Posts

Эрдэнэ Ресурс нь 2026.10.14-нд Зуун Мод Молибден-зэсийн төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллыг танилцуулна

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь 2026.10.14-нд Зуун Мод Молибден-зэсийн төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллыг танилцуулна

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2026.10.13

Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2026 оны 10 сарын 14-ны өдөр арилжаа хаагдсаны дараа Зуун Мод молибден-зэсийн төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллыг танилцуулна.

Компани нь 2026 оны 10-р сарын 15-ны өдрийн өглөөний 9:00 цагт (Зүүн эргийн цаг, EST) вебкаст зохион байгуулж, Зуун Мод төслийн урьдчилсан эдийн засгийн тооцоололтой холбоотой мэдээллийг танилцуулна. 

Утсаар холбогдон оролцох бол:

  • Хойд Америк – төлбөргүй дугаар: (+1) 800 717 1738
  • Олон улсын дугаар: (+1) 289 514 5100

Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: ЛИНК

Вебкастын бичлэгийг уг холбоосоор нэг жилийн хугацаанд үзэх боломжтой. 

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд хайгуулын өндөр боломж бүхий Хөндийн эрдсийн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. Компани нь өндөр агуулга бүхий, олборлолтын зардал бага Баянхөндий алтны уурхайн олборлолтоос гадна алт болон суурь металлын хайгуул, хөгжүүлэлтийн төслүүдийг ахиулж байна. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.