Хар Морь

Хар Морь

Хар Морь алтны хэтийн төлөв бүхий талбайг хэд хэдэн гадаргын чулуулгийн дээжлэлт хийн, суваг малталт болон хайгуулын өрөмдлөгийн хүрээнд 1 г/т-с өндөр алтны агуулга илрүүлснээр нээсэн.

Байршил

Баянхөндийгөөс хойд зүгт 2 км

Төслийн онцлог

Газрын дөт гүнд,
өндөр агуулга бүхий

Боломжууд

Хүдэржилт нь судлын дагуу
болон гүндээ нээлттэй

Олборлолт

Танилцуулга

Хар Морь хэтийн төлөв бүхий талбай нь Баянхөндий ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийн хойд хэсэгт (~20 км2) оршдог бөгөөд Баянхөндий төслийн боловсруулах үйлдвэрт боловсруулах боломжтой өндөр агуулга бүхий үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлсон. Геохимийн болон геофизикийн аномаль, өндөр агуулга бүхий өрөмдлөг болон суваг малталтын үр дүнгүүд нь энэхүү бүс нутагт нэмэлт хайгуул хийх шаардлагатайг харуулж байна. 

Хар Морь талбай нь эпитермаль төрлийн хүдэржилтээр тодорхойлогддог бөгөөд хүдэржилт болон хувирлын хэв шинж нь энэхүү тайллыг дэмжиж байна.

Компани нь Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд орших Хар Морь талбайд одоогийн байдлаар нийт 25,132 тууш метрийн 236 цооног өрөмдсөн. Хар Морин Дэл талбайд хайгуул хязгаарлагдмал хийгдсэн ба хэд хэдэн өндөр хэтийн төлөв бүхий талбайд хайгуул хийх боломжтой.

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.