Posts

Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төсөл дэх Хар Морь талбайд хийсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төсөл дэх Хар Морь талбайд хийсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа

Нова Скошиа муж, Халифакс хот

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнг танилцуулахад таатай байна. Хар Морь талбай нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд Хөндий Эрдсийн Дүүргийн (“ХЭД”)- ийн Баянхөндий алтны төсөл (“Баянхөндий” эсвэл “БХ”)-ийн ил уурхайгаас хойд зүгт 2 км зайд оршдог.

Тодруулга

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2021 онд нээн илрүүлснээс хойш Эрдэнэ Ресурс нь Хар Морин Дэл талбайд 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон бөгөөд үүнд маш өндөр агуулга бүхий Өмнөд Хар Морин Дэл орд багтаж байна. Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км²-г хамарсан Хар Морь талбай нь өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа.”

“Баянхөндий алтны ил уурхайгаас хойд зүгт 2 км-т оршдог Хар Морин Дэл талбайн хүдрийг шинэчилсэн ТЭЗҮ-ийн тооцоололд нэгтгэн, ирэх долоо хоногуудад танилцуулахаар төлөвлөж байна. Хар Морь талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий алтны төслийн эдийн засгийн өгөөжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх боломжтой.”

Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнгүүд

Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төслийн Хар Морь талбайд дөт гүний өрөмдлөг болон геофизикийн хайгуулын хөтөлбөрийг гүйцэтгэсэн (Зураг 1 болон 3 -г харна уу). Хөтөлбөрийн хүрээнд нийт 1,040 тууш метрийн 18 хайгуулын цооног өрөмдсөн ба Хар Морь талбайн цөмд 9 км² талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж гүйцэтгэсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Хар Морин Дэлтэй төстэй газрын дөт гүнд исэлдсэн алтны хүдэржилтийг шалгах болон ирээдүйн гүний өрөмдлөгийн бүсүүдийг тодорхойлох байв.

Хөтөлбөрийн үр дүнд газрын дөт гүнд хэд хэдэн алт болон индикатор элементийн аномаль тодорхойлсон ба үүнд 12 цооногт аномаль алт (0.1 г/т - 5.8 г/т алтны агуулга бүхий) бол 16 цооногт 55 метр хүртэл зузаан интервалуудад индикатор элементийн хүдэржилт огтолсон. Хар Морь ордын онцлог шинж чанар болох алт, сурьма, хүнцэл болон молибденийн геохимийн хувирал нь Хар Морин Дэлийн газрын дөт гүнд, өндөр агуулгатай алтны хүдэржилтийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх үр дүнгээс харахад алт болон бусад элементүүдийг агуулсан алтны хүдэржсэн гидротермаль шингэн нь Хар Морь талбайн өргөн бүсүүдэд нөлөөлсөн. Өрөмдлөгийн хөтөлбөрийн онцлох огтлолуудыг Хүснэгт 1-т харууллаа

Хүснэгт 1: 2023 оны 3-р улирлын Хар Морь талбайн өрөмдлөгийн хөтөлбөрийн онцлох мэдээлэл

(0.3 г/т алтны агуулгаас дээш агуулга бүхий интервалууд)

цооногм-ээсм хүртэлИнтервал (1)г/т алт
AAD-2222861.44
ба171810.41
ба242510.71
AAD-226223081.03
үүнд242515.17
AAD-2354050(2)100.96
үүнд424315.81
  1. Тайлагнасан интервал нь цооногт огтлогдсон зузаан болно. Нэмэлт хайгуул хийснээр бодит зузаан болон хүдэржилтийн анизотропыг тодорхойлох боломжтой        
  2. Цооногийн төгсгөл

AAD-222 цооногийг хойд-өмнөд трендийн сувгийг үргэлжлүүлэн шалгахаар өрөмдсөн бөгөөд 70.2 г/т алтны агуулга бүхий 2 метрийн интервал (AAD-12) огтолсон. AAD-222 дахь хүдэржилтийн огтлол нь мэдэгдэж буй алтны хүдэржилтийг баруун-урд зүгт 135 метр тэлснээр алтны хүдэржилтийг уртааш нь 250 метр хүртэл нэмэгдүүлэв. Энэхүү бүс дэх хүдэржилт нь трендийн дагуу хэдэн зуун метр нээлттэй хэвээр байна. Түүнээс гадна, өнөөг хүртэл гүйцэтгэсэн өрөмдлөгийн гүн нь 110 метр байгаа бөгөөд гүндээ нээлттэй.

AAD-226 цооногийг дөт гүнд Зүүн Дэлийн бүсэд 1.46 г/т алтны агуулга бүхий 7 метр агуулсан AAD-110 цооногийг үргэлжлүүлэн судлахаар өрөмдсөн. AAD-110 цооногт огтолсон хүдэржилтээс дээш газрын дөт гүнд исэлдсэн алтны хүдэржилт AAD-226 цооногт огтолсон. Цахилгаан туйлшралын геофизикийн судалгаагаар Зүүн Дэл талбай нь 3 км-ийн (геофизикийн судалгааны талбайн хойд-өмнөд өргөний хэмжээ) дагуу тэлэн үргэлжилдэг Хар Морин Дэл трендтэй зэрэгцээ хойд-өмнөд шугаман системийн дагуу оршдог. Энэхүү шугаман систем нь өмнө нь тодорхойлогдоогүй хойд-өмнөд структурыг илэрхийлэх боломжтой. Шугаман системийн дагуу өргөн зайд хийсэн өрөмдлөг, чулуулаг болон хөрсний геохимийн судалгааны үр дүнд алт болон индикатор элементийн аномалийн зузаан огтлол илэрсэн. Энэ оны сүүлээр нэмэлт өрөмдлөгийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

AAD-235 цооногийг Алтан Сум буюу 1.2 км урт зүүн-хойд трендийн дагуу алт, мөнгө, суурь металлын хүдэржилтийг огтолсон бүсэд өрөмдсөн. AAD-235 цооногт алтны хүдэржилтээс гадна (42-44 метрийн гүнд) 65 г/т мөнгө, 0.34% хар тугалга, 0.06% молибденийн агуулга бүхий 2 метрийн интервал огтолсон. Энэхүү элементүүдийн нэгдэл нь Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгт төдийлөн судлагдаагүй порфирийн төвтэй ойр, нийтлэг гүний эпитермаль хүдэржилтийг харуулж байна. Хөрсний дээж дэх аномаль молибденийн хүдэржилт нь зүүн хойд TSX: ERD | MSE: ERDN www.erdene.com 3 [email protected] зүгт хоёр км трендийн дагуу тэлж байгаа бөгөөд өнөөг хүртэл хайгуулын өрөмдлөг хийгдээгүй.

Градентийн судалгаа

Газрын дөт гүнд (100 метр хүртэл) туйлшрал болон эсэргүүцлийн зорилтуудыг тодорхойлоход чиглэсэн цахилгаан туйлшралын градентийн судалгааг 9 км²-ийг хамарсан Хар Морин Дэл талбайд гүйцэтгэсэн.

Цахилгаан туйлшралын градентийн судалгаа нь зүүн хойш болон хойш-урагш чиглэлтэй томоохон структурууд байгааг харуулсан бөгөөд энэ нь Хар Морин Дэлд тогтоогдсон ѳмнѳд-хойд чиглэл бүхий хүдэржилтийг агуулж буй зүүн хойш чиглэлтэй хэд хэдэн шилжсэн хагарлуудын дагуу тэлэлтийн бүсүүд үүссэн гэх структурын тайллыг дэмжиж байна Хар Морин Дэл-д тодорхойлогдсон хүдэржилттэй төстэй геофизикийн шинж чанар бүхий хэд хэдэн зэрэгцээ бүсүүдийг илрүүлсэн. Эдгээр бүсүүдэд хязгаарлагдмал судалгаа хийгдсэн, эсвэл судлагдаагүй байгаа бөгөөд үүнд AAD-226 цооногт огтолсон нь Зүүн Дэлээр дамжсан хойд-ѳмнѳд шугаман систем багтаж байна. 

Түүнээс гадна Өмнөд Хар Морин Дэлээс баруун зүгт 400 болон 700 метрийн зайд хойд-өмнөд хоёр сунасан туйлшрал/эсэргүүцлийн аномаль градентийг танилцуулах нь зүйтэй. Дээрх бүсүүд нь Өмнөд Хар Морин Дэлтэй ижил цахилгаан туйлшралын шинж чанарыг агуулсан бөгөөд хүдэржсэн шингэнийг дамжуулагч, гүн суулттай структур хэмээн тайлдаг томоохон зүүн-хойд тренд структурын хойд бүсэд байрлаж байна. Эдгээр шинэ геофизикийн аномалиудад тулгуурлан хайгуулын шинэ зорилтуудыг тодорхойлох боломжтой. Геологи, геохимийн бусад өгөгдлүүдийн хамт цахилгаан туйлшралын геофизикийн судалгааны аномализмын бүх бүсийг судалснаар цаашдын өрөмдлөгийг тодорхойлно (Зураг 4-г харна уу).

Баянхөндий төслийн алтны хүдэржилт

Баянхөндий төслийн алтны хүдэржилт нь баруун өмнөд бүсэд Улаан талбайгаас Баянхөндий алтны ордоор дамжин хойд зүгт Хар Морь талбайг багтаан нийт 40 км² талбайг хамардаг. Алтны хүдэржилт нь зүүн-хойд баруун-өмнөд болон хойд-өмнөд структурын дагуу төвлөрч, гүндээ порфирийн цөмтэй холбоотой байж болох магмын эх үүсвэрээр хүдэржсэн шингэнийг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн тодорхойлогдож байна (Зураг 2 болон 5-г харна уу). 

Алтны хүдэржилттэй холбоотой томоохон хүдэржсэн бүс болон хэд хэдэн төрлийн ашигт малтмал нь хэд хэдэн магмийн/ порфирийн эх үүсвэр эсвэл хүдэржилтийн хэд хэдэн давхaрга (өнөөгийн гадарга дахь хүдэржилтийн хувьд хэд хэдэн түвшний өргөлт болон тодорхой гүн дэх элэгдлийн түвшнүүд) эсвэл дээрх хоёр зэрэгцсэн байх магадлалтай.

Хар Морь талбай нь (дунджаар 20 км2 талбайг хамардаг) Хөндий ашиглалтын, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хойд хэсэгт оршдог бөгөөд 1 г/т-оос дээш алтны агуулга бүхий хэд хэдэн гадаргын чулуулгийн дээжлэлт, суваг малталт болон чөмгөн дээж бүхий хөрсний аномализм дахь алтны утгаар тодорхойлогддог. Дагалдах элемент болон геофизикийн гажлууд нь чулуулгийн хувирал эрдэсжилттэй холбоотой бөгөөд хувирлын ул мөр нь хүдэржсэн шингэнийг TSX: ERD | MSE: ERDN www.erdene.com 4 [email protected] дамжуулагч структур болохыг батлахын зэрэгцээ Хар Морь талбай нь эпитермаль төрлийн хүдэржилтийн загвартай дүйцэж буйг илтгэнэ.

Хар Морин Дэл бүс нь анхдагч эрдэсжүүлэгч шингэнийг дамжуулагч хэмээн тайлбарладаг зүүн-хойд трендийн дагуу гүнд байрлах хувирлын хагарлыг огтолж буй хойд-өмнөд тренд, шугаман структурын коридортой холбогддог. Хойд-өмнөд структур нь Баянхөндийн өмнөд хэсгээс Хар Морийн хойд тэлэлтийн бүс хүртэл 5 км талбайг хамардаг. Алтны хүдэржилт нь кварц, кварц-гематит судал болон штокверк бүсээр огтолсон хүчтэй хувирсан туф болон галт уулын чулуулгийн дотор оршиж байна. Хар Морин Дэлийн дөт гүн дэх исэлдсэн бүс нь газрын гадаргаас эхлэн, 1 метрээс дээш 195 г/т алтны агуулга бүхий супергенээр баяжуулсан алтны бүсүүдийг агуулан, хагарлын дагуу хэсэгчлэн гүн исэлдэн 20-60 метрийн босоо гүнд өөр өөр зузаантай оршиж байна. Өндөр агуулга бүхий исэлдсэн биет нь хойд өмнөд суналын дагуу үргэлжилж байгааг тодорхойлсон. Хүдэржилт нь суналын дагуу болон гүндээ нээлттэй.

Хар Морин Дэл бүс дэх газрын дөт гүний исэлдсэн алтны бүс нь цагаан гялтгануураар хувирсан литологи агуулагч гидротермаль брекч ба сульфид агуулсан эпитермаль судлын исэлдлийн үр дүн юм. Өрөмдлөгийн хязгаарлагдмал гүний судалгаагаар алт агуулагч эпитермаль судал түүнтэй холбоотой цагаан гялтгануур сульфид хувирлын бүсүүд нь босоо гүнд 230 метр хүртэл ажиглагдсан бөгөөд гүндээ нээлттэй. Хар Морин Дэл бүсийн газрын дөт гүн дэх алтны хүдэржилт нь структурын хяналттай хувирал болон өргөн бүсийг хамран палеон гадарга руу ойртон алт агуулагч шингэнийг тараан, тэжээгч структуртай холбогдож байна хэмээн үздэг. Эдгээр тэжээгч структур нь гүндээ зэсийн аномаль нэмэгдэж буй алтны хүдэржилтээс өмнөх үетэй холбогдон, хэд хэдэн ил гарсан үлдэгдэл кварцын литокапуудыг агуулдаг. Эдгээр литокапууд нь гүндээ магмын порфирийн эх үүсвэрээс тэжээгч бүсүүд болон хагарлын хувирлыг төлөөлж буй Хойд-өмнөд трендийн структурын дагуу давамгайлан тархсан. Дээр танилцуулсан өндөр агуулга бүхий алт агуулагч исэлдсэн бүсүүд нь кварц литокапийн үлдэгдэл болон туфаас порфирт галт уулын задралын нэгжид байрлаж байна.

Хар Морь талбайн алтны хүдэржилтийг амжилттай тодорхойлон, хүдэржилтийн хяналтын талаар ойлголтыг сайжруулснаар Баянхөндий төслийн талбайд нэмэлт алтны хүдэржилт газрын дөт гүн болон гүнд илрүүлэх боломжтой. Хайгуулын шинэ өгөгдлүүдийг геологийн модельд багтааснаар нэмэлт хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлно. Энэ оны сүүлд Хар Морь талбайг багтаасан Баянхөндийн өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэнэ.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. www.erdene.com-оос. Important information may be disseminated exclusively via the website; investors should consult the site to access this information.

Мэргэшсэн этгээд (геологич) ба дээжлэлтийн протокол

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич (P.Geo, Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба урьдчилсан ТЭЗҮ, АШЭЗТ-оос бусад техникийн мэдээлэл, Баян Хѳндийн эрдсийн баялаг, нѳѳцѳѳс бусад мэдээ мэдээллийг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжлүүлсэн. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид алтны агуулгыг стандарт Хайлуулах аргаар (fire assay), бусад 33 химийн элементийг Индукцын хос плазмт спектрометрийн арга (Inductively Coupled Plasma Optical Emission Spectroscopy) ашиглан тогтоосон. 5 г/т алтны агуулгаас дээш агуулга илэрсэн дээжүүдэд алтны шигшүүрийн шинжилгээ (screen-metallic gold analysis) хийсэн ба энэ нь 500 гр дээжний 75 микроноос бага байх 30 гр бүхий 3 дээж болон 75 микроноос том байх хэсгүүдэд хийгдсэн алтны хайлуулах (fire assay) шинжилгээнүүдийн жигнэсэн дунджаар илэрхийлэгддэг.

Эрдэнийн дээжлэлтийн протокол нь (хүдэржилт болон чулуулгийн төрлөөс хамаарч) зарим нэг жижиг, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгассан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцганд үлдээн Компанийн Баян Хөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн хийж Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд тээвэрлэдэг. Тээвэрлэлтийг Эрдэнэ Ресурсийн ложистикийн гэрээт компани Монруд ХХК гүйцэтгэдэг.

Тайлагнасан интервал нь бодит зузаан бөгөөд өөрөөр хэлбэл цооногийн өргөн юм. Улаан талбайн өрөмдлөгийн цооногуудыг 85 градусын уналаар өрөмдсөн ба алт агуулсан судлын баруун-хойд баруун трендийн дагуу баруун урд уналын дагуу чиглэсэн. Бодит өргөнийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Интервалуудын тайлагнасан агуулга нь түүвэр интервалын уртад үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлтүүд юм. Дээд хязгаарлалт хийгээгүй боловч 10 г/т болон 100 г/т алтны агуулгаас ѳндѳр агуулга бүхий интервалыг тодруулахаар тусад нь тайлагнадаг.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.