Dsc00109

Эрдэнэ Ресурс нь 2025 оны 4-р улирлын тайлан, жилийн эцсийн тайланг танилцуулж, вебкаст хийнэ

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь 2025 оны 4-р улирлын тайлан, жилийн эцсийн тайланг танилцуулж, вебкаст хийнэ

Erdene Resource Development Corp. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) (“Erdene” or the “Company”) Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX:ERDCF) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь 2026 оны 3 сарын 24-ний өдөр хөрөнгийн бирж хаагдсаны дараа 2025 оны 4-р улирлын болон жилийн эцсийн тайланг нийтэлнэ. 

Вебкаст

Компанийн удирдлага 2026 оны 3 сарын 25-ны өдрийн өглөөний 9:00 цагт (Зүүн эргийн цаг, EST) вебкаст зохион байгуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай холбоотой мэдээллийг танилцуулна. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: ВЕБКАСТ ВЕБКАСТ

Вебкастын бичлэгийг уг холбоосоор нэг жилийн хугацаанд үзэх боломжтой. Утсаар холбогдон оролцох бол:

  • Хойд Америк (төлбөргүй): 1-800-717-1738
  • Олон улсын дугаар: (+1) 289 514 5100

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын хязгаарлагдмал хайгуул хийгдсэн бүс нутагт өндөр агуулга бүхий Баянхөндий алтны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.