Posts

Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэсийн төслийн нөөцийн тооцооллыг бүртгүүллээ

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэсийн төслийн нөөцийн тооцооллыг бүртгүүллээ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB: ERFCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Хөндий Эрдсийн Дүүрэг дэх өөрийн 100% эзэмшлийн Зуун Мод молибден-зэсийн порфирийн төслийн шинэчилсэн ашигт малтмалын нөөцийн тооцооллын тайланг бүртгүүлснийг танилцуулахад таатай байна. 2025 оны 9 сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон техникийн тайланг “Zuun Mod Molybdenum-Copper Project, Mongolia, NI 43-101 Technical Report” нэртэйгээр 2025 оны 10 сарын 2-нд бүртгүүлсэн.

Шинэчилсэн ашигт малтмалын нөөцийн тооцооллыг SLR Consulting Australia Pty Ltd-ийн мэргэжилтэн, мэргэшсэн этгээд болох н Б.Оюунбат (MAIG) боловсруулсан болно. SLR Consulting Australia Pty Ltd нь NI 43-101 Ашигт малтмалын төслийн тайлагналын стандартын 1.5 дугаар заалтын дагуу Эрдэнэ Ресурсаас хараат бус байгууллага юм.

Нэмэлт мэдээлэл болон хамгийн сүүлийн үеийн техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн цахим хуудас дахь техникийн тайлангууд хэсэг болон SEDAR+ www.sedarplus.ca дахь компанийн хуудаснаас авна уу. www.sedarplus.ca.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Тус компани нь өндөр агуулга, бага өртөгтэй Баянхөндий ордыг олборлолтын шат руу хөгжүүлэн алт олборлон үйлдвэрлэж байна. Компанийн хувь эзэмшилд Баянхөндий алтны уурхай орчмын Хөндий Эрдсийн Дүүрэг дэх үнэт болон суурь металлын төслүүд багтаж байгаа нь компанийн тогтвортой өсөлт, ирээдүйн хөгжлийн суурийг бүрдүүлдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQB Венчур зах зээлд (OTCQB:ERDCD) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн цахим хуудас www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээлэл зѳвхѳн Компанийн цахим хуудсаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид уг сайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.