Танилцуулга
Алтан Нар алт-полиметаллын төсөл нь Баянхѳндий ордоос хойд зүгт 16км зайтай оршдог. 2020 оны 3-р сард Монгол улсын Ашигт Малтмал Газрын Тосны Газар (“АМГТГ”)-аас Алтан Нар тѳслийн ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг авсан. Алтан Нар ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл нь 4,669 га талбайг хамардаг бѳгѳѳд Алтан Нар алт-полиметаллын ордоос гадна Оюут Хѳндий зэсийн талбай, Номин Тал зэс-алтны талбайг агуулж байна. Ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг 30 жилийн хугацаатай олгосон ба үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой.

Алтан Нар нь карбонат-полиметаллт алтны (“CBMG”) орд гэж үзэж байгаа ба Карбонат-полиметаллт алтны орд нь эпитермаль ордын дэд бүлэгт хамаардаг ба Баррик Гоулдын Поргера уурхай (Папуа Шинэ Гвиней), Рио Тинтогийн олборлож байсан Келиан уурхай (Индонези), Лундинын Фрута Дел Норте (Эквадор), Континентал Гоулдын Буритика төсөл (Колумби) зэрэг ордууд нь энэ төрөлд багтдаг. Энэ төрлийн ордууд нь ерөнхийдөө нуман тогтоц (арлан нум г.м.) дахь порфирийн интрузивын дээд хэсэгт тохиолдох ба хүдэржилт нь 500 гаруй метр гүн үргэлжлэх боломжтой байдаг.
Алтан Нар тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хязгаарлагдмал хийгдсэн бөгөөд NI 43-101 техникийн тайланд танилцуулсан нөөцийн 90% нь газрын гадаргаас 150 метрийн гүнд , 18 хэтийн төлөв бүхий талбайн 2 талбайд төвлөрсөн хайгуулын үр дүнд тулгуурлан тооцоолсон.

Ѳнѳѳг хүртэл, Нээлтийн бүс ба Хойд Холбоо талбайд бодитой нѳѳц тодорхойлогдсон. Алтан Нарын үлдсэн 16 хэтийн тѳлѳв бүхий талбайд үргэлжлүүлэн хайгуулын хѳтѳлбѳр гүйцэтгэн, хүдэржсэн системийн ойлголтыг бататгахаар тѳлѳвлѳсѳн. RPMGlobal нь 2018 оны 5 сард Алтан Нарын эрдсийн нѳѳцийн тооцооллыг танилцуулахдаа хэд хэдэн захын агуулгыг тооцсон бѳгѳѳд RPMGlobal нь нэг унц алтны ханшийг 1200 ам.доллараар тооцон, 0.7 г/т алттай дүйцэх нэгж, харин ил уурхайгаас доош гүнд орших нѳѳцийн захын агуулгыг 1.4 г/т-оор тооцоолохыг зѳвлѳсѳн. Алтан Нар алт-полиметаллын төслийн геологийн нѳѳцийн дэлгэрэнгүй мэдээллийг 2021 оны 3-р сарын 29-нд танилцуулсан Алтан Нар Алт-полиметаллын төсөл NI 43-101 техникийн тайлангаас авч танилцана уу.
Алтан Нар төслийн нөөцийн мэдээлэл
| Бодитой Ангилал | Хэмжээ Сая.т | Алтны агуулга г/т | алт мян.унц | Мөнгөний агуулга г/т | мөнгө мян.унц | Цайрын агуулга (%) | Цайр мян.т | Хар тугалганы агуулга (%) | Хар тугалга мян.т | Алттай дүйцэх нэгж г/т | Алттай дүйцэх нэгж мян.унц |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Исэлдсэн | 0.6 | 2.0 | 39.3 | 12.7 | 244.3 | 0.6 | 3.8 | 1.0 | 6.3 | 3.1 | 59.6 |
| Анхдагч | 4.4 | 2.0 | 278.4 | 15.0 | 2105.4 | 0.6 | 27.8 | 0.5 | 22.7 | 2.8 | 393.4 |
| Нийт | 5.0 | 2.0 | 317.7 | 14.8 | 2349.7 | 0.6 | 31.6 | 0.6 | 29.0 | 2.8 | 453.0 |
- Энэхүү нөөцийн тооцоолол дахь мэдээллийг RPM-ийн ажилтан, Австралийн Геосудлаачдын Институтын гишүүн Жереми Кларк-ын хяналт дор боловсруулсан. Жереми Кларк нь дурдсан ордын хүдэржилтийн талаар өндөр туршлагатай бөгөөд 2012 JORC стандартын дагуу мэргэшсэн этгээдийн шаардлага хангасан.
- Дээрх ѳгѳгдлүүд нь тооцооллын харьцангуй байдалд тулгуурласан бүхэл тоогоор тоймлосон болно. Үүнээс шалтгаалсан тооцооллын зѳрүү гарах магадлалтай.
- 17921 метрийн өрөмдлөгийн хүрээнд алтны илрэлийн тасралтгүй байдал, мөнгө, цайр, хар тугалганы хүдэржсэн бүсүүдийг баталсан.
- Алтан Нарын нөөцийг тооцоолохдоо Нээлтийн Бүс болон Хойд Холбоо бүсүүд дээр тулгуурласан. Нөөцийг тодорхойлохдоо 150м, 250м болон 420м босоо гүнд өрөмдсөн өрөмдлөг дээр тулгуурласан. Металл авалтад тохируулга хийж, алт, мөнгөний хувьд пиритийн баяжмалыг ялгахад флотаци ашигласан компанийн урьдчилсан үр дүнд үндэслэсэн. Шинжилгээний хүрээнд алт 91%, мөнгө 82%, цайр 86% болон хар тугалгыг 72% металл авалт дээр тулгуурлан тооцсон. Дээрх металлуудын агуулга, агуулагдах металлын агууламжийг харгалзан бүх түүхий эдийг эдийн засгийн хувьд олборлох боломжтой гэж үзсэн.
- Геологийн нөөцийн захын агуулгыг исэлдсэн нөөцийн хувьд 0.7 г/т, анхдагч хүдрийн хүрээнд 1.4 г/т байхаар тооцоолсон.
- Алтны үнийг нэг унц нь US$1200, захын агуулгыг ил уурхайн бүрхүүлээс дээш 0.7 г/т алттай дүйцэх нэгж, ил уурхайн бүрхүүлээс доош 1.4 г/т алттай дүйцэх нэгж байхаар тооцоолсон.
- Дээрх геологийн нѳѳц нь нарийвчилсан эдийн засгийн тооцоололд ороогүй бѳгѳѳд эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тооцоогүй болно.
| Бодитой Ангилал | Хэмжээ Сая.т | Алтны агуулга г/т | алт мян.унц | Мөнгөний агуулга г/т | мөнгө мян.унц | Цайрын агуулга (%) | Цайр мян.т | Хар тугалганы агуулга (%) | Хар тугалга мян.т | Алттай дүйцэх нэгж г/т | Алттай дүйцэх нэгж мян.унц |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Исэлдсэн | 0.8 | 1.8 | 43.3 | 7.5 | 183.7 | 0.6 | 4.3 | 0.9 | 6.5 | 2.6 | 64.2 |
| Анхдагч | 2.7 | 1.7 | 142.4 | 8.0 | 682.1 | 0.7 | 19.4 | 0.6 | 15.8 | 2.5 | 212.8 |
| Нийт | 3.4 | 1.7 | 185.7 | 7.9 | 865.8 | 0.7 | 23.7 | 0.7 | 22.3 | 2.5 | 277.1 |
- Энэхүү нөөцийн тооцоолол дахь мэдээллийг RPM-ийн ажилтан, Австралийн Геосудлаачдын Институтын гишүүн Жереми Кларк-ын хяналт дор боловсруулсан. Жереми Кларк нь дурдсан ордын хүдэржилтийн талаар өндөр туршлагатай бөгөөд 2012 JORC стандартын дагуу мэргэшсэн этгээдийн шаардлага хангасан.
- Дээрх ѳгѳгдлүүд нь тооцооллын харьцангуй байдалд тулгуурласан бүхэл тоогоор тоймлосон болно. Үүнээс шалтгаалсан тооцооллын зѳрүү гарах магадлалтай.
- 17921 метрийн өрөмдлөгийн хүрээнд алтны илрэлийн тасралтгүй байдал, мөнгө, цайр, хар тугалганы хүдэржсэн бүсүүдийг баталсан.
- Алтан Нарын нөөцийг тооцоолохдоо Нээлтийн Бүс болон Хойд Холбоо бүсүүд дээр тулгуурласан. Нөөцийг тодорхойлохдоо 150м, 250м болон 420м босоо гүнд өрөмдсөн өрөмдлөг дээр тулгуурласан. Металл авалтад тохируулга хийж, алт, мөнгөний хувьд пиритийн баяжмалыг ялгахад флотаци ашигласан компанийн урьдчилсан үр дүнд үндэслэсэн. Шинжилгээний хүрээнд алт 91%, мөнгө 82%, цайр 86% болон хар тугалгыг 72% металл авалт дээр тулгуурлан тооцсон. Дээрх металлуудын агуулга, агуулагдах металлын агууламжийг харгалзан бүх түүхий эдийг эдийн засгийн хувьд олборлох боломжтой гэж үзсэн.
- Геологийн нөөцийн захын агуулгыг исэлдсэн нөөцийн хувьд 0.7 г/т, анхдагч хүдрийн хүрээнд 1.4 г/т байхаар тооцоолсон.
- Алтны үнийг нэг унц нь US$1200, захын агуулгыг ил уурхайн бүрхүүлээс дээш 0.7 г/т алттай дүйцэх нэгж, ил уурхайн бүрхүүлээс доош 1.4 г/т алттай дүйцэх нэгж байхаар тооцоолсон.
- Дээрх геологийн нѳѳц нь нарийвчилсан эдийн засгийн тооцоололд ороогүй бѳгѳѳд эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тооцоогүй болно.
Бүс нутгийн хайгуул
Алт, зэсийн хэтийн төлөв бүхий талбай

- Бодитой нөөцийг Алтан Нар дахь Нээлтийн Бүс болон Хойд Холбоо бүсүүдэд тулгуурлан тооцоолсон ба Боломжтой нөөцөд зүүн Хойд Холбоо, Урд Холбоо болон Магги талбайн нөөц багтаж байна.
- Алтан Нарын нөөцийн хязгаараас гадна Номин Тал, Оюут Хөндий зэрэг 30 гаруй өндөр хэтийн төлөв бүхий талбайд хайгуул хязгаарлагдмал хийгдсэн.
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич (P.Geo, Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд юм. Дээр дурдсан техникийн мэдээллийг мэргэшсэн этгээд нь Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Тайлангууд
-
Алтан Нар алт-полиметаллын төслийн NI 43-101 техникийн тайлан
-
Хөндий алтны төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллын NI 43-101 техникийн тайлан
-
Алтан Нар төслийн NI 43-101 нөөцийн техникийн тайлан
-
Алтан Нар төслийн NI 43-101 техникийн тайлан, 2015 оны 1-р улирал
