Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) (“цаашид “Эрдэнэ Ресурс”" эсвэл "Компани") нь зээлийн гэрээ байгуулсан тухай мэдээлэхэд таатай байна. Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран хөгжүүлж буй өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий Алтны Төсөл (“Баянхөндий” эсвэл “БХ” эсвэл “Төсөл”)- ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ашиглалтад оруулах зорилгоор Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”) нь Худалдаа Хөгжлийн Банк (“ХХБ”)-тай хамтран 50 сая ам.доллар хүртэл зээлийн гэрээг амжилттай байгууллаа. Мөн компанийн варрант хэрэгжүүлж буй тухай мэдээллийг хүргэж байна.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид Монголын тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг Худалдаа Хөгжлийн Банкнаас зээл авч байгаадаа баяртай байна. Энэхүү зээлийг Баянхөндий алтны төслийн олборлолтын бэлтгэл ажил болон үйлдвэрийг ашиглалтад оруулахад зарцуулах бөгөөд бид 2025 оны дунд үе гэхэд анхны алтыг үйлдвэрлэн, гуравдугаар улиралд алтны олборлолтыг тогтворжуулах зорилготой ажиллаж байна. Энэхүү санхүүжилт нь үйлдвэрлэлийн эхний үе шатанд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангана. Бид одоогоор боловсруулах үйлдвэрийн барилгыг дээвэрлэх, битүүлэх, 2025 оны 1-р улиралд механик, цахилгааны ажлуудыг дуусгахаас өмнө чухал ач холбогдол бүхий дэд бүтцийн барилга байгууламжуудыг эцэслэх ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн эхний жилийн олборлолтыг дэмжих 13,700 метрийн хүдрийн хяналтын өрөмдлөгийг гүйцэтгэн, нэгдсэн хаягдлын сангийн байгууламжийн эхний үе шатны бүтээн байгуулалтыг энэ сард эцэслэх хуваарьтай байгаа ба 2025 оны хоёрдугаар улиралд алт олборлолтыг эхлүүлэх боломжтой.
Тэрээр үргэлжлүүлэн: “Азийн хамгийн том хөгжүүлэлт хийгдээгүй молибденийн ордуудын нэг Зуун Мод төслийг хөгжүүлэхэд зарцуулагдах 5 сая канад долларын варрантыг хэрэгжүүлэхээр болсон ба үүнд Эрдэнэ Ресурсийн томоохон хөрөнгө оруулагч Эрик Спротт оролцож байна.”
Баянхөндий төслийн эргэлтийн хөрөнгийн зээл
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид Монголын тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг Худалдаа Хөгжлийн Банкнаас зээл авч байгаадаа баяртай байна. Энэхүү зээлийг Баянхөндий алтны төслийн олборлолтын бэлтгэл ажил болон үйлдвэрийг ашиглалтад оруулахад зарцуулах бөгөөд бид 2025 оны дунд үе гэхэд анхны алтыг үйлдвэрлэн, гуравдугаар улиралд алтны олборлолтыг тогтворжуулах зорилготой ажиллаж байна. Энэхүү санхүүжилт нь үйлдвэрлэлийн эхний үе шатанд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангана. Бид одоогоор боловсруулах үйлдвэрийн барилгыг дээвэрлэх, битүүлэх, 2025 оны 1-р улиралд механик, цахилгааны ажлуудыг дуусгахаас өмнө чухал ач холбогдол бүхий дэд бүтцийн барилга байгууламжуудыг эцэслэх ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн эхний жилийн олборлолтыг дэмжих 13,700 метрийн хүдрийн хяналтын өрөмдлөгийг гүйцэтгэн, нэгдсэн хаягдлын сангийн байгууламжийн эхний үе шатны бүтээн байгуулалтыг энэ сард эцэслэх хуваарьтай байгаа ба 2025 оны хоёрдугаар улиралд алт олборлолтыг эхлүүлэх боломжтой.Тэрээр үргэлжлүүлэн: “Азийн хамгийн том хөгжүүлэлт хийгдээгүй молибденийн ордуудын нэг Зуун Мод төслийг хөгжүүлэхэд зарцуулагдах 5 сая канад долларын варрантыг хэрэгжүүлэхээр болсон ба үүнд Эрдэнэ Ресурсийн томоохон хөрөнгө оруулагч Эрик Спротт оролцож байна.”.
2024 оны 12 сард хэрэгжүүлж буй варрант
Эрдэнэ Ресурс нь 2024 оны 12 сарын 21-ний өдөр хугацаа нь дуусах компанийн энгийн хувьцааг худалдан авах эрх бүхий варрантууд хэрэгжүүлэх амлалтыг хүлээн авсан ба үүнд Эрик Спроттын өмчлөлийн 2176423 Ontario компанийн эзэмшдэг варрантууд багтаж байна. Энэхүү амлалтын хүрээнд Компани нь 6,689,697 энгийн хувьцаа гаргасан ба 2024 оны 12 сарын 21-ний дотор 6,370,755 энгийн хувьцааг нэмж гаргана. Варрантыг хэрэгжүүлснээр $5,224,181 долларын орлогыг төвлөрүүлэх ба үүнийг Эрдэнэ Монгол ХХК-ийн сонирхлын бүсээс гадуурх төслүүдийг урагшлуулах, тухайлбал компанийн Зуун Мод молибден-зэсийн төсөл болон ерөнхий үйл ажиллагааны санхүүжилтэд зарцуулна. 2022 оны 12 сарын 22-нд танилцуулсан Эрик Спроттын оролцсон хаалттай хөрөнгө оруулалтын тухай хэвлэлийн мэдээтэй танилцана уу..
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. www.erdene.com-оос. Important information may be disseminated exclusively via the website; investors should consult the site to access this information.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
YouTube: https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA
