Баянхөндий төсөл

Баянхөндий Орд

Баянхөндий алтны төсөл нь бүтээн байгуулалтын шатанд буй өндөр агуулга бүхий, газрын дөт гүнд илээр олборлох боломжтой алтны төсөл юм. Баянхөндий төслийг ирээдүйн хайгуулын үр дүнд тэлэх боломжтой.

Байршил

Монгол Улсын баруун өмнөд бүс

Төслийн онцлог

Өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой алтны уурхай

Боломжууд

Өндөр агуулга бүхий нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Олборлолт

Олборлолтыг 2025 оны 4-р улиралд тогтворжуулна

Танилцуулга

Баянхөндий алтны орд нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт, Хөндий Эрдсийн Дүүрэгт оршдог бөгөөд компанийн Алтан Нар төслөөс урд зүгт ойролцоогоор 16 км-т байрладаг. Ордыг Эрдэнэ Ресурс Девелопмент Корп болон Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-ийн хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК хөгжүүлдэг. 

2015 онд нээн илрүүлсэн Баянхөндий орд нь Хөндий Эрдсийн Дүүргийн өсөлт, хөгжлийн суурь төсөл бөгөөд 2025 оны 3-р улиралд анхны алтыг олборлосон. Баянхөндий нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой уурхайдын нэг болох боломжтой ба 2025 оны 4-р улиралд үйлдвэрийн хүчин чадлыг тогтворжуулахаар ажиллаж байна. Баянхөндий ордоос олборлох алтыг Монгол Улсын Төв банкинд тухайн өдрийн ханшаар борлуулах ба Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Ордын үйлдвэрлэлийн нөөц нь 513,700 унц алт бөгөөд дундаж агуулга 4.0 г/т (Хар Морь дагуул ордын нөөцийг багтаасан), жилд дунджаар 85,000 унц алт олборлох төлөвлөгөөтэй.

Баянхөндий боловсруулах үйлдвэрийн нээлт, 2025 оны 9-р сар
Баянхөндий боловсруулах үйлдвэрийн нээлт, 2025 оны 9-р сар

Монголын тэргүүлэгч хайгуулын компаниудын нэг Эрдэнэ Ресурс нь ордыг тэлэх, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх боломжуудыг идэвхтэй эрэлхийлж ажиллаж байна. Баянхөндий ордод гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрөөр хүдэржсэн бүсүүдийг тэлж, хүдрийн биетийн моделийн хязгаараас гадна газрын дөт гүнд Хөндий Эрдсийн Дүүрэг дэх өнөөг хүртэл илрүүлсэн хамгийн өндөр агуулга бүхий интервалыг огтолсон зэрэг олон амжилттай үр дүнгүүдийг танилцуулсан. 2025 оны эцэс, 2026 оны эхэнд Эрдэнэ Монгол ХХК-ийн эзэмшлийн Баянхөндий ордын орчимд болон түүнийг тойрсон бүсүүдэд хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн.

Баянхөндий ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар (“АМГТГ”)-аас 2019 онд олгосон. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 2,309 га талбайг хамрах бөгөөд энэхүү талбайд Баянхөндий ордоос гадна 20 км2 талбай бүхий Хар Морь хэтийн төлөв бүхий талбай, үүнд өндөр агуулга бүхий Хар Морин Дэл алтны илрэлүүд багтдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл 30 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой.

Screenshot 2026 01 05 At 4.37.22 pm

Хар Морь алтны төслийн геологийн болон үйлдвэрлэлийн нөөц

Бодит геологийн нөөцБоломжит геологийн нөөц
Эрдсийн нөөцийн
Ангилал
Тонн
(мян.т)
Алтны агуулга
г/т
Алтны Унц
(Koz)
Тонн
(мян.т)
Алтны агуулга
г/т
Алтны Унц
(Koz)
Исэлдсэн5783.056.2751.12.7
Шилжилтийн991.54.81091.24.1
Анхдагч54.90.7
Нийт6822.861.71841.26.8
Эрдсийн нөөцийн
Ангилал
Хэмжээ
Сая.т
Алтны агуулга
г/т
Алтны Унц
мян.унц
Батлагдсан
Магадалсан0.27.048.8
Нийт0.27.048.8

Дэлгэрэнгүй техникийн тайлантай энд дарж танилцана уу. Баянхөндий төслийн тусгай зөвшөөрлийн хүрээнд Sandstorm Gold Ltd-д 1.0%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“NSR Royalty”) төлөх нөхцөлтэй.

Defailt 2

Тайлангууд

  • Баянхөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийн NI 43-101 техникийн тайлан

  • Баянхөндий алтны төслийн ТЭЗҮ-ийн NI 43-101 техникийн тайлан

  • Хөндий алтны төслийн БОННҮ (Монгол)

  • Хөндий алтны төслийн БОННҮ (Англи)

  • Хөндий алтны төслийн БОННҮ-ийн техникийн бус хураангуй

  • Хөндий алтны төслийн БОННҮ-ийн техникийн бус хураангуй (Монгол)

  • Баянхөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ, Алтан нар төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллын NI 43-101 техникийн тайлан

  • Хөндий алтны төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллын Ni 43-101 техникийн тайлан

  • Эрдсийн нөөцийн NI 43-101 техникийн тайлан

  • Баянхөндий төслийн NI 43-101 техникийн тайлан

  • Баянхөндий төслийн NI 43-101 техникийн тайлан, 2017 1-р улирал

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.