 г/т алтны агуулга бүхий 184 метрийн интервал огтолсон
- UDH-14 цооногт 1.1 г/т алтны агуулга бүхий 216.6 метр интервал огтолсон нь 19.6 г/т алтны агуулга бүхий 5 метр, түүнийг багтаасан 5.4 г/т алтны агуулга бүхий 34 метрийн интервал багтааж байна.
- UDH-21 цооногт 8.7 г/т алтны агуулга бүхий 27 метрт 156.5 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал багтсан ба энэ нь 3.2 г/т алтны агуулга бүхий 77 метрийг багтаасан 1.1 г/т алтны агуулга бүхий 335 метрийн интервалд багтаж байна.
- UDH-22 цооногт 3.1 г/т алтны агуулга бүхий 65 метрийн интервал агуулсан 1.7 г/т алтны агуулга бүхий 152 метр огтолсон
- UDH-35: цооногт 68.2 г/т алтны агуулга бүхий 3 метр багтаасан 8.1 г/т алтны агуулга бүхий 41 метрийн интервал огтолсон.
Баянхөндий орд, Хар Mорь хэтийн төлөв бүхий талбай, Зүүн-Өмнөд Улаан талбайд хийсэн өрөмдлөгийн үр дүн нь Улаан талбайгаас зүүн хойд зүгт Хөндий тусгай зөвшөөрөл хүртэл 10 гаруй км үргэлжилдэг 4000 га талбайг хамрах Хөндий-Улаан гидротермаль системийн хүдэржилтийн цар хүрээг харуулж байна.
Төв болон хойд Улаан тусгай зѳвшѳѳрлийн талбай нь газрын гадарга дээр 5км х 4км хэмжээтэй филлик хувирлын (кварц-серицит-пирит) өргөн бүс үүсгэсэн порфирийн хэтийн төлөвтэй талбай хэмээн ойлгогддог. Улаан талбайд гадаргуун чулуун дээжлэлт болон урсгал сарнилын хүрээний дээжлэлт хийн, алт, зэс болон молибденийн хэд хэдэн хуримтлал бүхий гажил байгааг тогтоосон. Мѳн геофизикийн судалгаа хийж цаашид үргэлжлүүлэн судлах хэд хэдэн хэтийн тѳлѳвт бүсийг дараагийн өрөмдлөгийн бүсээр тогтоосон.
