Эрдэнэ Ресурс Баянхөндий алтны уурхайн 2026 оны 1-р улирлын мэдээллийг танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс Баянхөндий алтны уурхайн 2026 оны 1-р улирлын мэдээллийг танилцууллаа

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2026.04.20

Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB: ERFCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн хэрэгжүүлж буй Баянхөндий алтны уурхайн (“БХ”) 2026 оны 1-р улирлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэхэд таатай байна. Өөрөөр заагаагүй тохиолдолд энэхүү мэдээнд дурдсан бүх мөнгөн дүнг ам.доллароор илэрхийлсэн.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал хэлэхдээ, “2026 оны 1-р улиралд Баянхөндий алтны уурхайн боловсруулах үйлдвэр нь 90%-ийн хүчин чадалд хүрч ажилласнаар тогтвортой үйлдвэрлэлийн шатанд шилжлээ. Энэ улиралд алт авалтын дундаж түвшин 96%-аас давж, ТЭЗҮ-д тусгагдсан төсөөллөөс өндөр үзүүлэлттэй байв. Олборлолтын үйл ажиллагаа тогтворжихын хэрээр боловсруулах үйлдвэрийг тэжээж буй хүдрийн агуулга мөн нэмэгдсэн.” 

Тэрээр үргэлжлүүлэн, “Үйл ажиллагаа эхэлсэн улиралтай харьцуулахад борлуулалт 20%-аар өссөн ба Баянхөндий уурхай өнөөг хүртэл 15,961 унц алт олборлоод байна.” 

Тэрээр үргэлжлүүлэн, “ Эрдэнэ Ресурс нь 1-р улирлын дундуур эцэслэсэн санхүүжилтийн хүрээнд Хөндий болон Оюу Толгой дүүргүүд дэх суурь болон үнэт металлын төслүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Хайгуулын ажил, техникийн судалгаа болон зөвшөөрөлтэй холбоотой үйл явцууд хэвийн үргэлжилж байна.”

Баянхөндий Алтны Уурхай – 2026 оны 1-р улирал

2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон улирлын хугацаанд Баянхөндий алтны уурхай нь өдөрт дунджаар 1,675 тонн хүдэр буюу TЭЗҮ-д танилцуулсан хүчин чадлын 94%-д хүрч, нийт 151 мянган тонн хүдэр боловсруулав. 

2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон 1-р улиралд боловсруулсан хүдрийн дундаж агуулга 1.9 г/т байсан. Энэ нь тухайн хугацаанд өндөр агуулга бүхий хэд хэдэн бүсэд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, уурхайн ажлын түвшинг бэлтгэх зорилгоор бага агуулга бүхий хүдрээр үйлдвэрийг тэжээсэнтэй холбоотой юм. Харин 3-р сард үйлдвэр тэжээх хүдрийн агуулга өсөж, сарын дундаж алтны агуулга 2.7 г/т болсон. Улирлын дундаж алт авалт 96% байсан нь ТЭЗҮ-д тооцоолсон 93%-аас өндөр үзүүлэлт юм.

2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд ЭМ нь 8,527 унц алт, 3,135 унц мөнгийг тус тус нэг унцыг нь 4,872 ам. доллар, 80 ам. долларын дундаж үнээр борлуулж, нийт 42 сая ам.доллар (57 сая кан.доллар)-ын орлого төвлөрүүлсэн.

Эрдэнэ Монгол ХХК нь 2-р улиралд олборлолт болон боловсруулалтын үйл ажиллагааг цаашид оновчлон тохируулах ажлыг үргэлжлүүлнэ. Агуулгын хяналт, тэсэлгээ, олборлолт, хүдрийн овоолгын удирдлага, бутлуур болон боловсруулалтын хүчин чадлыг сайжруулснаар төлөвлөсөн дундаж агуулгад хүргэхээр зорьж байна. Уурхайн үйл ажиллагааны хувьд улирлын нөхцөл сайжирсантай холбоотойгоор эерэг нөлөө гарч, 2-р улиралд дээрх ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. 3-р улиралд Эрдэнэ Монгол ХХК-ийн ордуудын геологийн нөөц, Баянхөндий болон Хар Морь төслүүдийн үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, олборлолтын төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж байна.

Image

2026 оны 1-р улирлын тайлангийн вебкаст 

Компанийн удирдлага 2026 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны аудит хийгдээгүй санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг 2026 оны 5 сарын 6-нд хөрөнгийн бирж хаагдсаны дараа нийтэлнэ. 2026 оны 5 сарын 7-ны өдрийн өглөөний 9:00 цагт (Зүүн эргийн цаг, EST) вебкаст зохион байгуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай холбоотой мэдээллийг танилцуулна. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: ВЕБКАСТ

Вебкастын бичлэгийг уг линкээр нэг жилийн хугацаанд үзэх боломжтой.

Холбогдох дугаарууд:

  • Хойд Америк (төлбөргүй): 1-800-717-1738
  • Олон улсын дугаар: (+1) 289 514 5100

Мэргэшсэн этгээд 

Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан техникийн мэдээллийг компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал Жон Лёнс (FAusIMM) хянан баталгаажуулсан ба NI 43-101-д дурдсан мэргэшсэн этгээд юм. 

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын хязгаарлагдмал хайгуул хийгдсэн бүс нутагт өндөр агуулга бүхий Баянхөндий алтны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал 

Энэхүү хэвлэлийн мэдээнд багтсан Эрдэнэ Ресурстай холбоотой зарим мэдээлэл нь холбогдох үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд ирээдүйн үр дүнг төсөөлсөн урьдчилсан таамаглалыг (forward-looking statements) агуулах боломжтой. Урьдчилсан таамаглалд тооцоолол, төлөвлөгөө, хүлээлт, санал дүгнэлт, төсөөлөл, таамаглал, чиглэл болон бодит баримт биш бусад мэдэгдлүүд багтана. Эрдэнэ Ресурс нь эдгээр урьдчилсан таамаглалд тусгагдсан хүлээлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч тэдгээр нь бодитой хэрэгжинэ гэсэн аливаа баталгаа өгөх боломжгүй. Компанийн үйл ажиллагааны бодит үр дүнд Компанийн хяналтаас гадуур олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд ирээдүйн үйл явдал, үр дүн нь одоогийн төсөөлж буй байдлаас мэдэгдэхүйц ялгаатай байж болохыг анхааруулж байна. Урьдчилсан таамаглалд дурдсан үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсэд гуравдагч этгээдийн зөвшөөрөл авах, зах зээлийн ханш, олборлолт болон хайгуулын үр дүн, хөрөнгө болон санхүүжилтийн эх үүсвэрийн хүртээмж, түүнчлэн эдийн засаг, зах зээл болон бизнесийн ерөнхий нөхцөл байдал зэрэг орно. Урьдчилсан таамаглал нь бүхэлдээ энэхүү анхааруулгын мэдэгдлээр хязгаарлагдана. Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан мэдээлэл нь нийтэлсэн өдрийн байдлаарх мэдээлэл бөгөөд түүнээс хойш өөрчлөгдөж болно. Холбогдох үнэт цаасны хууль тогтоомжид өөрөөр шаардсанаас бусад тохиолдолд Компани нь эдгээр урьдчилсан таамаглалыг шинэчлэх, өөрчлөн найруулах аливаа үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.