Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд Баянхөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т, Хөндий Эрдсийн Дүүрэгт орших компанийн 100% эзэмшлийн молибден-зэсийн порфирийн Зуун Мод төсөлд гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрийн 12 цооногийн үр дүнг танилцуулахад таатай байна. (Зураг 1 болон 2- той танилцана уу.)
Тодруулга
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли: “Ази тивд хөгжүүлэлт хийгдээгүй хамгийн том молибден-зэсийн ордуудын нэг Зуун Мод төсөл дээр хийсэн хайгуулын хүрээнд нөөцийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж харагдаж байна. Өрөмдлөгийн цооногийн үр дүнд ордын төв хүдэржилт болон интервалуудыг тэлсэн нь дундажаас өндөр агуулгатай байв. Мөн, ордоос хойд зүгт 1.7 км зайд нөөцийн зэрэг бүхий хүдэржилт илэрсэн нь энэхүү томоохон молибдензэсийн цогцолбор нь бүх чиглэлд нээлттэйг илтгэж байна.”
“Монгол Улсын молибденийн хамгийн том хэрэглэгч улстай зэргэлдээ орших байршил болон Зуун Мод тѳслийн бүс нутагт дэд бүтэц хурдацтай сайжрах нѳхцѳл бүрдсэн тѳсѳл хѳгжүүлэлтэд эерэг нѳлѳѳ үзүүлэх болно. Түүнээс гадна ногоон хөгжлийг дэмжих шилжилтэд чухал ач холбогдолтой молибден-зэсийн эрэлт өдөр тутам нэмэгдсээр байна” хэмээн онцлов
Зуун Мод өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнгүүд
2023 оны Зуун Мод төслийн хайгуулын хөтөлбөрийг голлох хоёр зорилтын хүрээнд гүйцэтгэсэн ба зорилтуудыг амжилттай биелүүлэв. Үүнд:
- 2011 онд PRMGlobal компанийн боловсруулсан NI 43-101 нөөцийн тайланд тодорхойлсон өндөр агуулга бүхий цөм тэлэхийг батлаж, ордын хязгаар хэсэгт хүдэржилтийг тэлэх;
- Зуун Мод молибден-зэсийн ордын хүдэржилтийг томоохон цар хүрээгээр тэлэх боломжийг судлахад оршиж байв.
Ордын төв хэсэгт (ZMD-131 цооног) өндөр агуулга бүхий хүдэржилт үргэлжилж буйг шалгах болон ордын төвийн бүсийн (ZMD-132-с 135 цооног) бодитой нөөцийн үргэлжлэлийг тэлэх зорилтын хүрээнд нийт 2476 тууш метрийн 5 цооног өрөмдсөн. TSX: ERD | MSE: ERDN www.erdene.com [email protected] Түүнээс гадна, Зуун Мод порфирийн цогцолборын талбайд 1619 тууш метр өрөмдөв. Хайгуулын хөтөлбөрийн онцлох үр дүнгүүдийг Хүснэгт 1-т танилцуулав.
Хүснэгт 1 – Үр дүнгүүдийн хураангуй
| Цооног # | м-ээс | м хүртэл | өргөн(3) (м) | % Cu | % Mo | MoEq%(2) |
| ZMD-131 | 116 | 490 | 374 | 0.072 | 0.053 | 0.063 |
| үүнд | 246 | 320 | 74 | 0.088 | 0.080 | 0.092 |
| үүнд | 252 | 280 | 28 | 0.121 | 0.140 | 0.157 |
| үүнд | 444 | 472 | 28 | 0.099 | 0.081 | 0.095 |
| ZMD-132 | 260 | 310 | 50 | 0.081 | 0.040 | 0.051 |
| үүнд | 260 | 282 | 22 | 0.088 | 0.060 | 0.072 |
| ZMD-133 | 48 | 70 | 22 | 0.044 | 0.041 | 0.047 |
| ба | 130 | 150 | 20 | 0.038 | 0.042 | 0.047 |
| ба | 222 | 284 | 62 | 0.055 | 0.043 | 0.051 |
| ба | 324 | 492 | 168 | 0.041 | 0.044 | 0.050 |
| үүнд | 366 | 416 | 50 | 0.046 | 0.061 | 0.069 |
| үүнд | 396 | 416 | 20 | 0.053 | 0.081 | 0.091 |
| ZMD-134 | 74 | 116 | 42 | 0.047 | 0.040 | 0.047 |
| ZMD-135 | 190 | 376.7(1) | 186.7 | 0.065 | 0.060 | 0.069 |
| үүнд | 254 | 274 | 20 | 0.070 | 0.085 | 0.095 |
| үүнд | 308 | 328 | 20 | 0.080 | 0.081 | 0.092 |
| үүнд | 338 | 362 | 24 | 0.094 | 0.085 | 0.098 |
| ZMD-139 | 240 | 252 | 12 | 0.035 | 0.067 | 0.072 |
(1) Цооногийн төгсгөл
(2) MoEq тооцоолохдоо молибден US$20/фунт ба зэс US$3.70/фунт тулгуурласан. Өнөөг хүртэл гүйцэтгэсэн металлургийн судалгаанд тулгуурлан зэсийн металл авалтыг 75%-иар тооцсон.
(3) Тайлагнасан интервал нь цооногт огтлогдсон зузаан болно. Нэмэлт хайгуул хийснээр бодит зузаан болон хүдэржилтийн анизотропыг тодорхойлох боломжтой
ZMD-131 цооногт 0.140% Mo ба 0.121% Cu агуулсан 29 метрийн интервал (252-с 280 метр) багтаасан 0.080% Mo дундаж агуулга бүхий хэд хэдэн бүсийг (28-с 74 метрийн өргөн) огтолсон ба эдгээр бүсүүд нь дундаж агуулга 0.053% Mo ба 0.072% Cu бүхий 374 метрт багтаж байна. Өндөр агуулга бүхий төв бүсэд молибденийн хүдэржилт үргэлжилж буйг харгалзан Компани нь илүү өндөр агуулга бүхий бүсүүдэд блок моделийг нарийвчлах, өрөмдлөг хоорондын зайг багасгах боломжийг судалж байна. Хавсаргасан зураглал болон хөндлөн зүсэлтээр ZMD-131 цооногийн орчимд илүү өндөр агуулга бүхий молибденийн хүдэржилт үргэлжилж буйг харуулав (Хөндлөн зүсэлт A, B буюу зураг 3 ба 4).
Зуун Модын бодитой нөөцийн бүсийн (ZMD-132-135 цооног) хязгаар дагуу өрөмдсөн дөрвөн цооног нь 40-187 метрийн зузаан (>0.04% Mo) нөөцийн зэрэглэлийн хүдэржилт огтолсон. Онцлох үр дүнд ордын баруун хойд хязгаарын дагуу ZMD-135 цооногт 0.08% Mo-с өндөр агуулга бүхий 20-24 метрийн зузаан хэд хэдэн интервал огтолсон нь 0.06% Мо дундаж агуулга бүхий 187 нэг метрийн интервалд багтаж байна. ZMD-133 цооногт газрын гадаргаас 50 метрээс эхлэн (46-551 метр хүртэл TSX: ERD | MSE: ERDN www.erdene.com [email protected] 0.032% Мо агуулга бүхий 505 метр) нийт гүний турш буюу 551 метрийн дийлэнхид хүдэржилт огтолсон бөгөөд үүнд 0.2% молибденийн агуулга бүхий 2 метр интервал багтаж байна.
Хайгуулын цооног болох молибденийн хүдрийн биетээс хойд зүгт 1.7 км-т өрөмдсөн ZMD-139 цооногт (одоогоор ZMD-135 цооногоор тодорхойлогдож буй) их хэмжээний молибденийн хүдэржилт огтолсон нь (0.067% Мо бүхий 12 метр) Зуун Мод порфирийн цогцолборт нийтлэг тохиолддог порфирт гранодиорит агуулсан. Одоогоор Зуун Мод орд болон энэхүү цооногийн хооронд өрөмдлөг хийгдээгүй бөгөөд ирээдүйд томоохон талбайд эрдэсжилт нээх боломжийг бий болголоо. Геофизикийн эсэргүүцлийн өгөгдлөөр энэхүү хоёр цооногийн хооронд хүдэржилт үргэлжлэх боломжтойг мѳн харуулсан (Хөндлөн зүсэлт С – Зураг 5).
Зуун Мод порфирийн цогцолборын хойд бүсэд өрөмдсөн хэд хэдэн хайгуулын цооногуудaд (ZMD -140-142 цооног) аномаль зэсийн хүдэржилт (0.05% Сu-с дээш) илэрсэн. ZMD-140 цооногийг зэсийн нээлтийн бүсийн өмнөд талбайд өрөмдсөн бөгөөд 0.2%-ээс дээш зэсийн агуулга бүхий 2 метрийн интервал огтолж, 244 метрт зэсийн хүдэржилтээр (0.1% зэсээс дээш) төгссөн. Зуун Мод порфирийн цогцолборын хойд бүс нь филлийн болон калийн хувирал бүхий кварц монзонит, гранодиоритын интрузив бүхий хэдэн км-т тархсан зэсийн хүдэржилт бүхий томоохон талбайг агуулдаг. Хэд хэдэн зэсийн хүдэржилт бүхий бүсүүдийг өргөн зайтай өрөмдлөгийн үеэр огтолсон бөгөөд үүнд (ZMD-121 цооног) 1.3% зэсийн агуулга бүхий 34 метр ба 308-с 342 метрт 9.24 г/т мөнгөний агуулга бүхий интервал багтаж байна. Энэхүү талбай нь гүндээ болон андезит хучилт бүхий трендийн дагуу баруун өмнө зүгт нээлттэй. Зэсийн хүдэржсэн интервалууд нь хүдэржилтийн гүний эх үүсвэрийг илтгэдэг калиар хувирч, хүдэржсэн хэлтэрхий болон гидротермалиар хувирсан интрузив брекчээр тодорхойлогддог. (Хөндлөн зүсэлт D – Зураг 6)
Төв ордын бүсээс баруун зүгт 1 км-т зүүнээс баруун тийш 600 метр хамарсан талбайд гурван цооног өрөмдсөнд аномаль молбиден, зэс ба мөнгөний утга илэрсэн. ZMD-137 цооногийн эцсийн 40 метрт молибденийн өссөн агуулгатай (0.01% Мо-с дээш) байгаагаас гадна цооногт мөнгөний бүс огтолсон (цооногийн 62 метрээс эхлэн 38.6 г/т мөнгөний агуулга бүхий 4 метр). ZMD-138 цооногт аномаль молибден ба зэс илэрсэн бөгөөд үүнд 144 метрийн гүнд 0.068% Мо бүхий 2 метр, газрын дөт гүнд зэсийн хүдэржилт (цооногийн 4 метрээс эхлэн 0.2% Cu) илэрсэн.
Зуун Мод Молибден-зэсийн төслийн тухай
Зуун Мод молибден-зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэс, молибденийн хэрэглэгч, ган үйлдвэрлэгч улс болох БНХАУ-ын хилийн боомт (Шивээхүрэн) болон Монгол улсын томоохон уул уурхайн дүүргээс баруун хойд зүгт ойролцоогоор 180 км-т, Баянхонгор аймгийн нутагт оршдог. Компанийн 100% эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 6,041 га талбайг хамардаг бөгөөд 60 жилийн хугацаанд хүчинтэй (2011 онд авсан). Төсөл нь Эрдэнэ Ресурсийн Баян Хөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т оршдог.
Эрдэнэ Ресурс нь олон жилийн хайгуулын хөтөлбөрөөр Зуун Мод молибден-зэсийн ордын хязгаар ба хэд хэдэн зэс, молибденийн хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 16 км радиус бүхий порфирийн цогцолборт багтдаг. TSX: ERD | MSE: ERDN www.erdene.com [email protected]
2011 онд Minarco-MineConsult (RPMGlobal) нь Зуун Мод ордыг агуулж буй порфирийн системийн 3 км талбайд NI 43-101 нөөцийн тооцооллыг боловсруулсан. Хүснэгт 2-т тайлагнасан нөөцийн тооцооллыг санал болгосон захын агуулга (0.04% Мо)-ын дагуу харуулав.
Хүснэгт 2. Зуун Мод Төслийн Нөөцийн Тооцоолол, 2011.06
| Төрөл | Хэмжээ Mt | Cu % | Мо агуулсан металл Mlbs | Mo % | Cu агуулсан металл Mlbs |
| Баттай | 40 | 0.064 | 57.0 | 0.056 | 49.5 |
| Бодитой | 178 | 0.070 | 273.7 | 0.057 | 224.0 |
| Баттай ба Бодит | 218 | 0.069 | 330.7 | 0.057 | 273.5 |
| Боломжтой | 138 | 0.065 | 197.7 | 0.052 | 157.7 |
Эх сурвалж: NI 43-101 Technical Report, Zuun Mod Porphyry Molybdenum-Copper Project, Minarco-MineConsult, June 2011
Монгол Улсын баруун өмнөд бүсийн дэд бүтцийн хөгжил
Монгол Улсын Засгийн газар нь ГШХО болон худалдааг нэмэгдүүлэх замаар Шинэ Сэргэлтийн Бодлогыг идэвхитэй хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэхүү санаачлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь Шивээхүрэн, Гашуунсухайт болон Бичигт боомтуудын дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн. 5 сарын 27-нд Өмнөговь аймгийн Гурван Тэс сум түүнтэй зэргэлдээ орших БНХАУ-ын Секе боомтод байршилтай Шивээхүрэн-Секе хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд 2023 оны сүүлээр эцэслэгдэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын стандарт царигтай замын эхний угсралт юм. Дээрх боомт нь Эрдэнэ Ресурсийн Зуун Мод төслөөс дунджаар 180 км-т оршдог. Цаашид Монголын баруун тэнхлэгийн төмөр замын сүлжээ нь Шивээхүрэн боомтыг Шинэжинст сумтай холбох төлөвлөгөөтэй байгаа нь тѳмѳр замын сүлжээг Зуун Мод төслѳѳс 30 км зайд ойртуулах чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газар Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран усан цахилгаан станц барихаар төлөвлөж буйг мэдээлсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсын баруун бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжихээс гадна Зуун Мод төслийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой.
2023 оны 6 сарын 27-нд Монгол Улс нь АНУ-тай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд АНУ нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зэргээр Монгол Улсын чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх зорилгуудыг тусгасан.
Молибденийн тухай
Молибденийг газрын тос, хийн хоолой, ногоон эрчим хүч рүү шилжиж буй шинэ технологиудад ашиглахаас гадна бат бэх, зэвэрдэггүй хайлшны бүрэлдэхүүн болдог тул зэвэрдэггүй ган, сайжруулсан хайлш зэргийг үйлдвэрлэхэд ашиглагддаг. Молибден нь хөнгөн, өндөр температур ба зэврэлтэд маш тэсвэртэй бөгөөд бат бөх, хатуу, гагнагдах чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
2022 онд дэлхийн молибденийн үйлдвэрлэл 578 сая фунт байсан бол хэрэглээ нь өмнөх оны 614 сая фунтээс 3%-иар өсөж, 631 сая фунт болсон. Сүүлийн 5 жилийн хугацаанд молибденийн нийлүүлэлт тогтвортой байсан ч томоохон уурхайнуудын үйлдвэрлэл буурч, шинэ төсөл ашиглалтад орох хугацаа хойшлон, урт хугацааны молибденийн уурхайнуудын агуулга буурч, хомсдол үүссэн нь 2023 оны эхээр молибденийн үнэ огцом өсөж бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн. Одоогийн өсөлтийн түвшингээр ирэх гурван жилд молибденийн зах зээлд 50 сая фунтын хомсдол үүсэх төлөвтэй байна. Бүс нутгийн хэрэглээ (БНХАУ, Япон, БНСУ) дэлхийн нийт нийлүүлэлтийн 50-иас дээш хувийг эзэлдэг ба БНХАУ 2022 онд үйлдвэрлэлээ 12%-иар өсгөж, дэлхийн хамгийн том молибден үйлдвэрлэгч болсон. Гэсэн хэдий ч 2022 онд 20 сая фунтийн хомсдол үүсэн, эрэлтээ хангаж чадахгүй байна. ( IMOA 03/04/23)
Молибден нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, хадгалах технологид ашиглагддаг тул сэргээгдэх болон уламжлалт эрчим хүчний салбарын эрэлт өндөр.Дэлхийн банкны "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ: Цэвэр эрчим хүчний шилжилтэд эрдсийн ач холбогдол" тайланд молибденийг ирээдүйн бүх ногоон технологид (2020) шаардлагатай зургаан чухал ашигт малтмалын нэг гэж онцолсон бол Олон улсын эрчим хүчний агентлаг (2021) молибденийг ногоон эрчим хүчний шилжилтийн чухал ашигт малтмал хэмээн тодорхойлсон.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. www.erdene.com-оос. Important information may be disseminated exclusively via the website; investors should consult the site to access this information.
Мэргэшсэн этгээд
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич (P.Geo, Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба урьдчилсан ТЭЗҮ, АШЭЗТ-оос бусад техникийн мэдээлэл, Баян Хѳндийн эрдсийн баялаг, нѳѳцѳѳс бусад мэдээ мэдээллийг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжлүүлсэн. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид 66 элементийн Индукцын хос пласмт спектрометрийн арга (ICP-OES буюу Inductively coupled plasma optical emission spectroscopy) болон Индукцын хос пласмт масс спектрометрийн арга (ICP-MS буюу Inductively coupled plasma mass spectrometry) ашигласан.
Эрдэнийн дээжлэлтийн протокол нь 2 метрийн интервалтайгаар, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгасан, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцагт үлдээн Компанийн Баянхөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд тээвэрлэдэг. Тээвэрлэлтийг Эрдэнэ Ресурсийн ложистикийн гэрээт Монруд ХХК гүйцэтгэдэг.
Тайлагнасан интервал нь бодит зузаан бөгөөд өөрөөр хэлбэл цооногийн өргөн юм. Зуун Мод талбайн өрөмдлөгийн цооногуудыг 85 градусын уналаар өрөмдсөн. Бодит өргөнийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Интервалуудын тайлагнасан агуулга нь түүвэр интервалын уртад үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлтүүд юм. Дээд хязгаарлалт хийгээгүй.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
YouTube: https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA
