Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
2026.05.27
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерлигийн 2026 оны Хувьцаа эзэмшигчдэд хандсан захидлыг нийтэлж байгаадаа таатай байна. Хувьцаа эзэмшигчдэд хүргэх захидалтай энд дарж танилцана уу.
Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Хувьцаа эзэмшигчдэд хандсан захидалдаа дурдсанчлан, өнгөрсөн жил Баянхөндий төслийн олборлолтыг эхлүүлсэн онцгой жил байлаа. Манай геологичид газрын гадаргаас өндөр агуулгатай дээж анх илрүүлснээс хойш ердөө арван жилийн дотор олборлолтын шатанд хүрсэн нь Баянхөндий төслийг сүүлийн жилүүдэд хайгуулын шатнаас үйлдвэрлэлийн шатанд хамгийн хурдан шилжсэн төслүүдийн нэг болгож байна.”
Тэрээр үргэлжлүүлэн, “Баянхөндий уурхай тогтвортой мөнгөн урсгал бүрдүүлж эхэлснээр Хөндий Эрдсийн Дүүргийн хэмжээнд хайгуул болон хөгжүүлэлтийн ажлуудыг эрчимтэй урагшлуулах санхүүгийн боломж, суурийг тавилаа. Баянхөндий уурхайн ойролцоох өргөтгөлийн боломжууд, Алтан Нар болон Зуун Мод зэрэг төслүүдийн өсөлт хөгжил, мөн ирээдүйн шинэ нээлтүүд нь компанийн олон арван жилийн тогтвортой өсөлтийн үндэс болно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болон хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх вебкастын тухай
Эрдэнэ Ресурс нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 5 сарын 28-ны өдрийн өглөөний 10:00 цагт (ADT) Нова Скошиа мужийн Халифакс хотын 1969 Аппер Уотер гудамж, МкИннес Купер Тауэр, 1300 тоот хаягт зохион байгуулна. Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид доорх холбоосоор орж, вебкастыг үзэх боломжтой. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: ВЕБКАСТ
Вебкастын бичлэгийг уг линкээр нэг жилийн хугацаанд үзэх боломжтой.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь өндөр агуулга, бага зардал бүхий Баянхөндий алтны ордын олборлолтоос гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт байрлах Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдэд хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) тус тус бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
