Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“цаашид “Эрдэнэ Ресурс”эсвэлКомпанинь Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерлигийн 2025 онд Хувьцаа эзэмшигчдэд зориулсан захидлыг нийтэлж байгаадаа таатай байна. Хувьцаа эзэмшигчдэд хүргэх захидалтай англи хэл дээр энд дарж танилцана уу. Монгол хэл дээр дараах линк дээр дарж танилцана уу. Хувьцаа эзэмшигчдэд хүргэх захидал.
Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Хувьцаа эзэмшигчдэд хандсан захидалдаа дурдсанчлан, дэлхийн хэмжээний өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой, нэгж унц олборлолтын зардал харьцангуй бага Баянхөндий төслийн олборлолт эхлэхэд ойртоод байна. Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн энэ үед төслийн олборлолтыг эхлүүлж байгаа нь манай хувьцаа эзэмшигчдэд алтны үнийн өсөлтөөс шууд хамааралтай өндөр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлж байна.”
Тэрээр үргэлжлүүлэн: “Энэхүү чухал үе шат нь манай геологи хайгуулын баг газрын гадарга дээрээс өндөр агуулгатай алт илрүүлснээс хойш ердөө 10 жилийн дотор биеллээ олж байгаа нь Баянхөндий төслийг сүүлийн үеийн хамгийн хурдан шилжилт хийсэн төслүүдийн нэг болгож байна. Баянхөндий төсөл нь мөнгөн урсгалд хүрснээр Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулыг эрчимжүүлж, ирэх олон арван жилийн турш бүх оролцогч талуудад бодит үнэ цэнийг бий болгох боломжтой.”
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. www.erdene.com-оос. Important information may be disseminated exclusively via the website; investors should consult the site to access this information.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
YouTube: https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA
