Posts

Эрдэнэ Ресурс Баянхөндий алтны уурхайн 2026 оны 2-р улирлын үр дүн болон вебкастын талаар танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс Баянхөндий алтны уурхайн 2026 оны 2-р улирлын үр дүн болон вебкастын талаар танилцууллаа

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2026.07.22

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн хэрэгжүүлж буй Баянхөндий алтны уурхайн (“БХ”) 2026 оны 2-р улирлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж байгаадаа таатай байна. Өөрөөр заагаагүй тохиолдолд энэхүү мэдээнд дурдсан бүх мөнгөн дүнг ам.доллароор илэрхийлсэн болно.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, “2026 оны 2-р улиралд 11,709 унц алт олборлосон нь өмнөх улирлаас 37%-аар өссөн үзүүлэлт боллоо. Энэ нь уурхайн олборлолтын гүйцэтгэл сайжирч, боловсруулах үйлдвэр тогтвортой ажилласны үр дүн юм. 2025 оны 9-р сард анхны алтыг үйлдвэрлэснээс хойш өнөөг хүртэл нийт 27,670 унц алт олборлоод байна.” 

Тэрээр үргэлжлүүлэн, “Боловсруулсан хүдрийн дундаж агуулга 2-р улиралд 25%-аар нэмэгдсэн нь хүдрийн хяналтын тогтолцоог сайжруулж, уурхайгаас боловсруулах үйлдвэр хүртэлх үйл ажиллагааг оновчтой болгосны үр дүнд хүдэр бохирдох болон хүдэр алдагдах хэмжээг бууруулсантай холбоотой.

Баянхөндий уурхайн үйл ажиллагаа тогтвортой сайжирч, манай гол төслүүдийн хайгуул, техникийн судалгааны ажлууд амжилттай урагшилж байгаа нь хувьцаа эзэмшигчдэдээ үнэ цэнийг бий болгоход таатай байр сууринд хүргээд байна.”

Баянхөндий Алтны Уурхай - 2026 оны 2-р улирлын үйл ажиллагааны мэдээлэл

2026 оны 6-р сарын 30-нд дуусгавар болсон 2-р улиралд Баянхөндий алтны уурхай өдөрт дунджаар 1,682 тонн, нийт 153 мянган тонн хүдэр боловсруулав. 2026 оны 6-р сарын 30-нд дуусгавар болсон 2-р улиралд боловсруулсан хүдрийн дундаж агуулга 2.4 г/т байсан нь 2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон 1-р улиралтай харьцуулахад 25%-аар өссөн үзүүлэлт юм. Улирлын дундаж алт авалт 96% байсан. 

Мөн 2-р улиралд Эрдэнэ Монгол ХХК нь 11,709 унц алт, 3,317 унц мөнгө борлуулж, алтны нэг унцыг нь дунджаар $4,493 ам.доллар, мөнгийг нэг унцыг нь $72 ам.долларын дундаж үнээр борлуулж, нийт 53 сая ам.доллар (75 сая кан.доллар)-ын борлуулалтын орлого төвлөрүүлсэн.

Ирээдүйн төлөв

Эрдэнэ Монгол ХХК-ийн 2026 оны үлдсэн хугацааны гол зорилт нь уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн оновчтой болгож, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Үүнд: уурхайн олборлолтыг нарийвчлах, тэсэлгээ, хүдрийн овоолгын үр ашигтай менежмент, бутлах хэсгийн сайжруулалт, боловсруулах үйлдвэрийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр 2023 онд танилцуулсан ТЭЗҮ-д тусгагдсан үйлдвэрлэлийн түвшинд хүрэх зорилт тавин ажиллаж байна.

Image

2026 оны 2-р улирлын тайлангийн вебкаст 

Эрдэнэ Ресурс нь 2026 оны 6-р сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны аудит хийгдээгүй санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг 2026 оны 8-р сарын 14-нд хөрөнгийн бирж хаагдсаны дараа нийтэлнэ. 2026 оны 8-р сарын 17-ны өдрийн өглөөний 10:00 цагт (Зүүн эргийн цаг, EST) вебкаст зохион байгуулж, тайлантай холбоотой мэдээллийг танилцуулна. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: ЛИНК

Вебкастын бичлэгийг уг линкээр нэг жилийн хугацаанд үзэх боломжтой.

Холбогдох дугаарууд:

  • Хойд Америк – төлбөргүй дугаар: (+1) 800 717 1738
  • Олон улсын дугаар: (+1) 289 514 5100

Мэргэшсэн этгээд 

Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан техникийн мэдээллийг компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал Жон Лёнс (FAusIMM) хянан баталгаажуулсан ба NI 43-101-д дурдсан мэргэшсэн этгээд юм. 

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын хязгаарлагдмал хайгуул хийгдсэн бүс нутагт өндөр агуулга бүхий Баянхөндий алтны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал 

Энэхүү хэвлэлийн мэдээнд багтсан Эрдэнэ Ресурстай холбоотой зарим мэдээлэл нь холбогдох үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд ирээдүйн үр дүнг төсөөлсөн урьдчилсан таамаглалыг (forward-looking statements) агуулах боломжтой. Урьдчилсан таамаглалд тооцоолол, төлөвлөгөө, хүлээлт, санал дүгнэлт, төсөөлөл, таамаглал, чиглэл болон бодит баримт биш бусад мэдэгдлүүд багтана. Эрдэнэ Ресурс нь эдгээр урьдчилсан таамаглалд тусгагдсан хүлээлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч тэдгээр нь бодитой хэрэгжинэ гэсэн аливаа баталгаа өгөх боломжгүй. Компанийн үйл ажиллагааны бодит үр дүнд Компанийн хяналтаас гадуур олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд ирээдүйн үйл явдал, үр дүн нь одоогийн төсөөлж буй байдлаас мэдэгдэхүйц ялгаатай байж болохыг анхааруулж байна. Урьдчилсан таамаглалд дурдсан үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсэд гуравдагч этгээдийн зөвшөөрөл авах, зах зээлийн ханш, олборлолт болон хайгуулын үр дүн, хөрөнгө болон санхүүжилтийн эх үүсвэрийн хүртээмж, түүнчлэн эдийн засаг, зах зээл болон бизнесийн ерөнхий нөхцөл байдал зэрэг орно. Урьдчилсан таамаглал нь бүхэлдээ энэхүү анхааруулгын мэдэгдлээр хязгаарлагдана. Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан мэдээлэл нь нийтэлсэн өдрийн байдлаарх мэдээлэл бөгөөд түүнээс хойш өөрчлөгдөж болно. Холбогдох үнэт цаасны хууль тогтоомжид өөрөөр шаардсанаас бусад тохиолдолд Компани нь эдгээр урьдчилсан таамаглалыг шинэчлэх, өөрчлөн найруулах аливаа үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.