Хар Морь

Хөвийн Хар

Зуун Мод ордоос хойд зүгт 2.2 км-т орших зэс-мөнгөний хэтийн төлөв бүхий талбай.

Байршил

Зуун Мод төслөөс хойд
зүгт 2.2 км-т байрладаг

Төслийн онцлог

Зэсийн хүдэржсэн бүс,
100% Эрдэнэ Ресурсийн эзэмшил

Боломжууд

Порфирийн төрлийн зэсийн
хүдэржилт байх боломжтой

Олборлолт

Танилцуулга

Хөвийн Хар - зэс мөнгөний хэтийн төлөв бүхий талбай Зуун Мод молибден-зэсийн порфирийн ордоос баруун хойш 2.2 километрт тус ордын тусгай зөвшөөрлийн талбайд оршдог Хөвийн Хар зэс-мөнгөний хайгуулын төсөл нь Компанийн 100% эзэмшилд байдаг. Хөвийн Хард геологийн зураглал, судлын нягтаршлын зураглал, геохимийн дээжлэлт, геофизикийн судалгаа болон цооног хоорондын зай хол байхаар өрөмдлөгийн ажлуудыг хийсэн. Геофизикийн гажилтай цэг шалгах зорилгоор хийсэн өмнөх өрөмдлөгийн ажлаар 308-342 метр гүнд 1.3% зэс болон 9.24 г/т мөнгөтэй 34 метрийн интервалийг огтолсон (цооног ZMD-121). Хөвийн Хард хийсэн нэмэлт өрөмдлөгийн ажлаар том хэмжээний буюу 900 метр урт үргэлжлэх хүдэржсэн корридор байгааг тогтоосон ба өрөмдсөн гурван цооног гурвуулаа 0.2%-иас илүү зэсийн агуулга бүхий өргөн интервалуудыг (12-42 метр) огтолсон.

Өмнөх хайгуулын ажлын үр дүнгээр Хөвийн Харын талбайд зэсийн порфирийн төрлийн хүдэржилтийн хэтийн төлөв байгааг баталгаажуулсан.

Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молебден-зэсийн орд болон Хөвийн Хар зэс-мөнгөний төслүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсээр байх ба үүнд жил бүр төлөгддөг тусгай зөвшөөрлийн төлбөр, байгаль орчны дүгнэлт болон орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүд багтдаг.

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.