Танилцуулга
Эрдэнэ Ресурсийн тѳслүүд нь Тѳв Азийн Орогенийн бүслүүрийн зүүн хэсэгт байрладаг. Энэхүү бүс нь Кумтор (14 сая унц Au), Алмалик (25 сая унц Au), Мурунтау (140 сая унц Au) болон Оюу Толгой (62 сая унц Au) зэрэг алт, алт-зэсийн хэд хэдэн том ордуудыг агуулдаг. Бүс дэх ороген, порфир, эпитермаль ордууд нь ихэвчлэн Палеозойн нумын структурын орчинтой уялдан адил томоохон металлоген ба тектоник үйл явцтай холбогддог. Эдгээр ордууд нь галт уул-плутоник идэвхжилтийн тѳвд трансформ хагарлаас үүдэн хэсэгчлэн тохиолддог бѳгѳѳд энэ нь зүүн суналын гулсалттай холбоотой ба субдукцийн үйл явцад үүссэн мантийн чийрэгтэй уялдан бүс нутгийн хагарлаас салаалан үүссэн. Бүслүүрийн дагуу зүүн хойд хувирлын структурууд нь алт, зэсийн ордын гарал үүсэлд чухал ач холбогдолтойг харуулж байна.

Ѳнгѳрсѳн 10 жилийн хугацаанд Эрдэнэ Ресурс нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт хэд хэдэн орд нээсэн тэргүүлэгч хайгуулын компани юм. Компани нь хайгуулын ажлын хүрээнд томоохон ордуудын голлох шинж чанаруудыг судалснаас гадна дээр танилцуулсан Монгол Улс дахь Плалеозойн нумын террейнд үнэлгээг хийсэн. Үүний үр дүнд бид геологийн болон структурын орчинд үндэслэн 400 км үргэлжлэх Транс Алтайн Террейнд тѳвлѳрѳн ажилласан. Транс Алтайн Террейнийн зүүн хэсэгт хийсэн хайгуулын хѳтѳлбѳрѳѳр ѳндѳр хэтийн тѳлѳв бүхий зорилтот талбайнуудыг тодорхойлсон ба өнѳѳг хүртэл хамгийн ѳндѳр ач холбогдол бүхий талбайд тѳвлѳрѳн, гурван ашигт малтмалын ордыг нээн илрүүлсэн:
- Баянхөндий ("БХ") алт-зэсийн орд;
- Алтан Нар ("АН") алт-полиметаллын орд;
- Хар Морь ("ХМ") алтны орд;
Мөн Алтан Сум, Хар Морь Хѳвийн Хар, Оюут Хѳндий зэрэг алт, зэсийн хэд хэдэн илрэлийг нээн илрүүлсэн. Түүнээс гадна, Баянхѳндийгѳѳс зүүн зүгт 35 км-т молибден-зэс порфирын Зуун Мод ордын нөөцийг тодорхойлсон. Хѳндий Эрдсийн Дүүрэгт бүс нутгийн структурын трендтэй холбоотой хүдэржилтийн систем, зэс, зэс-молибденийн порфир, дундаж сульфиджилт, ѳндѳр сульфиджилт, бага сульфиджилт бүхий нумын бүрэн спектр багтаж байна.

Эрдэнэ Ресурс нь хайгуулын хѳтѳлбѳрийн үр дүнд тулгуурлан Хѳндий Эрдсийн Дүүрэгт алт, зэсийн шинэ нээлтүүдийг хийх боломжтой гэж үзэн, системчилсэн судалгаа, хайгуул болон хѳгжүүлэлтийн ажлуудыг энэхүү хүдэржсэн дүүрэгт үргэлжлүүлэн хийж гүйцэтгэнэ.
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич (P.Geo, Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд юм. Дээр дурдсан техникийн мэдээллийг мэргэшсэн этгээд нь Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Тайлангууд
-
Монгол Улсын Хөндий металлогенийн бүсэд илрүүлсэн эпитермаль алтны нээлтүүд
-
Баянхөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийн NI 43-101 техникийн тайлан
-
Баянхөндий алтны төслийн ТЭЗҮ-ийн NI 43-101 техникийн тайлан
-
Баянхөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ, Алтан нар төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллын NI 43-101 техникийн тайлан
-
Хөндий алтны төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллын NI 43-101 техникийн тайлан
